ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Алтнаас илүү үнэ хүрч байсан халууны ногооны төлөөх тэмцэл

Хүн төрөлхтний түүхийг тэр чигээр нь өөрчилж чадсан хүнсний бүтээгдэхүүнүүд гэвэл халуун ногоо, элсэн чихэр, кофе, цай зэрэг багтана. Сонирхолтой нь тэдэн дундаас халуун ногоо түүхэн явцдаа хамгийн их үнэ хүрсэн байдаг. Нэгэн цагт алтнаас дутуугүй үнэ цэнэтэй байсан чинжүү, шанцай, задь зэрэг амтлагчид шунасан орон орны худалдаачин, далайчид, тэр бүү хэл ихэс дээдэс дайн хүртэл эхлүүлж байв. Чухамдаа таван зууны тэртээ амтат ногоо ихтэй дорно зүгээс энэ бүхэн эхэлсэн түүхтэй. 

Алтнаас илүү үнэ хүрч байсан халууны ногооны төлөөх тэмцэл Хадгалах

Олон хүүхэдтэй ээжүүд урт насалдаг

Эмэгтэй хүн үр хүүхэдтэй болж, жирэмслэхийн тоогоор хөгшрөх үйл явц нь удааширч, биологийн нас нь уртасдаг гэж АНУ-ын Баруун Өмнөдийн их сургуулийн мэргэжилтнүүд үзжээ. Олон удаа жирэмсэлж, олон хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд тэдний эсийн хөгшрөх үйл явц удааширдгийг тогтоосон байна.

Олон хүүхэдтэй ээжүүд урт насалдаг Хадгалах

Египетийн түүхийг өгүүлсэн хамгийн алдартай домгууд

Египет улсын үлгэр домог арвин баялаг түүхтэй. Хүмүүс юунд итгэж, хэрхэн аж төрж байсныг мэдэх боломжийг үлгэр домог олгодог. Эдгээр үлгэр домгууд сонирхолтой сэдвийг хөндөж, ид шид байдагт итгүүлэн, амьдралын хичээл заадаг ажээ. Ам дамжин яригдсан өвөг дээдсийн мэргэн ухааныг зуун зуунаар дамжуулан түгээдэг. Ингээд уншигч танд Египетийн үлгэр домгийн цоморлoгоос хүргэж байна.

Египетийн түүхийг өгүүлсэн хамгийн алдартай домгууд Хадгалах

Цус харвах, хахах, яс хугарах, усанд живэх зэрэгт яаралтай тусламж үзүүлэх аргууд

Хэн ч гэсэн гэнэтийн осолд өртөж болно. Ялангуяа ойр орчимд туслах хүн байхгүй бол муугаар ч дуусаж болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас эдгээр энгийн аргууд хэзээ нэг өдөр таны амь насыг аварч магадгүй юм. Хамгийн гол нь та бүхэн үнэхээр шаардлагатай үед доорх аргуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд бусад тохиолдолд заавал мэргэжлийн хүмүүст хандахыг зөвлөе. 

Цус харвах, хахах, яс хугарах, усанд живэх зэрэгт яаралтай тусламж үзүүлэх аргууд Хадгалах

Хүнд дараах 9 төрлийн толгойн өвчин илэрдэг!

Олон улсын эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон дүгнэлтээр дэлхийн хүн амын 50-75 хувь нь толгойн өвчнөөр шаналдаг гэнэ. Ихэнх хүмүүс толгойн өвдөлтдөө төдийлөн анхаарал хандуулдаггүй. Толгойн өвчин олон янзаар илэрдэг бөгөөд хэрхэн, яаж, аль хэсгээрээ өвдөж байгаагаас хамаарч өөр бусад өвчний шинж тэмдэг байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог аргаас хүргэе.

Хүнд дараах 9 төрлийн толгойн өвчин илэрдэг! Хадгалах

Уучлалт гуйгаагүй нэгнийг хэрхэн уучлах вэ?

Өршөөл, энэрлийг ихэнх хүмүүс өөрт шударга бус басхүү таагүй түүхээ ардаа орхин, сэтгэл хөнгөн амьдрах нэгэн арга хэмээн үзэх нь бий. Үнэхээр ч таагүй ааш авир гаргасан нэгэн гэм буруугаа ухаарч “Намайг уучлаарай” хэмээн асуувал танд түүнийг өршөөж, сэтгэл санаагаа амраах эсвэл өшөөрхөж үлдэх гэсэн хоёр сонголт үлдэх биз ээ. Энэ тохиолдолд дийлэнх хүмүүс эхний сонголтыг хийн бусдыг цагаатган орхихыг илүүд үзэх нь гарцаагүй.

Уучлалт гуйгаагүй нэгнийг хэрхэн уучлах вэ? Хадгалах

Лас Вегас хот мөрийтэй тоглоомчдын диваажин болсон түүх

1905 онд Невада муж албан ёсоор байгуулагдахтай зэрэгцэн цөл дунд нэгэн бяцхан суурин төмөр замын өртөө түшиглэн боссон нь өнөөгийн Лас Вегас хот байв. 1910 оны хүн амын тооллогоор 800 оршин суугчтай хэмээн бүртгэгдсэн Лас Вегас 1950-аад оныг хүртэл эгэл даруухан тосгон байсан гэдэг. 1931 онд Невада муж мөрийтэй тоглоомыг хуульчлан баталснаар Лас Вегас хэмээх бяцхан суурин хот болон өргөжих үндэс тавигджээ. Түүнчлэн энэхүү хот өнөөгийн дүр төрхөө олоход гэмт хэргийн бүлэглэлүүд ч чамгүй хувь нэмэр оруулсан юм.

Лас Вегас хот мөрийтэй тоглоомчдын диваажин болсон түүх Хадгалах

Истери буюу "Сав хөөрөх" өвчин гэж юу вэ?

Сэтгэл судлалын шинжлэх ухааны эцэг Зигмунд Фрейд 1885 онд ховс ашиглан өвчтөнүүдийнхээ сэтгэцийн эмгэгийн шинж тэмдгүүдийг амжилттай эмчилж байсан Францын нейрологч Жон мартин Шаркотын ажилтай танилцсанаар анх хүнийг сэтгэл санаагаар нь оношлох ухаан төрсөн юм. Шаркот истери нь мэдрэлийн системийн доголдлоос үүссэн нейрологийн эмгэг юм гэж үзэж байсан бөгөөд энэ санаа нь эмчилгээний чухал шинэ боломжуудыг олгосон аж.

Истери буюу "Сав хөөрөх" өвчин гэж юу вэ? Хадгалах

Дэлхий дээрх хамгийн аюултай гардан тулааны зэвсгүүд

Хүн төрөлхтөн бусдыг гэмтээх, хөнөөх тал дээр хамаг ур ухаанаа уралдуулж ирсэн учраас зэвсгийн салбар хамгийн өндөр хөгжсөн байдаг. Энэ үүднээс та бүхэнд хамгийн аюултай гардан тулааны 10 зэвсгийг танилцуулж байна. Хүн хүнээ хороох гэж ийм зүйлс бүтээсэн гэдэгт итгэмээргүй.

Дэлхий дээрх хамгийн аюултай гардан тулааны зэвсгүүд Хадгалах

Хэт их кофе ууж байгааг илтгэх 6 шинж тэмдэг

АНУ-ын хүн амын 50 хувь нь тогтмол кофе уудаг ба өдөрт 3 ба түүнээс дээш аяга кофе уудаг гэнэ. Кофе хүний биед олон эерэг нөлөө үзүүлдэг ч хэрэв тунг нь хэтрүүлбэл ямар ч зүйл хор болох аюултай. Танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал даруй кофены хэрэглээгээ багасгаарай. 

Хэт их кофе ууж байгааг илтгэх 6 шинж тэмдэг Хадгалах

Ганцхан гахайнаас болж хоёр их гүрэн дайтах шахсан түүх

Ердөө нэг гахайг буудсанаас болж АНУ, Их Британи хоёрын хооронд маргаан үүсэж хэдэн долоо хоногийн турш хоёр тал бараг л дайн дэгдүүлэх дөхсөн байдаг. Энэхүү маргаан 1859 онд АНУ-ын эх газар болон Ванкувер арлын хооронд байрлах Сан-Хуан арал дээр эхэлсэн байна. Тухайн үед арал дээр АНУ-ын оршин суугчид болон Их Британийн "Hudson’s Bay" компанийн ажилчид зэрэгцэн амьдардаг байсан тул үржил шимтэй хөрсөө булаацалдан маргалдсан байдаг. 

Ганцхан гахайнаас болж хоёр их гүрэн дайтах шахсан түүх Хадгалах

Далайн тухай тайлагдаагүй хэвээр буй 7 нууц

Манай гарагийн нийт гадаргын 70 гаруй хувийг ус эзэлдэг боловч түүний гүнд чухам юу буй талаар хүн төрөлхтний судалгаа хангалтгүй хэвээр өнөөг хүрчээ. Үүгээр ч зогсохгүй хүн төрөлхтөн эх дэлхийнхээ далайн ёроолоос илүүтэйгээр алс холын Ангараг гарагийн гадаргууг илүүтэйгээр анхааран судалсан гэхэд ч хилсдэхгүй. Ийнхүү далайн гүнд хүний урьд хожид харж байгаагүй олон төрөл зүйлийн амьтан байх магадлалтай ч бид усан доорх ертөнцөөс илүү тэнгэр өөд ширтсээр буй билээ. АНУ-ын Колумбын их сургуулийн судлаач, эрдэмтэн Вики Феррини нэгэнтээ “Хүмүүс гадаад сансарт илүү анхаарал хандуулдаг боловч миний хувьд далай түүнээс дутахгүй сонирхолтой сэдэв. Амьдарч байгаа гарагаа сонирхон судлахгүй байгаа нь хачирхалтай хэрэг” хэмээсэн нь ч бий.

Далайн тухай тайлагдаагүй хэвээр буй 7 нууц Хадгалах