Хүнсний сода хэрэглээд, 10 насаар залуу харагдаарай!

Гоо сайхныг үнэ мөнгөөр хэмнэх боломжгүй. Гэхдээ хэмжихэд хүрвэл, тоолж барамгүй их мөнгөн дүн гарах болов уу. Өнөөдөр нийт бүсгүйчүүддээ зориулан, хүнсний содыг ашиглаж, хямдхан болоод үр дүнтэй аргаар гоо сайхандаа анхаарах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Та гал тогооны шүүгээндээ байгаа хүнсний содыг авч, гадаад төрхөө залуужуулаарай.

Хүнсний сода хэрэглээд, 10 насаар залуу харагдаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Батга арилгах

Хүнсний сода нь батга арилгахад нөлөөлдөг бөгөөд бага зэргийн содыг, устай хольж зуураад, батгатай хэсэгтээ түрхэхэд л хангалттай. Түрхсэн зуурмагийг хатмагц, бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Батга арилгах

2 Шүд цайруулах

Устөрөгчийн хэт исэлтэй хольсон хүнсний сода нь шүд цайруулах үйлчилгээтэй.  Энэ зуурмагийг та долоо хоногт нэг удаа шүдэндээ түрхэж ашиглаарай.

Шүд цайруулах

3 Амны эвгүй үнэр арилгах

Цацдаг гаа, бохь нь таны амны эвгүй үнэрийг бүтэн өдрийн турш дарж чадахгүй бөгөөд ердөө л түр зуурын үйлчилгээ үзүүлдэг. Харин нэг стакан усанд, 1 цайны халбага хүнсний сода хийгээд, амаа зайлахад эвгүй үнэр тань арилж, 24 цагийн турш сэнгэнэсэн мэдрэмжийг өгнө.

Амны эвгүй үнэр арилгах

4 Зөөлөн арьс

Сода нь арьсны хуурайшилтад маш сайн нөлөөтэй. Та сода, саван болон усыг холиод хуурайшсан гар, хөлийнхөө арьсыг үрээрэй. Харин дараа нь бүлээн усаар зайлна. Энэ нь таны арьсыг толигор зөөлөн болгох төдийгүй хангалттай хэмжээний чийгшлийг өгөх юм.

Зөөлөн арьс

5 Эрүүл үс

Шампунь, ангижруулагч хэрэглээд ч хуйхаа сайтар цэвэрлэж, тэжээл өгч чадахгүй байх нь бий. Тэгвэл хүнсний содыг хэрэглээд үзээрэй. Сардаа нэг удаа хүнсний содаар үсэндээ массаж хийж, усаар зайлж угаана. Энэ нь хуйхны "pH" баланс буюу шүлт, хүчлийн хэмжээг тэнцвэржүүлж, үсийг намирсан, эрүүл болгоно. 

Эрүүл үс

6 Бат бөх, эрүүл хумс

Хэрэв хумс тань хэврэг болж, амархан хугараад байвал 3:1 харьцаатай хүнсний сода, усыг хооронд нь хольж, хумсандаа түрхэх хэрэгтэй.

Бат бөх, эрүүл хумс

7 Хөлс гаргахыг багасгана

Химийн найрлагагүй үнэр дарагч хэрэглэе гэвэл хүнсний содыг санал болгож байна. Усанд орсны дараагаар сугандаа бага зэрэг сода түрхвэл хөлс ялгаралт багасч, үнэр дарагддаг юм.

Хөлс гаргахыг багасгана

Мөн та хүнсний содыг эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг уншихыг хүсвэл ЭНД дараарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()