Дэлхий дээрх хамгийн аюултай гардан тулааны зэвсгүүд

Хүн төрөлхтөн бусдыг гэмтээх, хөнөөх тал дээр хамаг ур ухаанаа уралдуулж ирсэн учраас зэвсгийн салбар хамгийн өндөр хөгжсөн байдаг. Энэ үүднээс та бүхэнд хамгийн аюултай гардан тулааны 10 зэвсгийг танилцуулж байна. Хүн хүнээ хороох гэж ийм зүйлс бүтээсэн гэдэгт итгэмээргүй.

Дэлхий дээрх хамгийн аюултай гардан тулааны зэвсгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Пата

Пата бол Энэтхэгт үүссэн зэвсэг юм. Эртний Маратагийн дайчин ард түмэн анх хэрэглэж байсан уг зэвсэг хожим Энэтхэгийн ихэнх нутгаар тархжээ. Гарын хуяг бүхий илд учраас ямар ч нөхцөлд ашиглаж болох туйлын уян хатан байлдааны хэрэгсэл болжээ. Түүхчид уг зэвсгийг морьтон цэргүүд түлхүү ашигладаг байсан гэж үздэг.

Пата

2 Цестус

Хэдийгээр цестус нь аминд халтай зэвсэг биш ч Грек болон Эртний Ромын цэргүүдийн гарыг маш сайн хамгаалдаг байжээ. Орчин үеийн боксын бээлийнээс хийгдэж буй материалаараа ялгаатай аж. Грекчүүд арьсан тэлээ, төмөр хавтан, хурц төмөр, иртэй төмөр зэргийг ашиглаж байсан учир цестус гайхалтай хамгаалах хэрэгсэл болж байжээ.

Цестус

3 Сантенсу

Самурай нарын ашигладаг энгийн хэрнээ үр дүнтэй зэвсэг болох сантенсу бол голдоо төмөр цагираг бүхий авсаархан төмөр саваа юм. Дунд хуруугаа цагираг руу хийгээд атгах юм бол энэхүү хоёр талыг нь ирлэсэн жижиг төмөр саваа үхлийн зэвсэг болж хувирна. Нууж авч явахад нэн тохиромжтой байсан учраас бусдыг нууцаар хороох явдалд түлхүү хэрэглэдэг байжээ. 

Сантенсу

4 Туркана хутга

Африкийн Туркана ард түмэн дайчин овог гэдгээрээ бусдаас ялгардаг. Тэдний аж төрдөг өнөөгийн Кенийн оршин суугчид үхрийг бурхнаас өгсөн бэлэг хэмээн үздэг байв. Тиймээс үхэр сүрэг нь ихэвчлэн овог хоорондын мөргөлдөөний гол шалтгаан болж иржээ. Ийм нөхцөлд Турканагийн эрэлхэг дайчид жад, бамбай, янз бүрийн төрлийн хутга авч явдаг болсон бөгөөд тэдгээрийн дотроос хуруунд зүүдэг, бөгж хэлбэртэй хутга хамгийн онцгой нь юм. Энэ хутгыг нууж авч явах тун амархан бөгөөд хэрэг бишдээд ирвэл эсрэг талын хүний нүд эсвэл гүрээний судсыг маш амархан зүсэх боломжийг олгодог аж. 

Туркана хутга

5 SAP бээлий

SAP бээлий нь өнөө үед цагдаа, цэрэг, хамгаалалтын албаны дунд түгээд байгаа зэвсэг юм. Энэхүү бээлий ган доторлогоотой учраас аливаа гэмтлээс хамгаалаад зогсохгүй цохилтын хүчийг хэд дахин нэмдэг байна. Тиймээс ийм зүйл өмссөн хүнтэй нударга зөрүүлээд хэрэггүй болов уу.

SAP бээлий

6 Содэгарами

Содэгарами гэдэг нь “орооцолдуулах” гэсэн утгатай бөгөөд энэхүү зэвсгийг гэмт хэрэгтнүүд ашиглаж байсан аж. Уг зэвсгийн тусламжтайгаар өрсөлдөгчөө хувцсанд нь орооцолдуулж, түүнийг аюулгүй болгодог байсан гэнэ. Үзүүртээ хурц төмөрнүүдтэй учир барих боломжгүй. 

Үүнээс гадна самурайчууд тулааны үеэр содэгарамиг ашиглаж байжээ. Хуулиар хориглосон зэвсгийг хэрэглэсэн самурай амиа алдах магадлалтай байсан бөгөөд самурайн амь насыг зөвхөн самурай л хороох боломжтой гэнэ.

Содэгарами

7 Үхрийн эвэр

Багуажан хэмээх Хятадын кунфугийн сургууль өөрсдийн гэсэн олон арван багаж зэвсэг зохион бүтээсэн байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь үхрийн эвэр аж. Тус сургуулийн тэргүүн Дан Хай Чиа үүнийг ашиглан өрсөлдөгчөө ядах юмгүй буулгаж авдаг байсан тухай үлгэр бий. Олон иртэй учраас үүгээр удаан хугацааны турш бэлтгэл хийсний дараа л жинхэнэ тулаанд ашиглахыг зөвшөөрдөг байв. 

Үхрийн эвэр

8 Какутэ

Какутэ бол эртний Японоос гаралтай үзүүртэй цагираг юм.  Хэдийгээр жижиг аюулгүй мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ нинжа эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюултай зэвсгүүдийн нэг аж. Нэг цагираг дээр нэгээс гурван үзүүр байх бөгөөд нэг цохилт хийхэд л аминд хүрэх магадлалтай байжээ.

Какутэ

9 Европ гарын хуяг

Дундад зууны үед Европ дархад гарын хуяг дээр онцгой анхаарч ажилладаг байсан нь цаанаа учиртай. Хамгийн түрүүнд дайсны зэвсгээс гараа хамгаалах зорилгоор ашиглана. Нөгөөтээгүүр хүнд жинтэй төмөр бээлий тул алх болгон ашиглах боломжтой байжээ. Мөн илдээ алдсан тохиолдолд хүлэг баатарт үүнээс өөр зэвсэг үлдэхгүй учир бат бөх байхаас ч өөр аргагүй юм. Тиймээс зарим хуягийн бээлийнүүд дээр хурц үзүүртэй төмөр өргөс хийдэг байжээ.

Европ гарын хуяг

10 Кастет хутга

Эртний Катарт энэхүү зэвсэг үүссэн байна. Нууж авч явах, ашиглахад тун амархан бөгөөд орчин үед гардан тулаанд үүнээс илүү гарах зэвсэг бараг байхгүй гэхэд болно. Тиймээс орчин үеийн гэмт бүлэглэлүүд үүнийг маш өргөнөөр хэрэглэх болсон байна. 

Кастет хутга

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()