Олон хүүхэдтэй ээжүүд урт насалдаг

Эмэгтэй хүн үр хүүхэдтэй болж, жирэмслэхийн тоогоор хөгшрөх үйл явц нь удааширч, биологийн нас нь уртасдаг гэж АНУ-ын Баруун Өмнөдийн их сургуулийн мэргэжилтнүүд үзжээ. Олон удаа жирэмсэлж, олон хүүхэдтэй болсон эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд тэдний эсийн хөгшрөх үйл явц удааширдгийг тогтоосон байна.

Олон хүүхэдтэй ээжүүд урт насалдаг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

“Хөгшрөхөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Гэвч жирэмслэх, үр хүүхдээ төрүүлэх үйл явц нь  эмэгтэй хүний биологийн насыг хамгийн багаар бодоход жил хагасаар уртасгадаг” гэж судалгааны багийн ахлагч Кален Райан (Kalen Ryan) онцлов.

2005 онд судалгааны эхний шатанд  20-22 настай, гурван зуун Филиппин эмэгтэй оролцсон бөгөөд түүнээс хойш 13 жилийн хугацаанд тэдний бие организмд ямар өөрчлөлт гарсан, хөгшрөх үйл явц  хэр явагдсан, ямар хүчин зүйлс нөлөөлсөн болохыг судалжээ.

“Олон хүүхэдтэй эхчүүд элдэв өвчинд нэрвэгдэх нь их, дархлаа сул байдаг гэсэн хэвшмэл ойлголт бий. Гэвч энэ нь эхчүүдийн амьдарч буй орчин, хооллолт, эмнэлгийн тусламж авах нөхцөл зэрэг ахуйн чанартай хүчин зүйлсээс үүдэлтэй байж болох юм” гэж судлаачид үзжээ.

Мөн Австралийн Кован их сургуулийн эрдэмтэд 4-өөс дээш хүүхэдтэй хүмүүс хөгшрөх тусмаа илүү аз жаргалтай болдгийг тогтоожээ. "Олуулаа байдаг гэр бүлийн хүүхдүүд эрт биеэ даадаг учраас эцэг эхдээ дарамт болдоггүйн дээр өнөр өтгөн гэр бүл цаашаа улам томордог" гэж тус сургуулийн профессор Эдуард Харман (Edward Harman) хэлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()