Хэт их кофе ууж байгааг илтгэх 6 шинж тэмдэг

АНУ-ын хүн амын 50 хувь нь тогтмол кофе уудаг ба өдөрт 3 ба түүнээс дээш аяга кофе уудаг гэнэ. Кофе хүний биед олон эерэг нөлөө үзүүлдэг ч хэрэв тунг нь хэтрүүлбэл ямар ч зүйл хор болох аюултай. Танд дараах шинж тэмдгүүд илэрч байвал даруй кофены хэрэглээгээ багасгаарай. 

Хэт их кофе ууж байгааг илтгэх 6 шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ходоод гэдэсний асуудал

Кофе тайвшруулах нөлөөтэй ба бүдүүн гэдэсний үйл ажиллагааг түргэсгэх даавар ялгаруулдаг. Хэт их кофе уух нь өтгөн хатах, суулгалттай болгох, мөн ходоод, улаан хоолойн сөргөө өвчнөөр өвчлөх аюултайд хүргэдэг байна. Хэрэв таны ходоод, гэдсэнд асуудал гарсан бол хамгийн түрүүнд кофены хэрэглээгээ багасгаарай.

Ходоод гэдэсний асуудал

2 Ядарч сульдах

Кофен дахь кофейны агууламж хүний мэдрэлийн системийг идэвхжүүлж, биеийн хүч, идэвхийг 11-12 хувь нэмэгдүүлдэг. Гэсэн ч энэ нь сөрөг нөлөөтэй. Кофены найрлагад орсон аденозин гэх бодис хүний биеийг сульдааж, ядаргаанд оруулах нөлөөтэй. Тиймээс их хэмжээний кофе уусны дараа ядарч, нойр хүрж, бие сульдаж эхэлдэг. Гэхдээ өдрийн цагаар идэвхтэй, хөдөлгөөнтэй, өөрийгөө цэнэглэж чадвал ядаргаанаас сэргийлж чадна.

Ядарч сульдах

3 Сэтгэл түгших

Кофенд агуулагдах кофейны хэмжээ их байх тусам ядаргаа үүсгэдэг аденозиныг бууруулдаг. Хэт их тунгаар кофе хэрэглэх нь таныг сэтгэлийн түгшүүр, бухимдалтай болгох аюултай. Түүнчлэн кофе адреналины ялгаралтад нөлөөлснөөр таны зан байдал өөрчлөгдөж эхэлнэ. Хэрэв та хэтэрхий сандруу, уур бухимдалтай болж эхэлсэн бол хамгийн түрүүнд кофены хэрэглээгээ багасгаарай.

Сэтгэл түгших

4 Нойргүйдэл

Кофейн нь таныг сэрүүн, сэргэг байлгадаг ч нойронд тань нөлөөлдөг. Их хэмжээний кофе хэрэглэснээр зайлшгүй унтах ёстой цагтаа унтаж чадахгүй сэрүүн байхад хүргэдэг. Улмаар өдрийн цагаар их ядрах нөхцөл бүрддэг аж. 

Нойргүйдэл

5 Зүрхний цохилт түргэсэх

Зүрхний цохилт түргэсэх нь хүн бүрд тохиолдоод байдаггүй ч нийтлэг үзэгдлийн нэг юм. Ялангуяа залуу хүмүүсийн хувьд кофе тогтмол хэрэглэх нь судасны цохилтыг нэмэгдүүлдэг. Тиймээс цусны даралт, зүрхний өвчтэй хүмүүст кофе уухыг хориглодог. 

Зүрхний цохилт түргэсэх

6 Бодисын солилцоо түргэсэж, донтож эхлэх

Кофейн нь өөх шатаах үйлчилгээтэй ба судалгаагаар бодисын солилцооны үйл ажиллагааг 3-11 хувь нэмэгдүүлдэг болох нь тогтоогдсон. Гэсэн ч хэрэглээгээ тохиоруулж болгоомжтой байхгүй бол донтож хүний биед нэн шаардлагатай уснаас илүү кофе уух гээд байдаг сул талтай. 

Бодисын солилцоо түргэсэж, донтож эхлэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()