ТАНИН МЭДЭХҮЙ

Гарныхаа хэлбэрээр өөрийгөө сонжоорой!

Хүн бүрийн гарын хэлбэр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг бөгөөд үүгээр нь шинжиж, ааш занг хүртэл тодорхойлж болох аж. Америкийн гар судлалын академийн эрдэмтэд хүний гарын хэлбэрээр ямар зан чанартайг нь хэлж болно хэмээсэн бөгөөд энэ нь багагүй шуугиан тариад байгаа юм. Учир нь тэдний гаргасан дүгнэлтүүд хүмүүсийн зан чанартай яг цав таарсан байна. Иймд та ч бас гарынхаа хэлбэрээр өөрийгөө сонжоод үзээрэй. 

Гарныхаа хэлбэрээр өөрийгөө сонжоорой! Хадгалах

Ганц бие бүсгүйн амьдрал

Мексикийн уран бүтээлч Идали Канделас (Idalia Kandelas) эмэгтэй хүний ганцаараа байхыг эрхэмлэдэг зан чанарыг дараах зургуудаар илэрхийлж гаргахыг хүсчээ. Нээрээ л бодоод байх нь ээ, сүүлийн үед хэд хэдэн шалтгаануудаас болж, бүсгүйчүүд маань ганц бие амьдралыг эрхэмлэх болсон нь нууц биш юм. Дараах зургуудаас учир шалтгааныг нь хамтдаа олж мэдэцгээе.

Ганц бие бүсгүйн амьдрал Хадгалах

Насанд хүрсэн эр хүний хэзээ ч хийдэггүй 8 зүйл

Ухаажиж, төлөвшсөн эр хүн, сахал нь ургасан бяцхан хүү хоёрыг яаж ялгах вэ? Сахал ургалаа гээд эр хүн болчихдоггүй. Насанд хүрсэн эр хүний үйлдэл автобусанд яваа эмэгтэйд суудал тавьж өгөх, гарцаар гарч яваа нэгэнд зам тавьж өгөх мэтийн жижигхэн атлаа чухал зүйлээс эхэлдэг шүү дээ. Тэгвэл гаднаасаа ижилхэн харагддаг эр хүн, сахалтай хүү хоёрын дотоод ертөнц, хийж буй үйлдэл, хэлж байгаа үг нь тэнгэр газар шиг ялгаатай байдгийг та бидний мэдээнээс уншиж мэдээрэй. 

Насанд хүрсэн эр хүний хэзээ ч хийдэггүй 8 зүйл Хадгалах

Сексээс ч илүү сайхан мэдрэмж авах 30 арга

Хүмүүс амьдралын хамгийн гол, чухал зүйлсийн нэг бол секс гэж ойлгох нь элбэг. Мэдээж энэ нь гайхалтай таашаал мэдрэмжийг хайрлах боловч танд аз жаргал бэлэглэх өөр бусад олон зүйлс байдгийг бодолцож үзээрэй. Харин өнөөдөр бид та бүхэндээ сексээс дутахгүй сайхан мэдрэмж, хайрыг мэдрүүлэх аргуудыг танилцуулъя гэж бодлоо. 

Сексээс ч илүү сайхан мэдрэмж авах 30 арга Хадгалах

Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар

Та хүүхдээ аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн яваасай гэж хүсдэг үү? Тэгвэл та бидний бэлтгэсэн энэхүү мэдээг заавал унших хэрэгтэй гэсэн үг. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга барил сүүлийн хэдэн жилд машид өөрчлөгдсөний зэрэгцээ орчин үеийн хүүхдүүдтэй бидний ээж аавын үе шиг суран бүс барьж харьцаж болохгүй болсон билээ. Ингээд нийгэм, цаг үе хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед хүүхдүүдэд чухам ямар чадвар суулгаж өгөх ёстой, тэдгээр чадваруудыг яаж суулгадгийг бид танд аминчлан шивнэе. 

Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар Хадгалах

Хов жив зөөдөг хүмүүсийг хэрхэн зогсоох вэ?

Хов гэдгийг та юу гэж ойлгодог вэ? Хэн нэгний тухай хэн нэгнээс сонссоныгоо хэн нэгэнд дамжуулж байгаа гэм хоргүйхэн үйлдэл гэж та бодож байна уу? Эсвэл би хов ярьдаггүй, хүмүүс надтай хов ярьдаггүй гэж бодож байна уу? Гэхдээ хов жив, цуу яриа салхи шиг л хурдан тархдаг. Өөрөө ч мэдэлгүй та дунд нь орооцолдчихсон явж байхыг үгүйсгэх аргагүй тул та хэзээ нэгэн өдөр эвгүй байдалд орохгүйн тулд бидний бэлтгэсэн мэдээллийг уншаад үзээрэй. 

Хов жив зөөдөг хүмүүсийг хэрхэн зогсоох вэ? Хадгалах

Хүмүүсийн өөртөө хэлдэг 9 худал үг

Хүн болгонд хэнд ч хэлэлгүй дотроо нууцалж явдаг үгс байдаг. Гэхдээ эдгээр үгс нь ихэвчлэн сөрөг бодлууд байдаг нь харамсалтай. Хүн өөрийгөө хайрлаж сурсан цагт бусдын хайр, хүндэтгэлийг олж, ингэснээр ажил төрөл, гэр бүлийн амьдрал цэцэглэдэг. Харин бид танд хүмүүсийн дотроо хадгалж явдаг хамгийн сэтгэлийн гүний нууц үгсийг дэлгэж байна. Хэрэв та эдгээр үгсийг өөртөө хэлж, нууцхан бодож явдаг бол өөрийгөө үгүйсгэж, амжилтанд хүрэх замаа биеэрээ хааж орхисны илрэл гэнэ шүү. 

Хүмүүсийн өөртөө хэлдэг 9 худал үг Хадгалах

Таниас салахыг хүсч буй бүсгүйн 8 үйлдэл

Хайр дурлалыг хүчээр бий болгох боломжгүй шиг хэн нэгнийг хүсэхгүй байхад нь хажуудаа байлгана гэдэг бүтэшгүй. Харин нэгэнт хайр сэтгэл нь хөрсөн буюу таниас холдохыг хүсч байгаа эмэгтэйн үйл хөдлөл, шинжүүдийг танилцуулъя. Хамтдаа байхдаа аз жаргалгүй болсон ч танд хэлэхээс эмээж, өөрийг тань л яваад өгөөсэй гэж хүсэх бүсгүй доорх үйлдлүүдийг гаргадаг байна. 

Таниас салахыг хүсч буй бүсгүйн 8 үйлдэл Хадгалах

Эерэг болон сөрөг хүмүүсийн ялгаа

Зарим хүмүүс өндөр амжилтанд хүрч байхад харин зарим нь яагаад байгаа газраа л дэвхцээд байдаг вэ? Тэд илүү авьяастайдаа, эсвэл хүнийг татах ямар нэг зүйл байдаг болоод гэж та бодож байвал үгүй юм. Хамгийн гол учир нь тэдний биеэ авч явах байдал болон аливааг харах өнцөгт байдаг бөгөөд тэд хэрхэн сэтгэдгийг бид танд доорх мэдээллээрээ харуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа сонирхъё. 

Эерэг болон сөрөг хүмүүсийн ялгаа Хадгалах

Ухаалаг эмэгтэйчүүд хайртай залуудаа юу хэлдэггүй вэ?

Эмэгтэй хүн хатан ухаанаараа эр хүнийг залж чиглүүлэн, гэр бүлээ аз жаргалтай, амар тайван байлгадаг хэмээн хэлэлцдэг. Харин сүүлийн үед охид бүсгүйчүүд маань ухаанаа гайхуулж, эрчүүдийн аргыг олох бус уурлаж бухимдахыг тэргүүнд тавих болсон нь харамсалтай. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулж ухаалаг бүсгүйн амраг хайртаасаа хэзээ ч шаардахгүй зүйлсийг дуулгаж, үүнээс үлгэр жишээ авахыг зөвлөе. 

Ухаалаг эмэгтэйчүүд хайртай залуудаа юу хэлдэггүй вэ? Хадгалах

Таныг аз жаргалтай болгох 10 зуршил

Сэтгэл санаагаа дураараа хянадаг болмоор байна уу? Хүн болгон жаргалтай байхыг хүсдэг. Гэвч хорвоо ертөнц алдаа оноо, баяр жаргал, гуниг харууслаар дүүрэн байдаг нь харамсалтай. Зарим хүмүүс зовлонд унасан хэрнээ юу ч болоогүй мэт сэмбэлзтэл алхаж явааг хараад та атаархаж байсан бол тэдний нууц нь ердөө л сөрөг бодлоо таягдан хаяж сурсан хүмүүс гэдэгт байдаг гэнэ. Ингээд бид танд дэлхий дахинд хийсэн олон янзын судалгааны дүнд шинжлэх ухааны ул үндэстэйгээр гаргаж ирсэн жаргалтай болгох аргуудаас монгол хүний сэтгэхүйд хамгийн ихээр зохих арвыг нь түүвэрлэн хүргэж байна. 

Таныг аз жаргалтай болгох 10 зуршил Хадгалах

Төрсөн цагаараа ямар хүн болохоо мэдэж аваарай!

Хүн төрсөн цагаасаа хамаарч зан араншин, байгаа байдал, авьяас чадвар нь өөр өөр байдаг гэнэ. Харин та жил, ордны зурхайг чухалчилж авч үзээд төрсөн цаг хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдгийг анзааралгүй үлдээчихсэн юм биш биз? Тэгвэл бидний бэлтгэсэн энэхүү мэдээллийг уншаад өөрийнхөө талаар илүү ихийг олж мэдээрэй. 

Төрсөн цагаараа ямар хүн болохоо мэдэж аваарай! Хадгалах