Яагаад дотны хүндээ мөнгө зээлж болохгүй вэ?

Мөнгө үргэлж хүмүүс хооронд эргэлдэж, бусдад дамжихдаа тодорхой сэтгэл агуулж байдаг. Мэдээж хэн ч өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээл бусдад ярихыг хүсдэггүй. Гэхдээ асуудал хүндрэхэд түүнийг шийдэхийг тулд хэн нэгнээс мөнгө зээлэх шаардлагатай болдог. Ингэхдээ хамаатан садан болон найз нөхдөөсөө зээлдэг бөгөөд яагаад ойр дотныхондоо мөнгө зээлэх өөр хэн нэгэнд зээлэхээс муу байдаг талаар өгүүлье.

Яагаад дотны хүндээ мөнгө зээлж болохгүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хугацаандаа өгдөггүй

Бид бүхэн банкны эзэн биш болохоор бусдаас зээлсэн мөнгөө буцааж өгөхөд хүндрэлтэй байдаг. Тиймээс ихэнх хүмүүс ойр дотныхноосоо зээлсэн мөнгөө хугацаанд нь өгөх тал дээр хойрго ханддаг. Учир нь ойр дотны хэн нэгнээсээ мөнгө зээлсэн хүмүүс тэдэндээ эрхлэх хандлагатай байдаг агаад хэлсэн өдрөө өгөх нь ховор.

Хугацаандаа өгдөггүй

2 Нэхэж чаддаггүй

Ойр дотны хэн нэгэн маань мөнгөний шаардлага гарч, мөнгө зээлээч хэмээн асуухад бид бүхэн шууд л санаа зовж, юу болсон талаар асуудаг. Ингээд ямар ч баталгаагүйгээр сэтгэлийн итгэл дээр тулгуурлан тэдэнд мөнгө зээлдэг. Харамсалтай нь зээлсэн хүмүүс маань эргүүлж өгөх хугацаагаа хойшлуулж, бид ч нэхэж чаддаггүй.  

Нэхэж чаддаггүй

3 Хэлсэндээ хүрэх найдвар бага

Хамаатан садан болон найз нөхөд маань биднээс мөнгө зээлэхдээ тэдний өдөр өгнө хэмээн мөнгө зээлдэг бөгөөд энэхүү албан бус амлалт найдвар муутай байдаг. Хэрвээ банк юм уу үүнээс жижиг янз бүрийн санхүүгийн байгууллагаас албан ёсны гэрээ хийж мөнгө зээлвэл яг л хугацаанд нь төлдөг.

Хэлсэндээ хүрэх найдвар бага

4 Нэг зээлвэл байнга асуудаг болдог

Хүнд туслахыг хүсдэггүй хэн ч байхгүй. Тиймээс чадах чинээгээрээ бусдад туслахыг хүсдэг. Гэвч нэг удаа тусалж, мөнгө зээлсний дараа байнга туслахыг хүсэх нь зовлонтой байдаг. Ялангуяа зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулаагүй үедээ дахин нэхэх нь бүр ч зовлонтой. Иймээс хэн нэгэнд мөнгө зээлэхдээ заавал надад бас хэрэгтэй гэдгийг ойлгуулах шаардлагатай болдог. Мэдээж ойр дотны хэн нэгэндээ иймэрхүү зүйл ярих нь эвгүй байдаг.

Нэг зээлвэл байнга асуудаг болдог

5 Хадгаламж үүсгэх боломжгүй болгодог

Бидний ихэнх нь бусдад мөнгө зээлэхдээ хадгаламжиндаа байсан мөнгөө авах юм уу хадгаламжиндаа хийх гэж байсан мөнгөө шавхдаг. Үүний улмаас бидний хадгаламжийн зохистой байдал алдагдаж, хүүгээ бодуулж чаддаггүй. Энэ нь бидний ойр дотныхонд хамаагүй байдаг бөгөөд тэднээс алдсан хүү нэхэх нь таныг онцгүй харагдуулдаг.

Хадгаламж үүсгэх боломжгүй болгодог

6 Мөнгө зээлэх нь ихэнхдээ алдагдал хүлээлгэдэг

Та ойр дотны хэн нэгэндээ мөнгө зээлэхдээ тогтсон нэг өдөр өгөөрэй гэж шаардаж чаддаггүй. Найз нөхөд болон хамаатан садан чинь таниас зээлсэн мөнгөө хүүтэй өгөх нь тун ховор байдгаас та ямар нэг хэмжээгээр заавал алдагдал хүлээдэг. Танилдаа тусалснаар сайхан мэдрэмж авч, дараа нь түүнээс юм гуйхад нөхцөл бүрддэг ч таны мөнгө танд байхгүй байсан хугацаагаар та алдагдал хүлээх болно. Наад зах нь та цаг хугацаа алдаж байна. 

Мөнгө зээлэх нь ихэнхдээ алдагдал хүлээлгэдэг

7 Хоорондын харилцааг сэвтүүлдэг

"Найзгүй больё гэвэл мөнгө зээл" гэдэг. Хүн бүр л найз нөхөд, хамаатан садантайгаа сайхан харилцахыг хүсдэг. Тийм ч байдаг. Гэвч энэхүү нандин харилцаанд мөнгө ороод ирэхлээр бид бүхний харилцаа үндсэн утгаа алдаж, сэвтэж эхэлдэг. Тиймээс орй дотныхондоо туслахдаа буцааж авахгүй зүйлээр тусалж байвал зүгээр. Үүнд мөнгө ч орох бөгөөд буцааж авахгүй тохиолдолд бэлэн мөнгө өгч байгаарай.   

Хоорондын харилцааг сэвтүүлдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()