Гарныхаа хэлбэрээр өөрийгөө сонжоорой!

Хүн бүрийн гарын хэлбэр өөр хоорондоо харилцан адилгүй байдаг бөгөөд үүгээр нь шинжиж, ааш занг хүртэл тодорхойлж болох аж. Америкийн гар судлалын академийн эрдэмтэд хүний гарын хэлбэрээр ямар зан чанартайг нь хэлж болно хэмээсэн бөгөөд энэ нь багагүй шуугиан тариад байгаа юм. Учир нь тэдний гаргасан дүгнэлтүүд хүмүүсийн зан чанартай яг цав таарсан байна. Иймд та ч бас гарынхаа хэлбэрээр өөрийгөө сонжоод үзээрэй. 

Гарныхаа хэлбэрээр өөрийгөө сонжоорой!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүчтэй болон сул хуруу

Хүн бүрт хүчтэй болон сул хуруу гэж байдаг. Та хуруунуудаа цэх болгож, хэлбэр хэмжээг нь сайтар ажиглаарай. Хэрэв хуруу тань эгц шулуун хэлбэртэй байх юм бол хүчтэй, бага зэрэг муруй, дугуйрсан хэлбэртэй бол сул гэж нэрлэнэ. Та өөрийн хуруунаадаа сул, хүчтэйгээр нь ялгаарай. 

  • Эрхий хуруу тань хүчтэй бол та амжилттай яваа, эсвэл амжилтанд хүрэх бүрэн боломжтой нэгэн. 
  • Долоовор хуруу нь хүчтэй хүмүүс хүчирхэг, өөртөө итгэлтэй төдийгүй манлайлагч байж чаддаг.
  • Хүчирхэг дунд хуруу нь үүрэг хариуцлага хүлээх чадвартай, өөртөө итгэлтэй байдлыг илтгэнэ.
  • Ядам хуруу хүчирхэг байх нь урлагт авьяастайн илрэл юм.
  • Хүчирхэг чигчий хуруу нь харилцааны чадвар өндөртэй, нийгмийн идэвхитэй байдлыг илэрхийлнэ. 

Хүчтэй болон сул хуруу

2 Хурууны өндөгний хэлбэр

Хурууны өндөгний хэлбэрээр ч мөн шинжиж болдог байна.

  • Дугуй хэлбэртэй хурууны өндөгтэй хүмүүс амар амгалан, тайван байдлыг хүсдэг.
  • Хурц өнцөг хэлбэр нь өөрийн гэсэн ертөнцтэй, өвөрмөц хүмүүсийг таних гол шинж тэмдэг болдог.
  • Дөрвөлжин хэлбэртэй хурууны өндөг нь тухайн хүний аливаа зүйлсийг тодорхой байлгахыг хүсдэг зан чанарыг илтгэх аж.
  • Тэгш өнцөгт хэлбэрийн хурууны өндөгтэй бол хэнд ч бууж өгөхийг хүсдэггүй зан чанартай байдаг.  

Хурууны өндөгний хэлбэр

3 Хуруу хоорондын зай

Та гараа дээш өргөж, хуруу хоорондын зайг ажиглаарай. Хэрвээ таны хуруунууд хоорондоо зай завсар ихтэй бол та биеэ даасан, өөрийн гэсэн бодолтой, хүчирхэг нэгэн гэсэн үг юм. 

Хуруу хоорондын зай

4

Харин хуруунууд тань хоорондоо ойролцоо буюу зай багатай бол зөөлөн дулаан сэтгэлтэй, эелдэг нэгэн гэх утгыг илэрхийлдэг бөгөөд өөртөө арчаатай, бусдад халамжтай байдал нь таны гол онцлог шинж чанар аж. 

5

Таны дунд болон ядам хурууны засвар дахь зай бусдыгаа бодвол бага зэрэг том бол нийгмийн идэвхи сайтай, бүх зүйлсэд оролцож, чин сэтгэлээсээ хандаж чаддаг байна. 

6

Чигчий болон ядам хурууны хоорондох зай өргөн байвал ажил амьдралдаа зэрэг анхаарлаа хандуулж чаддаг гайхалтай нэгний илрэл юм. Тэд бусдаас нэг л ондоо бөгөөд хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгсээрээ гайхагддаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()