Таниас салахыг хүсч буй бүсгүйн 8 үйлдэл

Хайр дурлалыг хүчээр бий болгох боломжгүй шиг хэн нэгнийг хүсэхгүй байхад нь хажуудаа байлгана гэдэг бүтэшгүй. Харин нэгэнт хайр сэтгэл нь хөрсөн буюу таниас холдохыг хүсч байгаа эмэгтэйн үйл хөдлөл, шинжүүдийг танилцуулъя. Хамтдаа байхдаа аз жаргалгүй болсон ч танд хэлэхээс эмээж, өөрийг тань л яваад өгөөсэй гэж хүсэх бүсгүй доорх үйлдлүүдийг гаргадаг байна. 

Таниас салахыг хүсч буй бүсгүйн 8 үйлдэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хамт байхыг хүсэхгүй байгаа: Үйл хөдлөлөөр илтгэнэ

Ихэнх эрчүүд бүсгүйнхээ царай руу нь харж ярин, биеийн бусад хэсгийг нь төдийлэн анзаардаггүй. Гэвч бүсгүйчүүд өөрсдийн биеийн хөдөлгөөнөөр хэлж чадахгүй үгсээ илэрхийлж байдаг юм. Та ярилцаж байхдаа найз бүсгүйнхээ хөлний байрлалыг ажиглаад нэг үзээрэй. Хэрвээ тэр таньтай юм ярихаас дургүйлхэж, хурдхан шиг явахыг хүсч байгаа бол хөлөө хэдийн явахдаа бэлтгэж, хаалга чигт байрлуулсан байх болно. 

Хамт байхыг хүсэхгүй байгаа: Үйл хөдлөлөөр илтгэнэ

Хамт байхыг хүсч байгаа: Өөр залуустай уулздаггүй

Харин таньтай хамт байхыг маш ихээр хүсэх бүсгүй хэзээ ч өөр залуустай уулзаж, гадуур зугаалахгүй. Хэдий сайн эрэгтэй найз нь байсан ч гэсэн хайртынхаа сэтгэлд сэв суулгах вий гэсэндээ эхэлж дуулган, хамт явахыг асуудаг.

Хамт байхыг хүсч байгаа: Өөр залуустай уулздаггүй

2 Хамт байхыг хүсэхгүй байгаа: Цөөн үгээр харьцах

Та түүнд хичнээн хайртайгаа илэрхийлж, хамаг бүхнээ ярьж, аль болох хөгжилтэй байлгах гэж хичээх боловч хайрт тань ердөө л ганц үгээр хариулж, үл тоож эхлэх нь муугийн дохио. Бүсгүй хүн амраг хайртаасаа хөндийрч, сэтгэл нь хөрч эхлэхдээ бага багаар зайгаа барьж, холдохыг хүсдэг байна. 

Хамт байхыг хүсэхгүй байгаа: Цөөн үгээр харьцах

Хамт байхыг хүсч байгаа: Танд зориулж гоёно

Танд л гоё сайхан харагдах гэсэндээ толины өмнө эргэлдэж, хамаг байдгаараа гоёж ирсэн бүсгүйг хэзээ ч битгий алдаарай. Тэр таны төлөө юу ч хийхэд бэлэн байдаг юм шүү. 

Хамт байхыг хүсч байгаа: Танд зориулж гоёно

3 Хамт байхыг хүсэхгүй байгаа: Хүндлэхээ больно

Хайр бол хүндлэхийн нэр гэдэг. Нэгнээ хүндлэхээ больсон цагт хайр ч мөн үгүй болдог. Иймд таныг огтхон ч хүндлэхээ больж, элдэв бусаар харааж, хэн ч биш мэт үзэх болсон бол зүгээр түүнээс холдсон нь дээр гэж зөвлөе. Таныг хайрладаг, сэтгэл зүрхээ өгөхөөс ч буцахгүй бүсгүй яаж тэр муу муухай зүйлсийг хэлж, шархлах эсэхийг тань үл тоож чадах билээ. 

Хамт байхыг хүсэхгүй байгаа: Хүндлэхээ больно

Хамт байхыг хүсч байгаа: Тань руу ширтэнэ

Цаг тутам тань руу ширтэж, царай төрхний сайхныг бишэрч, яриаг тань таслахгүй сонсох бүсгүйг яасан ч алдаж болохгүй. Тэрээр чин зүрхээ хэзээ ч буцааж авахгүйгээр танд өгсөн гэж ойлгож болно. 

Хамт байхыг хүсч байгаа: Тань руу ширтэнэ

4 Хамт байхыг хүсэхгүй байгаа: Цаг тутам утсаараа оролдоно

Хамтдаа оройн зоог барьж, цагийг зугаатай өнгөрүүлэхээр шийдсэн боловч бүсгүй тань үргэлж утастайгаа зууралдаж, бусадтай чатаар харилцаж байвал та түүний хувьд тийм ч дээгүүр байр суурь эзэлдэггүй гэж ойлгоход буруудахгүй. Хэрэв тэр танд хайртай байсан бол утастайгаа зууралдах биш улам бүр таныг мэдэх гэж хичээх байсан юм. 

Хамт байхыг хүсэхгүй байгаа: Цаг тутам утсаараа оролдоно

Хамт байхыг хүсч байгаа: Таны тухай илүү их мэдэхийг хүснэ

Таны тухай илүү ихийг мэдэхийг хүссэндээ асуулт асууж, илэн далангуй яриулахыг хүсч байгаа бүсгүй үнэн хэрэгтээ өөрийн тань дэргэд үүрд үлдэж, хайрлаж халамжлахыг хүсч байгаагийн илрэл.  

Хамт байхыг хүсч байгаа: Таны тухай илүү их мэдэхийг хүснэ

5 Хамт байхыг хүсэхгүй байгаа: Шалтаг олж уулзахаас татгалзах

Хайртай хосууд тогтмол уулзаж, санасан сэтгэлээ дэвтээж байж л тэдний хайр цаашдаа дүрэлзэн асч, гэр бүл болох зам нээгдэнэ. Харин байнга л ямар нэгэн шалтгаан гаргаж, уулзахаас зугтаад байгаа бол та хоёрын харилцаанд асуудал байгаа гэсэн үг юм. 

Хамт байхыг хүсэхгүй байгаа: Шалтаг олж уулзахаас татгалзах

Хамт байхыг хүсч байгаа: Биед тань хүрнэ

Хэдийгээр та түүнтэй хараахан хайр сэтгэлийн холбоотой болоогүй байгаа боловч бүсгүй биед тань хүрч, халуун дулаан мэдрэмж төрүүлж байвал түүнийг өөрт тань сэтгэлтэй байна гэж ойлгож болно. 

Хамт байхыг хүсч байгаа: Биед тань хүрнэ

6 Хамт байхыг хүсэхгүй байгаа: Хүрэхэд тань дургүйцнэ

Найз бүсгүй тань хүрэх төдийд бухимдаж, хол байхыг шаардаж байгаа бол нэгэнт таныг гэх сэтгэл нь хөрсөн байж мэднэ. Мөн энэ нь тэдэнд бодох хугацаа олгооч дохио бөгөөд хэт шахаж, шаардахаас илүүтэй ярилцаж, яах хүсэлтэй байгааг нь сонсож мэдэх хэрэгтэй. 

Хамт байхыг хүсэхгүй байгаа: Хүрэхэд тань дургүйцнэ

Хамт байхыг хүсч байгаа: Үргэлж инээмсэглэнэ

Таныг харах бүрийдээ жаргалтай инээмсэглэж, хажууд тань байх гэж бүх ажлаа хойш тавих бүсгүй бол алт эрдэнэсээс өөрцгүй юм. Амьдралд тань ахиж ийм бүсгүй таарахгүй байж ч мэдэх тул алдалгүй барьж аван, аз жаргалтай байлгаарай. 

Хамт байхыг хүсч байгаа: Үргэлж инээмсэглэнэ

7 Хамт байхыг хүсэхгүй байгаа: Мессежэнд удаан хариулна

Харилцаж, чаталж байснаа хэсэг алга болж, таныг хүлээлгэх нь ихсэж байгаа бол амраг хайртын тань сэтгэл нэгэнт хөрсөн байхыг үгүйсгэхгүй. Уулзаад ч нэг их юм ярихгүй, урьдынхаасаа огт өөр болсон бол түүнээс сэтгэл гуйж, үүрд хамт байгаач гэж шаналгаад ч нэмэргүй юм. 

Хамт байхыг хүсэхгүй байгаа: Мессежэнд удаан хариулна

Хамт байхыг хүсч байгаа: Өдөржингөө таньтай хамт байхыг хүснэ

Зөвхөн таньтай бүхэл өдрийн турш хамт байж, бусад зүйлсийг гаргуунд нь гаргах бүсгүй таныг хэзээ ч орхихгүй. 

Хамт байхыг хүсч байгаа: Өдөржингөө таньтай хамт байхыг хүснэ

8 Хамт байхыг хүсэхгүй байгаа: Хоолойны өнгөөр үзэл бодлоо илтгэнэ

Бүсгүйчүүд хайртай болон дургүй хүнтэйгээ харилцан адилгүй хоолойны өнгөөр ярьдаг аж. Харин та түүний хоолойны өнгөнөөс хайрласан эсвэл залхсан аль нь болохыг мэдэж авч болох юм. 

Хамт байхыг хүсэхгүй байгаа: Хоолойны өнгөөр үзэл бодлоо илтгэнэ

Хамт байхыг хүсч байгаа: Адилхан бодож сэтгэнэ

Адилхан бодож сэтгэн, нэг үзэлтэй болтлоо танд уусан шингэсэн бүсгүй өөрийг тань орхиж явна гэж хэзээ ч үгүй. Яг л нэгэн биеийн нөгөө талаа олсон юм шиг санагдтал тантай адилхан бүсгүй насны хань тань байх бүрэн боломжтой. 

Хамт байхыг хүсч байгаа: Адилхан бодож сэтгэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()