СААК БАРИМТ

Аймшиггvй зоригт адгуус сургагч Кевин Ричардсон

Зэрлэг байгалийн хvрээлэл дунд аймшигтай оршихуйгаараа хаанчлал тогтоон амьдардаг, урдчилан таамаглахад хамгийн бэрх араншинтай, хамгийн жихvйдэс хvрмээр хамгийн аюултай араатангууд гэвэл таны толгойд хамгийн тvрvvнд ямар амьтны дvр буух вэ? Мэдээж тэд бол хvнийг хэдхэн хормын дотор тасчиж хаяж чаддаг зэрлэг арслан, барс шvv дээ. Тэгвэл амьтан сургагч Кевин Ричардсон хэмээх залуу нь тэдгээр араатнуудын хувьд єєрсдийнх нь нэг л гэсэн vг. Тэд Кевинийг хэзээ ч гадны биет, заналт дайсан, эсвэл хvнс тэжээл гэж хардаггvй ажээ. Энэ сонирхолтой залуу нь анх сэтгэл судлаач байсан боловч, гэнэт л Ємнєд Африк дахь арслангийн хvрээлэнрvv сайн дурын ажилтнаар явжээ. Тэрээр "аварга муурнуудыг" сургахдаа хэзээ ч бусад шиг саваа мод, олс, ташуур, нулимс асгаруулагч хий ашигладаггvй байна. Тvvний цорын ганц арга барил нь амьтан тус бvрийнх нь хувийн шинж чанарыг олж хараад, тvvнд тохируулж харьцах явдал ажээ. Тэрээр амьтдад хvндэтгэлтэй ханддаг тул тэд ч Кевинд хариу хvндэтгэл vзvvлдэг байна. Та тєгсгєлд байгаа бичлэгийг vзээд, vнэхээр байж болохгvй араатан хvн хоёрын цохилдлогыг олж харах болно. Ингээд жинхэнэ амьтны хэлээр яригчийн талаарх фото сурважлагаар таныг хєтлєе.
Аймшиггvй зоригт адгуус сургагч Кевин Ричардсон Хадгалах
2010-10-19, 21:25

Кагендра Тапа Магар - насанд хvрчээ

Дэхийн хамгийн намхан єсвєр насны хvvхдээр тодорсон Тапа Магар (Thapa Magar) нь 18 нас хvрчээ. Тэрээр 4,5 кг жинтэй бєгєєд єндєр нь ердєє 22 дюйм буюу 56 см юм байна. Дєнгєж тєрсєн нярайгаас илvvдэхгvй биетэй ч гэсэн хэдийнэ эрийн цээнд хvрсэн энэ хvvгийн тєрсєн єдрийн баярын хамгийн сайхан бэлэг нь тvvний хувьд эцэг Рад Бахадурынх нь єгсєн тоглоомон бємбєр байжээ. Хvv тоглоомонд бємбєрнийхєє хэмнэл доор Непалын vндэсний бvжгээ хєєрєх шахам хийж байгааг нь харахад тvvний баярласан сэтгэл нь тал бvр тийш цацарч, бараг л нvдэнд харагдах нь холгvй байжээ. Ингээд бvгдээрээ дэлхийн хамгийн намхан єсвєр насны залуугийн тєрсєн єдрийн "парти"-ны дvр зурагтай танилцацгаая.
Кагендра Тапа Магар - насанд хvрчээ Хадгалах
2010-10-19, 20:58

Аваргуудын зам болох байгалийн цэвэр гайхамшиг

Эрт цагт сайн санаат аварга биет Фин Мак Кул эхнэр Уной-тайгаа Ирландад аж тєрєн амьдардаг байжээ. Харин эсрэг талд нь Шотланд-ууд оршин суудаг ба тэдний дунд хорон санаат аварга биет Бенадонна аж тєрдєг байжээ. Ирланд-уудыг Шотланд-ууд vргэлж шоглож гомдоодог байж. Нэгэн єдєр Шотланд-уудад уурласан Фин Мак Кул: “Хэрвээ би сэлж чаддаг байсан бол хоромхон зуур чам дээр хєвж очоод, чамд vзvvлээд єгєх байсын” хэмээн Бенадонна руу хашгирчээ. Фин Мак Кул сэлж чаддаггvй байсан тул хоёр эргийн голд гvvр барихаар шийдэв. Ингээд Фин Мак Кул долоон єдєр, долоон шєнє унтаж амралгvй хvнд чулуун саваануудыг эрэг рvv зєєн авьчирч гvvрээ барьсан гэнэ. Барьж дууссаныхаа дараа тэрээр маш их ядарсанаа мэдсэн бєгєєд ийнхvv дотроо бодож: “Хэрвээ би Бенадонна-тай тулалдах гэж байгаа бол тулалдахынхаа ємнє сайн унтаж амрах ёстой” хэмээн гэрийн зvг буцсан байна. Тэр агшинд Бенадонна гvvр барьсныг олж харан гvvрээр Ирланд-ууд руу гvйн очиж Фин Мак Кул-н гэрийн хаалгыг балбаж гарчээ. Гэвч Фин Мак Кул маш бєх бат унтсан байсан бєгєєд ерєєсєє сэрсэнгvй. Айж цочирдсон Фин Мак Кул-ын эхнэр Уной тэрхэн зуур нэгэн зальтай мэргэн санааг бодон олж. Тэгээд тvvнд хаалга тайлаад “Чишшш, миний хvvхэд унтаж байна!” гэж хэлтэл Бенадонна унтаж буй хvvхэд рvv хараад “Хэрвээ тvvний хvvхэд нь ийм том юм бол, Фин Мак Кул єєрєє бvр том байх нь” гэж айж эмээн Шотланд руугаа гvйн одсон бєгєєд Бенадонна буцах замдаа бvх гvvрийг эвдлэн нураасан ажээ. Тэр домогт vеэс єнєєдрийг хvртэлх хугацаанд энэхvv гvvрнээс vлдсэн хэсэг нь зургаан талт базальтан баганууд байдаг бєгєєд ЮНЕСКО-д бvртгэлтэй байгалийн гайхамшигуудын нэгэнд нь ордог юм байна.
Аваргуудын зам болох байгалийн цэвэр гайхамшиг Хадгалах
2010-10-19, 19:22

Яавал та аз жаргалтай болох вэ?

Гэрэл зурагчин Пол Клоуз (Paul Close) нь моторт дугуй хєлєглєн, африк тивээр хєндлєн гулд аялахдаа уугуул оршин суугчидад нь "Яавал та аз жаргалтай болох вэ? Амьдрал тань яавал илvv дээр байх вэ?" гэсэн асуултыг давтан тавьсаар явжээ. Мєн тэрээр асуултанд хамгийн сонирхолтой хариултыг єгсєн хvмvvсийн зургийг тухайн байгаа орчинд нь цагаан даавуун "фоноор" ялгаж байгаад дарсан байна. Vvний vр дvнд хvмvvст нэгийг мэдрvvлсэн, амьдралын vнэ цэнийн талаарх асар зєрvvтэй ойлголт єнєєг хvртэл оршин байгааг харуулсан маш сонирхолтой, зvрхэнд хvрсэн фото сурвалжлага болж чаджээ. Ингээд бvгдээрээ Африкийн ард тvмний нэгээхэн хэсгийн амьдралын vнэ цэнийн талаарх ойлголтын ертєнцєєр аялцгаая. Магадгvй энэ "ертєнц" нь дэндvv давчуу, бас єчvvхэн болохоор аялж батгахгvй байж мэднэ... Гэхдээ цайлган сэтгэл, хvсэл мєрєєдєлтэй байгаа нь итгэл найдвар бэлэглэх ажээ. Ямартай ч уншигч та бvхэн єєр єєрийнхєєрєє ойлгоно биз ээ. Харин таныг юу аз жаргалтай болгох вэ?...
Яавал та аз жаргалтай болох вэ? Хадгалах
2010-10-18, 01:14

Ер бусын шивээстэй хєл бємбєгийн фанат

Эхлээд энэхvv галзуу фанатын солиотой vйлдлийн vр дvнг vзvvлэхийн ємнє жаахан тvvх хvvрнэвэл танд улам сонирхолтой санагдана гэдэгт итгэлтэй байна. 1994 онд Колумбийн шигшээ багийнхан Дэлхийн аваргад оролцохоор АНУ-г зорьжээ. Тэрхvv багийн бvрэлдэхvvнд хєл бємбєгийн тvvхэн дэх хамгийн шилдэг тоглогчид байсан гэдэг. Дасгалжуулагчаар нь Франциско Матурана ажиллаж байв. Тухайн баг дэлхийн аваргад оролцох болсон цагаас хойш алдарт Пеле нь тэр vед ялалтын титмийг Колумбийнханд амаараа "єгчихсєн" байлаа. Гэтэл тvvний урьдчилан таамаглал худал болох нь "Кофены эх орныхны" ялагдлаар батлагдаж, єнєєх шилдгvvдийг багтаасан шигшээ маань тойргоосоо ч гараагvй билээ. Колумбын баг эхлээд Румынчуудэд бут цохиулж, дараагаар нь АНУ-ын багаар хувь заяагаа "заалгав". АНУ-ын хийсэн тоглолтын 34-дэх минутад Колумбын хамгаалагч Андрес Эскобар нь америкийн тоглогч Жон Харксын бємбєгийг хаах гэж байгаад єєрийн хаалгандаа оруулжээ. Тэд тоглолтын туршид энэхvv азгvйтэлдээ шаналсаар, 1-2-ийн харьцаатай хожигдож єндєрлєсєн байна.
Ер бусын шивээстэй хєл бємбєгийн фанат Хадгалах
2010-10-16, 21:11

Аварга биетэй эмэгтэй

107 кг жинтэй нvсэр том биенийх нь ихэнхи хэсгийг нь булчин эзэлдэг Линдсей Хейворд хэмээх аварга бvсгvйтэй танилцана уу. 2 метр, 6 сантиметр єндєртэй энэ эмэгтэй нь 100 кг жинтэй хvнийг нvд ирмэхийн зуур толгой дээрээ єлхєн єргєж, насанд хvрсэн эрийг "хvvе" гэхийн зуургvй тасалгааны єнцєгрvv чулуудаж чаддаг ажээ. Харин бялдаржуулах клуб-т бол 320 кг - ын туухайг єлхєн єргєдєг юм байна. Энэ нь зааны хоёр тугалыг нийлvvлсэнтэй тэнцэх хэмжээний масс гээд бод доо. Мєн Линдсей хэмээх танхил нэртэй боловч санаанд оромгvй vлэмж биетэй, бадриун энэ бvсгvй маань 38G размерийн хєхєвч зvvдэг тєдийгvй хоол хvнсэндээ голдуу улаан мах мэтийн уураг их хэмжээгээр агуулсан зvйлс хэрэглэдэг ажээ. Тэрээр 9 настайдаа 1 метр 80 см нуруутай байсан бол 13 хvрэхдээ єнєєдрийнх шигээ єндєртэй болсон байна.
Аварга биетэй эмэгтэй Хадгалах
2010-10-16, 21:00

Американд нэг доллараар юу худалдан авч болох вэ?

Америкийн иргэн Жонатан Блауштайн нь нэг єдєр Калифорниос нэг долларын дэвсгэртээр 10 ширхэг шинэ ургацын хад жимс худалдан аваад ихэд сэтгэлээр унажээ. Хэтэрхий vнэтэй болохоор тэгсэн юм биш, харин тэрээр урьд нь Чилээс яг ийм хадыг нэг доллараар 17 ширхэгийг худалдан авч байсантай нь холбоотой юм байна. Жонатын гайхшралыг хамгийн ихээр тєрvvлсэн зvйл нь юу вэ гэхлээр, бvхэл бvтэн 800 миль газар тээвэрлэгдэж ирсэн тэрхvv Чили дэх жимс хєрснєєс нь ургасан єлгий нутаг болох Калифорни дахиасаа хоёр дахин хямдхан байсан явдал юм. Єдгєє 36 настай Жонатан Блауштайн нь америкийн хотууд дахь зоогийн газрууд болох худалдааны тєв, захуудад нь нэг доллараар худалдан авах боломжтой хvнсний бvтээгдэхvvнтэй нэг бус удаа таарч байсан бєгєєд, тухай бvртээ долларын vнэлгээний зєрvvг нэг бус удаа гайхаж байжээ. Эцэст нь тэрээр "Ганц доллараар" нэртэй тєсєл бичихээр шийдэж, энэхvv мєнгєєр ямар ямар хvнсний бvтээгдэхvvнийг худалдан авах боломжтойг харуулсан фото цуглуулга хийсэн байна. Жонатан нь зарим зураг дээрхи хvнсний бvтээгдэхvvнvvдийн хэмжээг нь заагаагvй байгаа тул уншигч та єєрийн нvдээр харж, хэдий хэмжээтэйг нь баримжаална биз ээ. Ингээд америкад ганц доллараар юу юу авч идэн, ходоодоо баярлуулах боломжтойг харуулсан сонирхолтой зургийн цомогтой танилцацгаая.
Американд нэг доллараар юу худалдан авч болох вэ? Хадгалах
2010-10-15, 01:57

Хvний амьдралд дассан имж

Австралийн оршин суугч Жулианна Брэдли хэмээх (Julianne Bradley) эмэгтэй Бимер (Beemer) гэж дууддаг имжийг гэртээ єсгєн тэжээгээд бараг 18 сар болж байгаа бєгєєд анх тvvнийг олоход тэрээр vхсэн эхийнхээ хэвлийн уутан дотор байжээ. Бимер имж нь хvний амьдралд маш их дассан тєдийгvй алимны шvvс уух дуртай бєгєєд хєлбємбєг тоглож Вежемайт (тэндэхийн алдартай хvнсний бvтээгдэхvvн) иддэг гэнэ. Тvvгээр ч барахгvй телевизор vзэх дуртайгаас гадна «Skippy» хэмээх єєрийн vзэх дуртай хvvхдийн олон ангит имжний талаар гардаг киногоо маш анхааралтай vзэж байхдаа аянд нь бvжиглэдэг гэнэ.
Хvний амьдралд дассан имж Хадгалах
2010-10-14, 21:16

Хятад дахь ер бусын далайн хаялага

Бvхэл бvтэн 1000 гаран метр газрыг хамарсан далайн хаялага зvгээр л эргээ алгадан єндийж, буцдаг гээд та тєсєєл дєє. Айдас хvйдэс таныг нємєрч, их усны шаагих чимээ, нуруу зарсхиймээр чийг мэдрэгдэж байна уу? Тэгвэл далайтай хиллэдэг хятадын нэгэн нутагт ийм нэгэн ер бусын vзэгдэл болдог ажээ. Далайн ус нь эргээ vе vехэн халихдаа хавь ойрынхоо хамаг юмыг хамаад явчих гэж байгаа юм шиг далайцтай давалгаа "шиддэг" ажээ. Энэ vзэгдэлийг vзэхээр олон мянган хvн цуглардаг байна.
Хятад дахь ер бусын далайн хаялага Хадгалах

Анхаар бохир орос хэл буюу тvvний хараалын vгс

Бид ер нь ном гэдэг зvйлийг хvнд vр єгєєжтэй, сайхан сайхан, гэгээлэг зvйлсээр дvvрэн байдаг гэж ойлгоод дасчихаж, гэтэл эсрэгээрээ энэ номны хувьд болохоор гадаадын жуулчдад зориулж орос хэлний хамаг муу муухай хараалын vгс, доромжлолыг багтаан хэвлэн гаргажээ. Зохиогчдын ярьж байгаагаар бол (Эрик Койн – Америк, Игорь Фисун – Украин) “Орос орноор аялж байгаа гадаадын жуулчдад орчин тойрных нь бодит байдлыг хангалттай хvрээнд ойлгож мэдрvvлэхийн тулд уг номыг бичиж хэвлvvлсэн” гэжээ. Уг номны зохиолчид нь хоёулаа хэл бичгийн мэргэжилтэн тєдийгvй хоёулаа диссертаци бичиж олон шагналуудаар шагнуулж явсан профессорууд юм байна.
Анхаар бохир орос хэл буюу тvvний хараалын vгс Хадгалах
2010-10-13, 03:01

Хятадын жорлонгуудад эр хvн шиг бие засч болдог болжээ

Хэдэн сарын ємнє бид танд яг эрэгтэй хvн шиг бие засах боломжийг ямар ч бvсгvйд олгодог бороонк маягийн зvйлийг дорнын нэгэн оронд зохион бvтээсэн талаар хєгжилтэй мэдээллийг хvргэж байсан билээ. Гэвч тэрхvv алиа санаа нь бодит амьдралд хэрэгжинэ чинээ хэн санах вэ. Шинэ санаа санаачлага нь анхандаа яг л энэ мэтээр vгvйсгэгдэж байгаад, эцэст нь хvний хэрэглээнд нэвтэрдэг байх. Юу хэлэх гээд байна вэ гэхлээр, ємнєд хєршийн олон нийтийн vйлчилгээний газруудын эмэгтэй ариун цэврийн єрєєнvvдэд нь єнєєх нэг удаагийн "шээлтvvрийн бороонк"-ийг олноор нь байрлуулж, харин суултуурнуудынх нь оронд эрэгтэй хvнийхийг байрлуулсан байна. Хятадын засаг захиргаа нь эхний удаад 500 гаруй ийм унитазийг эмэгтэй ОО-уудад байрлуулаад байгаа аж. Ингэснээрээ эрэгтэй хvvхэдтэй ээжvvдэд их тус болж байгаа хэрэг юм байна. Учир нь ээж нар нь энд тэнд явж байгаад эрэгтэй хvvхдээ хараанаасаа салгаж, гараасаа мултлалгvйгээр бие засах боломжтой болсон байна. Мєн энд тэндэхийн баар, ресторандуудад ийм суултуурыг олноор шахаж эхэлжээ.
Хятадын жорлонгуудад эр хvн шиг бие засч болдог болжээ Хадгалах
2010-10-12, 19:11

Гайхмаар санаанд оромгvй зvйлс

Одоо болон єнгєрсєн vед амьдрал дээр болж байсан хамгийн сонин зvйлсийн талаар vргэлжлvvлэн хvргэх гэж байна. Энэ удаа хvний биед сvнс эсвэл ямар нэгэн гадны нєлєє vйлчлэх талаар хvvрнэх юм. Жишээ нь эх хэлээсээ єєр ямар ч хэл мэдэхгvй нэгэн гэнэт харж vзээгvй улсынхаа хэлээр ярьж, муу зvйлийг урдчилан мэдрэх, єєр муу ёрын сvнсний нєлєєнд автах эсвэл огт хийж судалж байгаагvй  мєртлєє єгvvллэгvvд, физик, анагаах ухаан, хууль, бурханы сургаал, философи зэрэг бусад шинжлэх ухааны салбарт бvтээл хийсэн сонин содон хvмvvсийг та бvхэн эндээс унших болно. Ер нь сvнс, хоёр дахь амьдрал гэж байдаг юм болов уу. Энэ мухар сvсэг vv аль эсвэл тэд бидний хажууд байна уу. Энэ нийтлэлийг уншаад дараа нь єєрийн бодол санаагаа бичээрэй.
Гайхмаар санаанд оромгvй зvйлс Хадгалах
2010-10-11, 06:40