Давсны хэрэглээ ихэдвэл, бидний биед юу болох вэ?

Гурван цагаан хорын нэг хэмээдэг давсыг хэтрүүлэн хэрэглэх нь эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөөтэй. Хүн натрийн хэрэгцээгээ хангахын тулд өдөрт багахан хэмжээний давсыг хэрэглэх ёстой байдаг. Учир нь натри нь бие дэх хүчил шүлтийн орчныг тэнцвэржүүлэх, эд эсүүдийг шим тэжээлээр хангах гэх мэт ач холбогдолтой элемент юм. Хүний нэг өдрийн дасны хэрэглээ нь 5 гр буюу 1 цайны халбага байхад хангалттай. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл, биед давс ихсэж, сөрөг нөлөөг үзүүлэх аж. Ингээд хамтдаа биед давс ихэссэнээр юу болох тухай олж мэдэцгээе.  

Давсны хэрэглээ ихэдвэл, бидний биед юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Уур бухимдал ихэснэ

Хүний биед давс ихэссэн үед сэтгэл санаа тогтворгүй болж, уурлаж бухимдаж эхэлдэг байна. Хэрвээ асуудал гараагүй байхад нэг л тавгүй санагдаж, уур тань хүрээд байвал, цусан дахь давсны хэмжээгээ шалгаад үзээрэй. Хэвийн нөхцөлд натрийн агууламж 135-145 ммоль/л байна. 

Уур бухимдал ихэснэ

2 Бие хавагнана

Биед давсны хэмжээ ихсэх нь бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, натри болон калийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг аж. Харин бие шингэнээ хуримтлуулж эхэлснээс болж, хөл, нүүр хэсгээр хавагнана. 

Бие хавагнана

3 Байнга цангана

Таны биед давс ихэдсэн болохыг илтгэх нэгээхэн шинж тэмдэг бол цангах юм. Хэт их давс хэрэглэснээр, эсийн доторхи шингэний үлдэгдлийг үгүй хийж, улам их ус уух хүслийг төрүүлдэг аж. Ам хатах нь мөн л биед давс ихэдсэний шинж тэмдэг юм. 

Байнга цангана

4 Ойр ойрхон шээс хүрнэ

Биед давс ихэссэнээр ам цангаж, их хэмжээний ус уух шаардлагатай болдог. Харин их ус ууснаар, ойр ойрхон шээс хүрч, унтаж байхад хүртэл гэнэт сэрж, угаалгын өрөө ороход хүргэнэ. 

Ойр ойрхон шээс хүрнэ

5 Хоол давс багатай санагдана

Хэрвээ таны идэж байгаа хоол бүхэн давс багатай санагдаж байвал, биед тань давс илүүдсэн байна гэж ойлгоорой. Мөн цаашдаа давсны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. 

Хоол давс багатай санагдана

6 Зүрхний цохилт түргэснэ

Зүрхний цохилт түргэсэх нь бие дэх давсны хэмжээ хэт ихэссэнтэй холбоотой аж. Давс нь цусыг өтгөрүүлж, зүрхийг түргэн цохилуулдаг байна. 

Зүрхний цохилт түргэснэ

7 Булчин өвдөнө

Бие махбодид давс их хэмжээгээр агуулдсанаас үүдэж, булчингууд өвдөж мэднэ. Натрийн калий шахуургын үйл ажиллагаа болон мэдрэлийн сувгийн үйл ажиллагаа ямар нэгэн асуудалгүй явагдаж байх үед, импульс булчинд хүрч бүх зүйлс зөв зүйтэй явагдах аж. Харин илүүдэл давс энэ нарийн үйл ажиллагааг алдагдуулж, булчинд өвдөлт мэдрүүлнэ.

Булчин өвдөнө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()