Сансрын фото яруу найрагч, НАСА-гийн сансрын нисэгч Дуглас Уилок сансрын жинхэнэ зураглаач. Тvvний фото зургууд олон хvний сэтгэл зvрхийг гоёмсог байдал, сvрлэг дvрслэлээрээ эзэмддэг. Та бvхэн 2010 оны зургадугаар сарын 15-нд олон улсын сансрын станцд оросын «Союз ТМА-19» хєлєг ирснээс эхлээд тус станц дээр Дуглас Уилок арван сарын 8-ныг дуустал ажилласан vеийн олон фото зургийг харах болно. Дуглас Уилокийн интернэт дэх твиттер дээрээ тавьсан бvтээлээс одоо хvргэе. Тэрбээр станц дээр ирж ажиллах болсон vеийн бvх фото зургуудаа тайлбарласан байгаа. Эдгээр зургууд сvрлэг байхын хамт хvний анхаарлыг vнэхээр татдаг. Зургуудын бvх тайлбарыг Дуглас Уилок єєрєє хийжээ.
Хадгалах
Энэтхэгийн хамгийн хєгшин иргэдийн нэг болох 94 настай Рамажит Рагав-ын 50 гаран насны эхнэр нь саяхан тєрснєєр, дэлхийн хамгийн хєгшин аав болж, Гиннесийн номонд бичигджээ. Тvvний ємнє нь Нану Раму Жоги хэмээх бас нэгэн энэтхэг євєє 90 насандаа эцэг болж, энэ рекордын эзэн болж байсан аж. Нану Раму Жоги нь 22 хvvхэдтэй байсан гэнэ. Харин одоо бvгдээрээ 94 насандаа аав болсон “хоншоортой” євєєгийн болон тvvний гэр бvлийн дулаахан гэрэл зургуудтай зухас танилцацгаая.
Хадгалах
1945 оноос эхлэн дэлхийд ойролцоогоор 2000 гаруй туршилт, 2 удаа цємийн бємбєгийн дайралт явагджээ. Атомын эрчим хvчийг vйлдвэрлэх талаар хошуучлагч нь АНУ юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа америк цємийн маш олон туршилтуудыг нутаг дэвсгэр дээрээ хийж байсан байна. Атомын дэлбэрэлтийн удирдлагагvй аймшигт дvр зураг фото зургийн дуранг тойрч чадаагvй юм. Тэд бусад улсуудад сvр хvчээ харуулахын тулд тусгай фото зургийн багийг хvртэл урьж, туршилтын явцын зургийг авахуулж байжээ. Одоо та бvхэндээ Петер Кураны «Атомын бємбєгийн фото зургийг хэрхэн авах» гэсэн номноос тvvвэрлэн авсан зарим зургуудыг тайлбарын хамт хvргэж байна.
Хадгалах
Эшли Гилбертсон ихэнх фото зургуудаа дэлхийн олон орны эмнэлэгvvдийн, тvvний дотор Ирак, Афганистаны сэхээн амьдруулах тасгуудад авчээ. Гэхдээ Бруклины «Maimonides Medical Center» эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт авсан зураг тvvнийг vнэхээр гайхашруулжээ. Эшли: «Технологигvй, мэдлэггvй, тэр тусмаа зvгээр л цахилгаан байхгvйгээс болж олон хvнийг нєгєє ертєнцрvv илгээж байхыг харав. Vvний зэрэгцээ эмч ажилтнуудын єдєр тутмын нvсэр хєдєлмєрийн vрээр олон хvнийг амьдралд эргvvлэн авчирч байгааг ч vзэж байсан. Энэ нь vнэхээр халширмаар, сvрдмээр, бахдмаар байхад, эмч сувилагч нарын хувьд жирийн нэг єдрийн ажил нь байлаа» хэмээн ярьсан байна. Ингээд хамтдаа Эшли Гилбертсоны vхэлтэй тэмцэх "Сэхээний тасаг"-аас хийсэн фото сурвалжилгыг vзэцгээе.
Хадгалах
Одоо та бvхэндээ сvvлийн хэдэн жилд дуудлага худалдаагаар хамгийн их vнэ хvрсэн фото зургуудыг танилцуулах гэж байна. Эдгээр бvтээлvvд нь ихэвчлэн 100-аад жилийн ємнє авсан дахин давтагдашгvй фото зургууд бєгєєд техник технологи сайн хєгжєєгvй vед ийм гайхалтай зургуудыг авч байсан гэж бодохоор биширмээр... гэхдээ хамгийн их vнэ хvрсэн зураг бол сvvлийн vеийн зураг байгаа. Та юу нь ийм их анхаарал татаж, гоё санагддаг байнаа гэж бодож магад, бид зєвхєн эдгээр зургуудыг маш жижигээр харч байна. Илvv томоор бодитоор харвал гайхалтай мэдрэмж тєрvvлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд гэрэл зургийг тvvхэнд єндєр vнээр vнэлэгдэж чадсан бvтээлvvдтэй танилцацгаая.
Хадгалах
Саяхан манай сайт та бvхэнд шинэ жилийн орой болсон содон гэрэлт бvхий нисдэг биетvvдийг харсан билээ. Маш олон хvмvvс бидэнд хандаж энэ бол хєєргєсєн дэнлvv зулны гэрэл байсан гэж хэлсэн. Бид энэхvv мэдээг хvмvvсийг хууран татаж тєєрєгдvvлэх гэсэн санаа огт байхгvй бид сонин гэрлийг ємнє нь vзэгдэж байгаагvй учир сонирхуулах байдлаар тавьсан. Харин бид энэхvv гэрлийг ямар ч Дэнлvv болон зулын гэрлvvд гэж хvлээн зєвшєєрєхгvй байгаагаа давхар хэлэе. Энэхvv гэрлvvдийг одоогоор нарийн судалж байгаа бєгєєд гэрэл нь хамгийн анх Амгалангын уулыг давж хотын тєврvv тєвлєрсєн улмаар гэрлvvд агаарт гэнэт асан нэг гэрлээс хуваагдаж 2 болох жишээтэй мєн хорооллын эцсээс тєв талбайн дээр газраас 600-700 метрийн дээр хєєрч ирэн нэг цэгт хэсэг тогтож байгаад хойд зvгрvv нэгэн жигд хєєрсєн. Тухайн vед хотын салхины байдал харьцангуй тогтуун байсны дээр градус -25 тай байсан.
Хадгалах
Калифорн мужийн нэг гэр болох Питер Мезель, Фейт Д’Алюизио нар єєрсдийн бичиж буй номондоо баримт материал цуглуулахын тулд нэг сая доллар, гурван жил зарцуулжээ. Тэд дэлхийг тойрон аялаж 80 гаруй орон, улс vндэстний тєлєєлєлтэй уулзаж єдєрт ямар цагаан хоолоор хоололдогийг судлажээ. Аялалын vр дvнд олон vндэстний цагаан хоол, тэжээллэг чанарыг хооронд нь харьцуулсан сонирхолтой номыг бvтээжээ. Хэрэв таны єдєрт идэж буй цагаан хоол Массаи омогийн дайчныхаас юугаар ялгаатайг мэдэхийг хvсвэл энэ номноос хариултаа олж авч болно.
Хадгалах
"Сэтгэцийн хувьд эмгэгтэй, худалч, тэгээд бас овжин тооцоотой хvvхэд арай шулмас биш" хэмээн "39 дэх хэрэг" (Case 39) хэмээх аймшигийн кинонд vзvvлдэг. Тийм гэж vv? Эдгээр хvvхдvvд болон тэд нарыг ийм болгосон зvйлтэй хэрхэн харьцах талаар тэмцэж буй тухай уг кинонд гардаг.Энэ аймшигийн кинонд Рене Зельвеггер нэгэн охиныг vрчлэн авадаг байна. Учир нь тэр охиныг тєрvvлсэн эцэг эх нь амийг нь хороох гэж оролддог. Энэ бас тодорхой шалтгааны улмаас болсон хэрэг. Гэхдээ л хvvхдийг хvч хэрэглэн алж болохгvй, тэднийг амьд эсэн мэнд vлдээх ёстой гэсэн байр сууринаас тэдэнтэй хэрхэн харьцах дvрмийн системийг боловсруулахыг эл кинонд vзvvлдэг. Тэгвэл одоо та бvхэндээ хэрвээ таны ойр дотны хэн нэгэн хvvхэд ямар нэгэн гаж сонин байдалтай болсон vед авах арга хэмжээний талаар танилцуулъя.
Хадгалах
2010-2011 оны он солигдох мєчид манай орон тэр дундаа нийслэл хотод маш сонирхолтой vйл явдал боллоо.Энэ нь VМНБ (vл мэдэгдэх нисдэг биет)-vvд нийслэл хотын дээгvvр дараалалтайгаар маш олон удаа vзэгдсэн юм он солигдож 00:06 минутанд нийслэлийн богд уулын зvгээс хотын тєврvv тод єнгийн шар улаан єнгийг гэрэл анивчуулсан нэг хэмнэлээр давтамжтай 50-60 ширхэг vл мэдэгдэх нисдэг биетvvд vзэгдлээ. Энэхvv vйл явц 00:06 минутаас 00:27 минут хvртэл тасралтгvй vргэлжиллээ. Хамгийн сонин нь эдгээр VМНБ-vvд хотын єнцєг бvрээс гарч ирэн нэг цэгт тєвлєрж улмаар хотын хойд зvгрvv бvдэгрэн алга болж эхэлцгээсэн юм хамгийн гайхалтай нь ємнє нь он солигдох мєчид иймэрхvv сонин гэрэл бvхий салютыг харж байгаагvй юм. Сvvлийн жилvvдэд дэлхий дахинаа VМНБ -vvд маш олноор vзэгдэх болсон нь манай оронд хамгийн ойрын хугацаанд тохиолдоод байсан нь энэ vйл явц болж таарч байна. Чухам тэд яагаад манай нийслэл хотын дээгvvр vйл олноороо нисэж vзэгдсэн нь сонин байгаа бєгєєд их хэмжээний салют тэнгэрт буудуулснаас болж тэдний анхаарлыг татсан байж болох сонин тамгыг хэлэхэд илvvдэхгvй бизээ. Мєн єєрийн авсан баримтжуулах хэдэн зургыг давхар хавсгарлаа.
Хадгалах
Уншигч та бvхэнд сонгодог урлагийн нэгэн ер бусын тєрєл болох «Les Ballets Trockadero de Monte Carlo» буюу «The Trocks» (Трокс) хэмээх зєвхєн эрчvvдийн балетыг танилцуулж байна. Трокс нь сонгодог блетыг элэглэсэн тєрєл юм. Тэдний бvтээдэг бvжгэн жvжгvvдийг бvтээдэг бvжигчид нь уян налархай хєдєлгєєн, биеийн сонгодог хєгжил, хєдєлгєєний эвсэл гээд жинхэнэ балетчингуудаас дутахааргvй ур чадварыг харуулдаг байна. Тvvнчлэн биеийн хєгжил, тодорхой хэмжээний, тусгай ур чадварыг шаардсан элементvvдийг энэ урлагийн vзvvлбэрээс олж харах болно. Тэр тусмаа, жинхэнэ балетын урлагийг тайзан дээр амилуулах энэ бvлэг бvжигчин дотор нэг ч эмэгтэй хvн байхгvй гээд бодохоор, мэргэжлийн бvжигчдээс хол илvv ур чадварыг эдгээр залуус шавхдаг гэсэн vг юм.
Хадгалах
Та бvхэндээ дэлхийн хvчирхэг гvрэн болох АНУ-ын Колорадо мужын бусад бvс нутгаас ялгарах нэг онцлогоос танилцуулах гэж байна. Энэ муж юугаараа тийм онцлог юм болоо гэж гайхаж магад, тэгвэл энэ мужид америкийн 13 шорон байдаг бєгєєд хамгийн хvнд ноцтой хэрэгтнvvдийг хорьдог байна. Єєрєєр хэлбэл бидний бодит тvvхээс сэдвэлсэн кинонуудын гол баатар (эсрэг дvр) -уудын жинхэнэ эзэд энэ л "Шоронгийн хєдий"-єєр дамжсан гэхэд хэлсдэхгvй юм. Энэ хотын барилга байшингуудын зориулалт болон тоо нь олон янз. Хотын оршин суугчдын дийлэнхийн амьдрал нь эдгээр шоронтой ямар нэг байдлаар холбоотой ажээ. Ингээд зургуудаа товч тайлбарын хамт vзэцгээе.
Хадгалах
"Японы vvрэн буудал (япон хэлээр カプセルホテル - капусэру хотэру) нь япон буудлуудын нэг хувилбар бєгєєд бие биен дээрээ давхарлан байрласан багахан хэмжээтэй унтлагын vvрэн тасалгаануудаас бvрддэг. Энэ тєрлийн буудал ихэвчлэн томоохон вокзал, эсвэл зугаа цэнгэлийн газруудыг бараадан байрладаг ажээ".Энэ буудлын байнгын vйлчлvvлэгчид нь ажил ихтэй, эсвэл уушийн газар сатаарснаасаа болж сvvлчийн цахилгаан галт тэргэнд амжаагvй бизнесменvvд голдуу байх жишээтэй. Токиод таксигаар гэртээ харина гэвэл маш vнэтэй (зарим vед хэн нэг хvн хажуугийн дvvрэг рvv гэртээ харихад ч гэсэн), харин vvний оронд хотод буудалд хоносон нь хямд тусдаг байна. Ингээд нэгэн сэтгvvлчийн Киотогийн "9 цаг" буудалд хонохдоо хийсэн фото сурвалжилгыг толилуулъя.
Хадгалах