Таны гар үргэлж хүйтэн байдаг бол үүнийг заавал уншаарай!

2018-01-30, 11:11
11,118

Хэвийн ажиллаж байгаа ч хэт их ачаалал авсан юм шиг ядраад байна уу? Арьс чинь цонхийж , шаргалтаад байна уу? Цээж хөндүүрлэж, "гар хөл" бүлээцэхгүй, үргэлж хүйтэн, толгой эргээд байна уу? Хэрэв та эдгээр асуултуудын аль нэгэнд нь тийм гэж хариулсан бол та цус багадалттай байх магадлалтай юм. Гол шалтгаан нь хүний биен дэхь төмөр болон витаминий дутагдал байдаг. Сарын тэмдэг болон жирэмсэн үед цус багадалтийн шинж тэмдэг илэрнэ.  Цусны улаан эс хүчилтөрөгчийг биеэр бүрэн тарааж чадахгүй байгаа үед цус багадалт үүсдэг байна. Азаар энэ асуудлыг хоол хүнсээрээ дамжуулан амархан шийдэж болох аж. Ингээд дараах 8-н хүнсний бүтээгдэхүүнтэй танилцана уу!

Таны гар үргэлж хүйтэн байдаг бол үүнийг заавал уншаарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алим

Алим нь төмрөөр баялаг жимс юм. Эмч нар ч хоолныхоо дараа алим идэхийг зөвлөдөг аж.

Алим

2 Зөгийн бал

Гемоглобин нь хүчилтөрөгчийг шаардлагатай эд эсүүдэд зөөвөрлөж өгчихөөд, буцаад нүүрс хүчлийн хийг авч гадагшлуулах үүрэгтэй цусны уураглаг эс юм. Харин зөгийн бал нь гемоглобинийг нэмэгдүүлдэг шидэт бүтээгдэхүүн аж. Мөн төмөр, манган, зэс зэрэг эрдэс бодисоор баялаг ба цусны улаан эсийг нэмэгдүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Зөгийн бал

3 Хүрэн манжин

Хүнсний ногоон дундаас хамгийн өндөр төмрийн агууламжтай ногоо бол хүрэн манжин юм. Танд л гэж зөвлөхөд бүхий л төрлийн хоолондоо хүрэн манжинг аль болох хэрэглэхийг хичээгээрэй! 

Хүрэн манжин

4 Анар

Анар жимсний үр нь кальци, магни, витамин С-ээр баялаг ба цус багадалтанд гайхалтай ач тустай. Долоо хоногтоо ядаж нэг удаа анар жимсний үр идэж , анарын шүүс уухыг зөвлөж байна.

Анар

5 Үзэм

Мөн л төмөр болон витамин С-ээр баялаг төдийгүй төмрийн шингээлтэнд ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэтхэг, Ойрхи Дорнодын орнуудад цус багадалттай тэмцэх хамгийн түгээмэл арга нь үзэм байдаг аж. 

Үзэм

6 Гогод

Витамин С, төмрийн агууламж маш өндөр байдаг тул өдөр тутамдаа хэрэглэхийг санал болгож байна. Ялангуяа өндөгтэй хоолонд хамт хэрэглэхэд үр дүн илүү байдаг.

Гогод

7 Хөлний массаж

Хятадын уламжлалт анагаах ухаанд цусны эргэлтийг сайжруулах, ядаргаа тайлах хамгийн сайн арга нь хөлний массаж хийлгэх гэнэ. 

Хөлний массаж

8 Бүтэн биеийн массаж

Түрүүн хэлсэнчлэн цус биеэр бүрэн тарахгүй үед цус багадалт үүсдэг байна. Массаж хийлгэх нь цусны эргэлтийг сайжруулах хамгийн шилдэг арга аж .

Бүтэн биеийн массаж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()