Утас, компьютер их ширтсэнээс үүсдэг хүзүү, нурууны өвчнийг хэрхэн эмчлэх вэ?

Гар утас, компьютергүйгээр өдөр тутмын амьдралыг төсөөлшгүй. Учир нь бид тэдгээр төхөөрөмжүүдийн тусламжтайгаар гэртээ ч, ажил дээрээ ч хувь, хувьсгалын бүхий л ажлаа амжуулж байгаа. Гэвч ингэж хэрэглэх нь сайны хажуугаар саар зүйлсийг ч дагуулдаг гэдгийг та мэдэх үү? Ялангуяа бид компьютерын ард олон цаг суухдаа бүх биеэрээ урагш бөхийдөг бөгөөд энэ нь нуруу, хүзүүнд их хэмжээний ачаалал өгч улмаар “компьютерын хүзүү”, “бичвэрийн хүзүү” хэмээх хам шинж өвчнийг үүсгэдэг байна.

Утас, компьютер их ширтсэнээс үүсдэг хүзүү, нурууны өвчнийг хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Компьютерын хүзүү”-ний хам шинж гэж юу вэ?

Хүн компьютер, гар утасны дэлгэц рүү харах үедээ байнга бөхийлттэй байдаг бөгөөд энэ нь аажмаар хэвшил болж “компьютерын хүзүү”-ний хам шинжийг үүсгэнэ. Ингэснээр нуруу, хүзүүний булчин суларч нурууны дунд болон мөр, цээжний булчинг дээрээс нь дардаг. Улмаар мөр, хүзүү болон толгой байнга урагш түрсэн байдалтай байсаар нуруу мурийж, бөгтөр болохоос гадна хүзүүний арьс сунан унжиж, давхар эрүү гардаг.

“Компьютерын хүзүү” хам шинж болох эхлэлийн шинж тэмдгүүд:

  • Хүзүүгээр өвдөж, булчин сулрах
  • Нурууны дээд хэсэг, мөр хөшиж өвдөх
  • Толгой, ар дагзаар өвдөх
  • Хараа муудаж эхлэх
  • Хүзүүгээрээ урагш түрсэн хэлбэр ажиглагдах

“Компьютерын хүзүү”-ний хам шинж гэж юу вэ?

Энэ хам шинжийг анх судалсан Нью-Йоркийн анагаах ухааны доктор Кеннет Хансраи энэ өвчнийг маш хурдацтай тархах шинж чанартай гэж дүгнэсэн байдаг. Учир нь насанд хүрсэн хүний тархи хэвийн байрлалд байхдаа 4-5 кг жинтэй байдаг бөгөөд хүзүү 15 градус бөхийх төдийд хүний толгойн жингийн хүзүүнд үзүүлэх даралт 12 кг, 30 градуст 18кг, 45 градуст 22кг, 60 градуст 27 кг ачаалал өгдөг байна. 

Харин бид гар утас, таблет зэрэг төхөөрөмж дээр үйлдэл хийхдээ 60 градусаас илүү бөхийдөг бөгөөд энэ нь таны хүзүүн дээр найман настай хүүхэд сууж байгаатай адил хэмжээний ачаалал ирж байна гэсэн үг. Ийм ачаалал нь нурууны яс хазайх, нуруу, хүзүүгээр өвдөх зовуурь бий болгоно.

2 Компьютерын ард хэрхэн зөв суух вэ?

Хамгийн түрүүнд та ажлынхаа байрыг зөв зохион байгуулах хэрэгтэй.

Ингэхийн тулд:

  • Компьютерынхоо дэлгэцийг хэт доор байлгах хэрэггүй, өөрийнхөө толгойтой чацуу түвшинд  байрлуул
  • Дэлгэц рүүгээ хэт бөхийхгүйн тулд бичвэр, зургаа томруул
  • Нурууны байрлал дунд чөмөгнөөс 100-135 хэм байхуйц өнцөг үүсгэн, гэдгэр суу. Ингэх нь нурууны ачааллыг багасгана.
  • Мөр хүзүү тань чөлөөтэй сул байхаар дэлгэцээ байрлуул. Яг харааны түвшинд байх ёстой.
  • Өвдөг, гуя, ташаагаа нэг түвшинд байхаар бодож сандлаа өндөрсгө.
  • Хөлөө ачиж бүү суу.

Компьютерын ард хэрхэн зөв суух вэ?

3 Урьдчилан сэргийлэх дасгалууд

“Компьютерын хүзүү” хам шинжээс сэргийлэхийн тулд компьютер, гар утас дэлгэцийн өмнө завсарлагагүй удаан суухаас аль болох зайлсхийж өдөр бүр дасгал хийж бай. Ойр ойрхон богино завсарлага авч, хэдэн минут биеийнхээ чилээг гаргаж байх хэрэгтэй.

Дараах дасгалуудыг хийгээрэй:

  • Толгойгоо цагийн зүүний дагуу таван удаа эргүүлж, дараа нь эсрэгээр  нь таван удаа эргүүл
  • Толгойгоо арагш эргүүлээд, эрүүгээ доошлуулах дасгал /таван удаа/
  • Толгойгоо баруун тийш зөөлөн эргүүлж хэсэг байлгаад дараа нь зүүн тийш эргүүл. Үүнийг 5-10 удаа давтан хийнэ.
  • Толгойгоо гилжийлгэн хацраа мөрөндөө хүргэхийг хичээ. Гэхдээ мөрөө өргөх хэрэггүй. Хүзүүний булчин чангарна. Ийм байдалд 30 секунд болоод нөгөө мөр лүүгээ шилжинэ.
  • Өглөө хийдэг мөр, гарны энгийн дасгалууд болох “хайч” буюу “гараа дээш доош савах” дасгал

Нүдний дасгал хий. Нүд хэдийгээр хүзүү, булчин, компьютерын байрлалд хамаагүй ч гэлээ нүд ядарснаас болоод бид дэлгэц рүүгээ улам ойртох гэж бөхийдөг байна. Тиймээс хагас цаг тутамд нүдээ амрааж дэлгэцээс өөр зүйл рүү харж байгаарай.

Урьдчилан сэргийлэх дасгалууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()