Садар самуун, сексийг тойрсон маргаанд одууд, тамирчид, улс тєрчид орооцолддог гэвэл та андуурч байна. Тvvхэнд алдартай суут сэтгэгч, философич, эрдэмтэн, зохиолч хvмvvс тийм ч гэмгvй бурхад байгаагvй юм. Жишээ нь, та Альберт Эйнштейн, Моцарт хоёрыг ойр тойрныхоо бvсгvйчvvдэд, бvvр хамаатан садныхаа эмэгтэйчvvдэд сээтэн хаяж хоргоодог байсныг мэдэх vv. 100 долларын дэвсгэрт дээр зураг нь байдаг америкийн тєрийн зvтгэлтэн Бенжамин Франклиныг єєрєєсєє 20-30 эгч эзэгтэй нарыг эргvvлдэг байсаныг мэдэх vv?...
Хадгалах
Куала Лумпур хот бол Хятадын соёлыг гvн нэвтрvvлсэн газар юм. Тэндэхийн гудамжнуудад маш олон тооны хятад ресторан байдаг бєгєєд бэлэн зуушнуудыг ил задгай худалдаалдаг байна. Тэндэхийн Чайнатаун буюу Хятад хороолол нь Дэлхийн єнцєг булан бvрийн Ази орнуудаас ирсэн хvмvvсийн ихээр холхидог газар юм. Энэтхэгчvvд гудамжинд амьд цэцэг хэлхэн сууж, индонезчууд уламжлалт амттан зоогуудаа бэлдэн борлуулж, хятадууд цайны баяр хийж, тайландчууд шинэхэн далайн ургамал, амьтдаар шорлог хийх ажээ.
Хадгалах
Гєлєг байхдаа цагаан баавгай шиг, єсч том болсныхоо дараа уулын цагаан чоно шиг харагддаг цорын ганц нохой бол Самоед буюу цаатан нохой юм. Энэ тєрлийн нохой нь Сибирийн тайгад аж тєрдєг цаатнуудад хэдэн зууны тэртээгээс vйлчилсээр ирсэн бєгєєд цаатангуудын хувьд хамгийн vнэнч нєхєр нь бас амьдралаа залгуулах гол хvч нь байсаар иржээ. Ингээд бvгдээрээ ер бусын тэсвэр тэвчээртэй, бас сонирхолтой цаатан нохойтой танилцацгаая.
Хадгалах
Бид саяхан vзэгчдийн
vзэх дуртай “Амьтдын ертєнц”, “Кибер ертєнц” гэдэг олон нэвтрvvлгээрээ
танил болсон “Storm” студийн Ерєнхий найруулагч, UBS телевизийн “Аялалын тойрог” нэвтрvvлэгээр нь сайн мэддэг болоод байгаа аялагч Ц.Ган-Єлзийгийн Энэтхэг орноор явсан аялалын тэмдэглэлийн хоёрдугаар хэсгийг толилуулж байна. Эндээс та бvхэн Дэли хотын тvvх дурсгалын газруудтай танилцах бєгєєд нийтлэлийн тєгсгєлд алдарт Хаджурао буюу Камасутрагийн сvмээр аялах болно.
Хадгалах
Хамгийн дотны хvмvvстэйгээ тэмдэглэлт vдшээр тойрон суух баярын ширээн дээрээ маш сайхан амттай, vзэмжтэй, хийхэд амар, бас эрvvл мэндэд ашигтай зоог бэлдэж тавихыг та хvсч байна уу? Тийм бол vргэлжлэл дээр дараад хаш ногоотой зоогийг хэрхэн бэлдэх талаар зєвлєгєєг хvлээн авна уу. Дээд уруулдаа хvргэмгvй, дэргэдэх хvндээ єгємгvй даанч сайхан зууштай шинэ оноо угтахад тань зориулав.
Хадгалах
2004 оны 7-р сарын 18-ны єдєр тєрсєн буюу 7 настай Жулиано Строй (Giuliano Stroe) хэмээх румын жаал нь єнєє цагийн хамгийн залуу хєнгєн атлетикчин, боди хvv юм байна. Тvvний гэр бvл нь одоогийн байдлаар Италийн Флоренцид аж тєрж байгаа ажээ. Бага насны энэ жаал нь мэргэжилтнvvдийн нvдэн дээр нэгэн санаанд оромгvй vзvvлбэр толилуулснаар Гиннесийн номонд нэрээ бичvvлсэн байна.
Хадгалах
Олон улсын тєвшинд “єндєр барилга” буюу “тэнгэр баганатсан цамхаг” гэдэг ойлголтод 12 давхараас дээш буюу 35 метрээс илvv єндєртэй байшинг хамруулж тооцдог байна. Тэгвэл одоо бvгдээрээ бvтээн босголт, хотын тохижлоороо ганц биш, бас жинхэнэ тэнгэр баганатсан барилгуудынхаа тоогоор дэлхийд тэргvvлэгч метрополис-уудтай танилцацгаая.
Хадгалах
Дэлхийн рекордыг хараахан эвдэхгvй ч гэсэн эх орон Индонезидоо хамгийн том биетэй нярай хvvхэд болж байсан нэгэн жаалтай танилцацгаая. Индонезийн Хойд Суматра-д 2009 онд мэндэлсэн тэрээр тєрєхдєє 8.7 кг жинтэй, 62 см єндєртэй байжээ. Эмч нар эхэд нь хийсвэр хийж хvvг гарган авсан байна. Тєрснийхєє дараа хvv хvчил тєрєгчийн их хэмжээний дутагдалд орж, сайн эмч нарын тусламжтайгаар эсэн мэнд vлдсэн байна. Хvv эмнэлэг дэхь нярайчуудын дундаас хамгийн идэмхий нь байсан бєгєєд зогсоо зайгvй хоол нэхдэг байжээ. Хvvгийн ийм том биетэй байсных нь шалтгаан нь 41 настай Ani – ээжийнх нь диабет євчнєєс болсон байна. Жирэмсэн байхаасаа ч ємнє диабеттэй байсан Ani хvvгээ тээж байхдаа глюкозын хэт илvvдэлтэй байсан нь ийнхvv хэт єсєхєд нь нєлєєлжээ. Энэ хvv нь ээжийнхээ 4 дэхь хvvхэд бєгєєд хийсвэрээр гаргасан анхных нь юм байна. Ээжийнхээ гарыг яалт ч vгvй чилээн єсч байгаа энэ жаал уйлахдаа арслан архирч байгаа аятай дуу гаргадаг ажээ. 1879 онд мэндэлсэн 10 кг, 400 грамм жинтэй хvvхдийн хэмжээнд хараахан хvрээгvй тул дэлхийн рекордыг эвдээгvй ажээ.
Хадгалах
Чехийн нийслэл “Алтан” Праг хотод зочилсон хvн тэндэхийн секс машинуудын vзэсгэлэнгээр орохгvй єнгєрнє гэж vгvй. Энэ vзэсгэлэн нь тийм сонирхолтой, гайхалтайдаа биш, харин хамгийн олон жуулчдын айлчилдаг тєв гудамжинд байрладаг учраас тэр. Энэ нь Вацлавын талбайгаас Староместк хvртэл vргэлжлэх гудамж юм. Ямартай ч жуулчдын дагуулж яваа хvvхдvvд нь хажуугаар нь зvгээр л гараад єнгєрчихдєг, харин насанд хvрсэн хvн бол заавал нэг шагайдаг ажээ...
Хадгалах
Шотланд болон Испани хоёрын дунд оршдог Фарерийн 18 арлын хамгийн жижиг нь Луйтла-Дуймун юм. Арлын талбай нь 0.8 км квадрат бєгєєд хамгийн єндєр цэг нь далайн тєвшнєєс 414 метрт орших Раван уулын оргил юм байна. Бараг байнга шахуу дээр нь малгайлан тогтох хєвєн vvлнээс єєр эзэн энэ аралд vгvй ажээ. Ингээд бvгдээрээ нэгэн ер бусын аралтай танилцаж, эх дэлхийнхээ талаар мэдлэгээ тэлцгээе.
Хадгалах
Эрvvл чийрэг, эсэн мэнд хvмvvс нь бодолдоо бvдрээд нийгмийн хамаг хар барааныг єєртєє наан гомдоллосоор хэн ч биш хэвээр насыг барж байхад зарим нэг эрхтэн дутуу, эрvvл бус хvмvvс амьдралд гомдох биш, харин сэтгэлийн тэнхээгээрээ амьдралд гэгээ нэмж байдаг нь сонин юм шvv. Эдгээр хvмvvсийн нэг болох Голландын иргэн Моник-ийг одоо танд танилцуулж байна. Тэрээр 13 настай байхдаа бэртэж, хєл нь мэдээгvй болжээ. Гэсэн хэдий ч єсвєр насанд нь таарсан хорвоогийн гашуун шийтгэлийн ємнє тэр бууж єгєлгvй, уйгагvй хичээсний эцэст Дэлхийн хендсайклинг-ийн гурван удаагийн аварга болжээ. Гэтэл ер бусын тохиолоор тvvний хєл нь эргэн мэдээ орсноор, Моник эрvvл хvмvvсийн унадаг дугуйчдын багт элссэн байна.
Хадгалах
Бразилийн усан vзмийн мод буюу "Жаботикаба" хэмээх ер бусын ургамалын талаар мэдээллээр хорвоо ертєнцийг танин мэдэх vйлсэд тань нэмэр болохоор бэлтгэлээ. Энэхvv мод нь Португаль, Аргентин зэрэг улсуудын газар нутаг дээр бас ургадаг боловч Дэлхий дахинд Бразилынх гэдгээрээ танигджээ. Уг модны мєчир дээр биш, ишин дээр нь, ер хаа сайгvй ургаж, боловсорсон vр жимсийг нь шууд аваад идэх боломжтой.
Хадгалах