Ханиадыг гэрийн нөхцөлд “нам дарах” шилдэг аргууд

Өвлийн эдгээр жихүүн өдрүүдэд ханиад шуухинаа тусчихаад яах учраа олохгүй бүдчин явж байна уу? Үнэтэй хүчтэй эм ууж бие эрхтэн, мөнгөө үрэхээсээ өмнө анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ ханиадыг гэрийн нөхцөлд гар доорх материар хэрхэн эмчлэх аргыг хүргэх гэж байна.

 Ханиадыг гэрийн нөхцөлд “нам дарах” шилдэг аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Байцаа, зөгийн балаар эмчлэх нь
Байцааны жигнэж зөөлрүүлсэн далбагар навчин дээр цайны халбага зөгийн бал, чимх давс хоёрыг ижил хэмжээтэй хольж түрхээд цээжин дээрээ тавина. Гэхдээ зүрхэн тушаа тавьж болохгүйг анхаараарай. Ингээд 15 мин орчимтой тавьсныхаа дараа байцаагаа авна. Байцааг авахад бидний бэлдсэн түрхлэг хэдийн арьсанд шингэчихсэн байх болно. Энэхүү арга нь цэр ховхлох, цээж хэржигнэх шинж тэмдгүүдийг намдаадаг ач тустай.



2. Лийр жимс
Хүчтэй ханиалгыг дарахад лийр жимс үнэхээр үр дүнтэй. Үүнийг бэлдэхийн тулд 500 мл усанд хальслаагүй нэг бүтэн лийр жимсээ жижиглэн хийгээд 15-20 минут хэртэй буцалгана. Үүний дараа галаа унтраагаад 4 цаг хэртэй хандалж орхино. Ингээд л бэлэн болчихлоо. Бэлдсэн уусмалаа бүлээн дээр нь хоолноос өмнө 100 мл-ээр өдөрт  3-4 удаа ууж хэрэглээрэй. Санаанд оромгүй үр дүнг үзүүлэх болно.



3. Гадил жимс
Гадил жимс ч мөн ханиаданд маш сайн гэж ярьдаг. 2 ширхэг гадилыг нухашлаад, дээр нь 200 мл ус хийж 10 минут хэртэй буцалгана. Бэлэн болсон уусмал дээрээ 1 цайны халбага зөгийн бал хийгээд хутгана. Ингээд өдөрт 3-4 удаа амны халбагаар бүлээнээр нь уугаад үзээрэй. Ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.



4. Чацаргана
Чацаргана жимсийг нухаж сайн няцлаад 500 гр усанд 20 гр-ыг хийж 30 минут хэртэй буцалгана. Үүнийгээ бүлээнээр нь хоолны халбагаар өдөрт 3 удаа уувал хий ханиалга, хоолойны өвчинд тустай юм.  



5. Үзэм
Үзэм ханиаданд тустай болохыг та мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол анхаарлаа түр нааш нь хандуулаарай. 30 гр хатаасан үзмийг 500 мл усанд хийж 25 минут орчим буцалгана. Үүн дээрээ 1 цайны халбага зөгийн бал хийгээд унтахынхаа өмнө уувал хий ханиалга эрс багасдаг.



6. Бага насны хүүхдийг эмчлэх нь
Бага насны хүүхдийн ханиадыг хүчтэй эм тариагаар намдаалгүй аль болох хоргүй, зөөлөн аргаар эдгээгээрэй. Үүний тулд 2 ширхэг алим, 1 жижиг сонгино, лууван зэргийг нухашлах юмуу миксердэнэ. Ингээд бэлэн болсон нухшиндаа 1 цайны халбага зөгийн балийг хийгээд хутгана. Үүнийгээ хүүхдэдээ өдөрт 3-4 удаа, амны халбагаар өгвөл, ханиадны шинж тэмдгүүд багасах болно.



7. Цагаан гаатай сүү
250 млл сүүнд хумсны толионы 4 хуваасны нэгтэй тэнцэхүйц хэмжээтэй цагаан гааг хийгээд буцалгана. Үүнийгээ унтахынхаа өмнө уувал илүү үр дүнтэй.


 
8. Жигнэсэн алим
Алимны голыг зүсэж аваад дотор нь үрлэн витамин С хийгээд халуун ууранд 10 мин орчим жигнэснийхээ дараа хөрөхөөс нь өмнө идвэл биеийн эсэргүүцлийг сайжруулах, тэрчлэн ханиадыг нам дардаг. Эдгээр арга нь бүх насны хүмүүст тохиромжтой. Элдэв хоргүй учраас ямар ч эм, эмчилгээтэй хавсарч хэрэглэж болно.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()