Америкийн тухай бидний мэдэхгүй 15 баримт

Америк улсын талаар бид өдгөө маш олон мэдээлэлтэй болсон. Хүний эрх чөлөөг дээд зэргээр эрхэмлэсэн, өндөр хөгжилтэй орнуудын нэг шүү дээ. Тэгвэл та бүхэндээ тус улсын талаар маш сонирхолтой мэдээллүүдийг танилцуулъя.

Америкийн тухай бидний мэдэхгүй 15 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ойролцоогоор 9 сая хүн шоронд хоригддог

АНУ нь нийт 50 муж улсаас бүрддэг бөгөөд ойролцоогоор 319 сая гаруй хүн амтай. Түүнээс 9 сая гаруй хүн шоронд тодорхой хугацаагаар хоригдож, ял эдэлж байгаа гэнэ. Тэдгээр гэмт хэрэгтнүүдийн тал гаруй хувийг хүнд ноцтой гэмт хэрэгтнүүд эзэлдэг ажээ.

Ойролцоогоор 9 сая хүн шоронд хоригддог

2 Цагдаа нар илүүтэй амь эрсэддэг

2014 оны байдлаар Америкт 1000 гаруй цагдаагийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн гэх судалгаа байдаг. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад, хамаагүй өндөр үзүүлэлт ажээ. Учир нь тус улсад бусад орныг бодоход гэмт хэргийн гаралт харьцангуй их, галт зэвсгийн хэрэглээ ихтэйгээс болдог гэнэ.

Цагдаа нар илүүтэй амь эрсэддэг

3 10 мянган гаруй хүмүүс хордож үхсэн

1920-1933 онуудад үндэстэн даяараа архи, согтууруулах ундааны зүйлсийг үйлдвэрлэх, тээвэрлэх, импортлохыг хуулиндаа хатуу хориглосон байна. Тухайн үед хэсэг залуус мөнгө олох зорилгоор хууль бус, найруулсан архиар хүмүүст үйлчилж, түүнийг нь уусан 10 мянга гаруй хүн хордож, нас барцгаасан байдаг.

10 мянган гаруй хүмүүс хордож үхсэн

4 Маш олон хүн зээлийн өрнөөсөө болж дампуурдаг

Нэг ийм үг байдаг. "Та халаасандаа 10 доллартай, тэгээд өргүй бол нийт Америкчуудын 25 хувиас ч илүү баян" гэж. Үүний адилаар Америкт өргүй, дээр нь мөнгөтэй байна гэдэг үнэхээр хэцүү. Тэд бүгд л зээлийн картны төлбөр, өр шир хэмээх элдэв санхүүгийн асуудалтай амьдардаг. Тиймээс маш олон залуу хосууд амьжиргаагаа залгуулах хангалттай мөнгө олж чадахгүйгээс салж сарнихдаа тулдаг аж.

Маш олон хүн зээлийн өрнөөсөө болж дампуурдаг

5 Дайснуудтайгаа дэндүү ойрхон оршдог

Хүйтэн дайнаас хойш Орос, Америк хоёр улсууд түнжин муутай байсаар ирсэн гэхэд болно. Энэ нь ЗХУ-ын тэргүүлсэн социалист систем, АНУ тэргүүтэй капиталист системийн хоорондын үзэл суртлын зөрчилдөөн байсан юм. ОХУ нь Америкийн Аляска мужтай ойрхон оршдог бөгөөд ердөө 4 километрийн зайтай байна.

Дайснуудтайгаа дэндүү ойрхон оршдог

6 Экологийн аюул

Америк улс нь байгалийн нөөцийг ашиглах, сэргээх тал дээр мэргэжлийн ард түмэн билээ. Тэр ч утгаараа тус улсад онгон зэлүүд байгаль, баялаг гэж үгүй юм. Тиймээс ч экологийн аюул учирч байгаа, учрах эрсдэлтэй улсуудын нэгт багтдаг аж. Америк улс нь аль болох байгальд ээлтэй, хор хохирол багатай тоног төхөөрөмж, бүтээлийг гаргахаар зорин ажиллаж байна.

Экологийн аюул

7 Таргалалт нүүрлэсэн

Америк улс нь бусад улсыг бодоход илүүдэл жин, таргалалт, сахарын өвчингөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тэрчлэн хүн амын ихэнх хувь нь МакДоналдсын түргэн хоолыг иддэг байна. Сахарын өвчин, зүрхний шигдээс өвчнөөр жилд 400 мянган хүн нас бардаг гэх судалгаа байдаг ажээ.

Таргалалт нүүрлэсэн

8 Засгийн газраас иргэдээ үргэлж тагнаж байдаг

АНУ-д цахим сүлжээгээр дамжуулан маш олон хэрэгтнийг баривчилсан байдаг. Цаг минут тутам иргэдээ хянаж, цахим хуудсын сэтгэгдэл, харилцан яриа зэргүүдийг тандаж байдаг байна. Тиймээс үг үйлдэл бүхнээ бодож хэлэх, олон нийтийн сүлжээ, гудманд биеэ зөв авч явах хэрэгтэй юм.

Засгийн газраас иргэдээ үргэлж тагнаж байдаг

9 Албан ёсны хэл гэж үгүй

Америк улс нь хэдийгээр Англи хэлээр хоорондоо ярьдаг боловч, энэ нь тэдний албан ёсны хэл биш ажээ. Англи хэлнээс гадна албан ёсны бус маш олон хэл байдаг. Испани, Герман зэрэг хэлээр ярьдаг боловч анхдагч хэл нь Англи хэл юм.

Албан ёсны хэл гэж үгүй

10 Цахилгаан сандал

АНУ-д нийт хэрэгтнүүдийн 25 хүн тутмын 1 нь хилс хэргээр цахилгаан сандалд сууж,  цаазаар авахуулдаг байна. 1973 оноос хойш, нийт 150 гаруй хүн ийнхүү харамсалтайгаар цаазлуулжээ.

Цахилгаан сандал

11 Гэмт этгээдэд ч хууль ёсны эрх гэж бий

АНУ-д бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэх мэт шалтгаантай гэмт хэрэгтнүүдийг өршөөх, хорих хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээг авдаг. Мөн үр хөндөлт, хууль бус эмчилгээ зэрэг нь хуулиараа хориотой байдаг. Бусад орнуудтай харьцуулахад харьцангүй энэрэнгүй хуультайд тооцогдоно.

Гэмт этгээдэд ч хууль ёсны эрх гэж бий

12 Ил тод байдал

Америкт бүх зүйл ард иргэдийнхээ өмнө нээлттэй байдаг. Олны танил алдартнуудын үхлийн хавтаст хэрэг, засгийн газраас шийтгэгдсэн хүмүүсийн нэрсийг жагсаалт зэрэг бусад орнуудын хувьд ч хаалттай сэдвүүд ил байдаг учраас хүмүүс тэдний талаар дэлгэрэнгүй, үнэн бодит мэдээллийг авч чаддаг ажээ.

Ил тод байдал

13 Булчирхайн тахал

Дундад зууны үед, тус улсад маш олон хүмүүс булчирхайн тахал өвчнөөр өвчилж, нас барж байжээ. Улмаар түүний хар тахал, үхэл гэхчлэн нэрлэдэг болсон байна. Тэрхүү тахлыг өнөөгийн эм, антибиотикууд хүртэл дарж чадахааргүй аймшигтай дэгдэж байсан гэдэг.

Булчирхайн тахал

14 Цэргүүд амиа хорлох нь элбэг

2012 оны байдлаар 176 гаруй цэрэг албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа амиа хорлосон гэх судалгаа байдаг ажээ. Учир нь тус улсын цэргийн хүчин маш хатуу дэглэмтэйгээс гадна, дарамт ихтэй байсантай холбоотой гэнэ.

Цэргүүд амиа хорлох нь элбэг

15 Арьс өнгөөр ялгаварласан гэрлэлт

Америк улсад 1967 оныг хүртэл өнгөт арьстай хүнтэй гэрлэхийг нь хуулиндаа хориглодог байв. Харин саяхан буюу 2015 оноос хойш ижил хүйстнүүдийн гэрлэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.

Арьс өнгөөр ялгаварласан гэрлэлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()