СААК БАРИМТ

Дэлхийн түүхэн дэхь топ 10 удирдагч

Дэлхийн түүхэнд маш олон тооны аугаа удирдагчид тэмдэглэгдсэн байдгийг бид мэднэ. Зарим нэг нь Дэлхийг байлдан дагуулж, зарим нь нэг нь хүчирхийллийг үгүй хийн, улс орондоо амар амгалан байдлыг авч ирэн, зарим нь улс орноо төдийгүй Дэлхийн түүхийг өөрчилсөн байдаг. Ингээд дэлхийн түүхэн дэхь хамгийн нөлөө бүхий 10 удирдагчийн талаар сонирхолтой мэдээллийг танд хүргэж байна. Шилдгийн шилдэг байлдан дагуулагчдын хэн нь шилдэг аравт орсон бол?...

Дэлхийн түүхэн дэхь топ 10 удирдагч Хадгалах

Хятадын топ 10 дуураймал компани

Дэлхийн алдартай брэндүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хуулбарлан, хуурамч шошго хадаж, зах зээлд нийлүүлдэгээрээ алдартай газар бол Хятад билээ. Тэгвэл саяхнаас Хятадууд Дэлхийн томоохон компани, худалдааны төвүүдийг нэр, үйл ажиллагааны чиглэл, барилга, байгууллагын бүтэц гээд бүх талаар нь хуулбарлаж эхэлсэн байна. Эдгээр хуулбарласан компани, үйлчилгээний төвүүд нь Хятадад өөрсдийн байр сууриа тогтоож, дотоодын зах зээлд нь нэвтрэх хүсэлтэй жинхэнэ брэндүүдэд томоос том хаалт болж байгаа юм. Зарим нэг нь албан ёсны борлуулагч байдаг боловч дийлэнх газрууд нь тухайн алдартай компаний логоны өнгөнөөс эхлүүлээд бүх зүйлийг нь хуулбарлаж байгаа ажээ. Ганц хоёр компаниар эхэлсэн энэхүү хууль бус ажиллагаа өдгөө Хятад даяар тархсан бүхэл бүтэн хулгайлсан санааны “хулхи” сүлжээ болон өргөжсөөр байна. Ингээд “топ” 10 хуурамч компанитай танилцацгаая.

Хятадын топ 10 дуураймал компани Хадгалах
2012-03-26, 22:33

Секс амжилтууд

Та бүхэндээ цэнхэр дэлхий дээрх сонин хачин үйл явдал, байгал дэлхийн хачирхалтай нууцуудаас байнга хүргэсээр байдаг билээ. Энэ удаа алдарт Гиннесийн номонд бичигдсэн "Секстэй холбоотой амжилтууд" -аас орчуулан хүргэж байна. Яг үнэндээ зарим нэгэнд нь итгэхийн аргагүй тохиолдолууд байх юм. Жишээ нь 64 хүүхэд төрүүлсэн эх, 22 цагийн дотор 919 эрийг хангаж чадсан эмэгтэй, 105 настай онгон эмээ ч гэх шиг... Ямартай ч нийтлэлээ уншаад, санаа бодлоо бичицгээнэ биз дээ. Хорвоо дэлхийн сонин хачин дундаа хүмүүс бид чинь хамгийн СОНИН нь бололтой.

Секс амжилтууд Хадгалах
2012-03-26, 22:09

Эмэгтэйчүүд эрчүүдээс ямар хэрэглэлийг мөнхөд булаасан бэ?

Өнөөгийн эмэгтэйчүүдийн хувцасны шүүгээнд анх эрчүүдэд зориулан бүтээгдэж байсан зүйлс маш олон байдаг гэдгийг та мэдэх үү? Өнөөдөр эмэгтэй хүн бүрийн хэрэглэдэг зарим эд зүйлсийг өмнө нь эрчүүдэд зориулан бүтээж, эрчүүд л зөвхөн хэрэглэдэг байсан гэхлээр санаанд оромгүй. Бас тэдгээр зүйлсийг эмэгтэйчүүд эрчүүдээс “дээрэмдэж” аваад, эргүүлж хэзээ ч өгөөгүй гэж бодохоор бас сонирхолтой.

Эмэгтэйчүүд эрчүүдээс ямар хэрэглэлийг мөнхөд булаасан бэ? Хадгалах
2012-03-25, 19:49

Их Британий хамгийн тарган эмэгтэй

Их Британий хамгийн тарган эмэгтэй бол 343 килограмм жинтэй, 33 настай, Сьюзен Эман юм. Сьюзан нь өнгөрсөн жил өөртөө хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн тарган эмэгтэй болох зорилтыг тавьснаасаа хойш, “мөрөөдөлдөө” хүрэхийн тулд маш шаргуу “хөдөлмөрлөж” байгаа ажээ. Түүний энэхүү зорилгыг биелүүлэхэд түүний сүйт залуу болох 35 настай Паркер Кларк тусалж байгаа юм. Паркер нь ерөнхий тогооч ажилтай ажээ.

Их Британий хамгийн тарган эмэгтэй Хадгалах

Цасан чихэр

Агч модны шүүсийг гудамжны булан бүрт зардаг, түүгээрээ бахархдаг, түүгээрээ бас алдартай улс бол Канад билээ. Тэгвэл өвлийн улиралд Канадын Квебек хотод цасаар хучсан лангууны цаана зогсоод, агч модны шүүсийг дээр нь асгаж байгаад, цасанд ороож зардаг түлээчид тэнд элбэг ажээ. Үүнийг “Квебек болон Шинэ Английн шинэхэн амттан” буюу “цасан чихэр”, “агч модны ирис” гэж нэрлэдэг байна. Ийм ер бусын амттанг бүтээхийн тулд эхлээд агч модны шүүсийг өтгөртөл нь чанаад, исгэгч нэмж, дэлгэж тавьсан шинэ цасан дээр өнхрүүлдэг ажээ. Нарны элчинд цас хайлж, зураасан зам зурайн, өвлийн хүйтэн өдрүүд ард хоцорсон ч гэсэн цасан чихрийг яаж хийдэг талаар сонирхолтой мэдээлэл танд дараа жилийн өвлөөр Канадыг зорих хүслийг төрүүлэх биз ээ

Цасан чихэр Хадгалах
2012-03-25, 18:28

Латин Америкийн шоронгийн амьдрал

Гондурасын шорон дахь түймэр болон Мексик дэхь олноор нь хомроголон устгах явдлаас болж Латин-Америкийн шоронгуудад ноёрхох болсон хүн тэсэхийн аргагүй аймшигтай нөхцөл байдал олны анхаарлыг ахин татах болжээ. Тэндэхийн олон шоронгууд хоригдлуудынхаа тоог дийлэхээ байсан тул камеруудад таазнаас дүүжилж, шалаар дэвссэн илүү ороор дүүрсэн байна. Энэхүү нийтлэлээс та бүхэн Сальвадорын Сонсонат дахь "Изалко" шорон дахь "Мара 18" гэмт бүлэглэл болон Сан-Сальвадорын эмэгтэйчүүдийн "Илопанго" шоронгийн эмэгтэй хоригдлуудын дүр зургийг олж харах болно.

Латин Америкийн шоронгийн амьдрал Хадгалах
2012-03-24, 05:04

Зочид буудлын тагнуулч

Чжуан хэмээх хятад бүсгүй маш өвөрмөц мэргэжилтэй нэгэн ажээ. Тэр бол зочид буудлын tester буюу шалгагч юм байна. Тэрээр 2010 оны 3-р сард болсон "Qunar" компаний маш өрсөлдөөнтэй шалгаруулалтад 7800 өрсөлдөгчийг ардаа охиж, финалд үлдсэн гурван “тагнуулч”-ийн нэг юм. Түүний ажил үүрэг нь зочид буудлуудын үйлчилгээний чанар болон төвшинг тодорхойлоход оршино. Одоогийн байдлаар тэрээр 200 гаран зочид буудалд маш нарийн шалгалт хийгээд байгаа ажээ. Чжуан хэлэхдээ: “Миний ажил бол төрөл бүрийн насны, янз бүрийн мэргэжил, гэр бүлтэй аялагчийн дүрд тоглож, зочид буудлуудаар хоноглохдоо тухайн газрын үйлчилгээг бүх талаас нь шалгаж, баримтжуулах үүрэгтэй.”- гэжээ.

Зочид буудлын тагнуулч Хадгалах
2012-03-24, 00:44

Гиннесийн номонд орсон хуримын даашинз

Румыны Бухарест  хотод Гиннесийн шинэ амжилтыг саяхан тогтоожээ. Юугаар гэвэл, тус хотын Andree Salon -ны дизайнерууд дэлхийн хамгийн урт хормойтой хуримын даашинзыг бүтээсэн байна. Даашинзыг олонд харуулах үйл ажиллагаа нь Бухарест хотын Парламентын ордны Пьяц Конституцын талбай дээр болжээ. Ингээд бүгдээрээ хайрын бэлэгдэл болсон хуримын ёслолоор эхнэр хүний өмсөж болох хамгийн урт даашинзтай танилцацгаая.

Гиннесийн номонд орсон хуримын даашинз Хадгалах
2012-03-24, 00:26

Секс ба уран зураг

Бие биендээ ухаангүй шунах сэтгэлийн гэр нь болсон хос нүцгэн биен дээр өнгө өнгийн будаг холилдон урсана. Хоёр бие нэг нэгнээ тэвэрч, эргэлдэн орооцолдоход будаг улам холигдож, улам эмх замбараагүй хирнээ хүсэл тачаал шингээсэн өнгө болон хувирна. Арьс өнгө, хүйс, соёл, шашин шүтлэг, бэлгийнчиг хандлага зэргээс үл хамаарах секс болон хайр сэтгэл гээч зүйл бол хүн төрөлхтний баяр баясгалангийн эх булаг билээ. Бэлгийн үйл бүхэн өөр хоорондоо адилгүй, өвөрмөц байдаг. Секс хийх үед хүн бүхэн тэгш эрхтэй, хүн бүхэн хамтрагчаа хайрладаг билээ. Түүнчлэн яг одоо, яг энд байгаа гэдгээ мэдэрдэг, энэ мэдрэмжээ хамгийн удаан барихыг хүсэхэд хүргэдэг цорын ганц зүйл бол секс юм. Ингээд бүгдээрээ будагтай биеэрээ секс хийсэн хүмүүсийн хөдөлгөөнөөс бүтсэн уран зургуудтай танилцацгаая.

Секс ба уран зураг Хадгалах
2012-03-23, 06:23

Италийн сурган хүмүүжүүлэгч эмэгтэйн хоёрдмол амьдрал

Италийн Кастелло – ди – Серравалле хотын Болонья – д эротик холбогдолтой бас нэгэн скандал дэгдээд байгаа ажээ. Хэргийн учир нь хотын нэгэн цэцэрлэгт багшаар ажилладаг бүсгүйн хоёрдмол амьдрал юм. Бяцхан хүүхдийн ээж нар нь энэ багш бүсгүйг өдрийн цагаар сурган хүмүүжүүлэгч, харин үлдсэн үед нь эротик зураг авахуулдаг болохыг мэдээд, маш их дургүйцэж байгаа ажээ. 38 настай, АНУ-ын уугуул Микела хэмээх энэ бүсгүй чөлөөт цагаараа фото модель хийдэг байна. Фото модель хийлээ гээд, юунд нь дургүйцдэг байна хэмээн та гайхаж байгаа бол үргэлжлэл дээр дарж, авахуулсан зурагнуудыг нь үзээрэй. Таны бодлоор Микела буруутай юу?...

Италийн сурган хүмүүжүүлэгч эмэгтэйн хоёрдмол амьдрал Хадгалах
2012-03-23, 02:07

Ариун цэврийн өрөөнд амьдардаг хятад гэр бүл

1999 онд БНХАУ-ын Фумин тосгоны уугуул иргэн болох Цэн нь (тэр үед 20 настай байсан) Хэйлунцян мужийн уул уурхайн сургуульд элсэхээр иржээ. Гэвч түүний ар гэрийнхэн нь явцын дунд жилийн 5000 юаний сургалтын төлбөрийг нь дийлэхээ больсон тул Цэнь нь сургуулиа орхиж, ажил олж хийхийн тулд халаасандаа 50 юаньтайгаар, Шэньян мужид хүрэлцэн иржээ.

Ариун цэврийн өрөөнд амьдардаг хятад гэр бүл Хадгалах
2012-03-23, 01:49