Латин Америкийн шоронгийн амьдрал

2012-03-24, 05:04
24,336

Гондурасын шорон дахь түймэр болон Мексик дэхь олноор нь хомроголон устгах явдлаас болж Латин-Америкийн шоронгуудад ноёрхох болсон хүн тэсэхийн аргагүй аймшигтай нөхцөл байдал олны анхаарлыг ахин татах болжээ. Тэндэхийн олон шоронгууд хоригдлуудынхаа тоог дийлэхээ байсан тул камеруудад таазнаас дүүжилж, шалаар дэвссэн илүү ороор дүүрсэн байна. Энэхүү нийтлэлээс та бүхэн Сальвадорын Сонсонат дахь "Изалко" шорон дахь "Мара 18" гэмт бүлэглэл болон Сан-Сальвадорын эмэгтэйчүүдийн "Илопанго" шоронгийн эмэгтэй хоригдлуудын дүр зургийг олж харах болно.

Латин Америкийн шоронгийн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (14 фото)
Мара 18 бүлгэмийн гишүүд Сальвадорын Сонсонат дахь Изалко шоронгийн өрөөнд. Мара Сальватруча 18 буюу М-18 (MS-18) гэдгээрээ алдартай энэхүү гэмт бүлгэм нь Сальвадор, Гватемал болон Гондурас-аас гаралтай хүмүүсээс бүрдсэн дуулиантай мафи юм. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Мара (Mara) гэдэг нь Латин-Америкийн хар хэллэгнээс орчуулбал “бүлэглэл” буюу “мафи” гэсэн утгатай үг юм. Харин Сальватчура гэдэг нь үй олноороо сүрэглэж, замдаа таарсан бүхнийг идэж устгадаг шоргоолзны төрлийн нэр ажээ. Зурагт мара 18 бүлгэмийн гишүүд Икалко шоронгийн өрөөнд. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Мара 18 бүлэг нь АНУ болон Латин Америкийн хамгийн нөлөө бүхий шоронгийн гэмт бүлэг юм. “Марерос” буюу тус бүлгийн гишүүний таних тэмдэг нь биен дээрхи шивээс болон мэдээллийг үггүйгээр дамжуулахад зориулсан тусгай дохио зангаа нь юм. “Марерос” буюу Мара бүлгийн гишүүн бүр аймшигтай харгис хэрцгий араншин, алан хядах өвөрмөц арга барил, “нэр төрийн” онцгой кодекс, өшөөгөө заавал авдаг ёс зэрэг хүний ёсноос гажсан хэрцгий онцлогтой байдаг. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Мара 18 бүлгийн гишүүд Изалко шоронд гартаа гав зүүсэн байгаа нь. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Хоригдлуудад зориулсан хүнсэнд шарвин, ногооны нухаш болон консерволсон ананасны хачиртай хэрчим мах өгсөн байгаа нь. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
«Мара Сальватруча» бүлгийн үүсгэн байгуулагчид нь өнгөрсөн зууны 80-аад онд иргэний дайнаас зугтаж, Сальвадороос Лос-Анжелесруу дүрвэсэн хүмүүс юм. Эхэндээ тэд сальвадорын цагаачдыг Мексикийн маргааны дайсагнал болон хар арьстай Америкчуудын гэмт бүлгэмээс  хамгаалдаг бүлэг хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Зурагт: Изалко шорон дахь Мара 18 бүлгийн гэмт хэрэгтнүүд. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Мара 18 бүлгийн гишүүдийн зураг болон нэрс. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Сальвадорын Сонсонат хот дахь Изалко шоронгийн хашаан доторхи хоригдлууд. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Сан-Сальвадорын Илопанго шоронгийн хоригдол эмэгтэйчүүд. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Хүн нь дүүрсэн шоронгоос шилжүүлэгдсэн хоригдол эмэгтэй Сальвадорын ферм дээр албадан хөдөлмөр эрхэлж байна. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Илопанго шоронгийн хоригдол эмэгтэйчүүд Гранж дэхь ферм-д ажиллаж байгаа нь. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Сальвадорын ферм дээр туулай хооллож буй хорих ялтай эмэгтэй. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Илопанго шоронд хоригддог Дора Алиса Вели де Рива хэмээх эмэгтэйн охин Жессика Гваделупа Рива Вели нь ээжийнхээ дэргэд унтаж байна. (Meridith Kohut/The New York Times)


www.caak.mn (14 фото)
Хүнээр дүүрсэн шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүд ажлынхаа завсраар ээлжлэн амардаг. (Meridith Kohut/The New York Times)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()