Ариун цэврийн өрөөнд амьдардаг хятад гэр бүл

2012-03-23, 01:49
23,595

1999 онд БНХАУ-ын Фумин тосгоны уугуул иргэн болох Цэн нь (тэр үед 20 настай байсан) Хэйлунцян мужийн уул уурхайн сургуульд элсэхээр иржээ. Гэвч түүний ар гэрийнхэн нь явцын дунд жилийн 5000 юаний сургалтын төлбөрийг нь дийлэхээ больсон тул Цэнь нь сургуулиа орхиж, ажил олж хийхийн тулд халаасандаа 50 юаньтайгаар, Шэньян мужид хүрэлцэн иржээ.

Ариун цэврийн өрөөнд амьдардаг хятад гэр бүл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (7 фото)
2006 онд тэр гэр бүлтэй болсон тул орон сууц хайх хэрэгтэй болсон байна. Их хотын хамгийн жижигхэн өрөөний л хөлсний төлбөр их өндөр байдаг учраас залуу хос аргаа бараад байжээ. Гэвч түүний нэг найз нь зочид буудал дахь огт ашиглагддаггүй эрэгтэй жорлон байдгийг зааж өгсөн байна. Ингээд Цэнь найзынхаа зөвлөснөөр зочид буудлынхантай ярилцаж, тэрхүү ариун цэврийн өрөөг хямд хөлсөөр түрээслэхээр болжээ.

Харин өнөөдөр 20 метр квадрат талбайтай энэхүү ариун цэврийн өрөө нь Цэнь-ий гэр бүлийн бүх хэрэглээг багтаасан орон гэр нь болсон байна.


www.caak.mn (7 фото)

Өнгөрсөн жил залуу хос хүүтэй болсон бөгөөд түүндээ “Азтай” гэсэн утгатай Цэн Дэи гэдэг нэр өгчээ. Учир нь хүүгийнхээ амьдралыг тэд өөрсдийнхөөсөө илүү азтай байгаасай гэж хүссэн юм байна.

Цэн гутал засч, түлхүүр олшруулан, хүмүүсийн гутлыг тослох аргаар мөнгө олдог. Түүний ажлын байр нь тухайн ариун цэврийн өрөө байдаг зочид буудлын яг дэргэд ажээ.


www.caak.mn (7 фото)
Цэн ажлаа гололгүй, сэтгэл хангалуун хийдэг учраас түүгээр үйлчлүүлэгчид маш олон болсон байна. Байнгын үйлчлүүлэгчид нь Цэнд ихэвчлэн илүү мөнгө төлдөг ажээ. Нэг сард тэрээр 2000 гаран юань олдог нь Хятадын үйлдвэрийн ажилчны дундаж орлоготой тэнцдэг байна.


www.caak.mn (7 фото)


www.caak.mn (7 фото)


www.caak.mn (7 фото)


www.caak.mn (7 фото)


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()