Аргентины шүүгч бүсгүй өөрийн шүүсэн ялтантайгаа үнсэлцэж байгаад баригджээ

2022-01-09, 19:23
55,799

Ашиг сонирхлын зөрчил гэх зүйл нийтийн албан тушаалд, ялангуяа шударга шүүхийн тогтолцоонд хэзээ ч байх ёсгүй ойлголт билээ. Гэтэл Өмнөд Америкийн хөгжингүй орон Аргентинд нэгэн шүүгч тэрхүү шударга бус явдлыг цоо шинэ түвшинд хүргэжээ.

Аргентины шүүгч бүсгүй өөрийн шүүсэн ялтантайгаа үнсэлцэж байгаад баригджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Аргентинд цагдаагийн амийг хөнөөгөөд ял авсан этгээдийг нэгэн эмэгтэй үнсэж байгаа нь шоронгийн хяналтын камерт бичигджээ. Гэтэл тэрхүү эмэгтэй нь ялтны шүүх хурлыг удирдаж, түүнийг ялын дээд хэмжээнээс мултлахыг хичээж байсан шүүгч бүсгүй болж таарсан байна. 

Тодруулбал Аргентиний өмнөд хэсгийн Чубут мужид шүүгч хийдэг Мариел Суарез нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр, Трелеу хотын ойролцоох шоронгийн уулзалтын өрөөнд ялтан Кристиан Бустосыг үнсэж байгаа бичлэг саяхан ил болжээ.

Бустос нь 2009 онд цагдаагийн албан хаагч Леандро Робертсыг хөнөөсөн хэрэгт бүх насаар нь хорих ял өгөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал энэ явдлаас ердөө 7 хоногийн өмнө болсон бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Мариел Суарез байжээ.

Шүүх хурал дээр Бустосыг "онц аюултай гэмт хэрэгтэн" гэж дүгнэсэн боловч шүүгчдийн бүрэлдэхүүнээс ганцхан Суарез түүнд ялын дээд хэмжээ өгөхийн эсрэг санал гаргажээ.

Гэвч түүний эсэргүүцэл хангалттай байсангүй, Бустос бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлж, өнгөрсөн 7 хоногоос ялаа эдэлж эхэлсэн байна. 

Харин шүүгч Суарезын хувьд одоогоор "ёс зүйд үл нийцэх үйлдэл" гаргасан байж болзошгүй шалтгаанаар Чубут мужийн дээд шүүхэд шалгагдаж байгаа бөгөөд цаашдаа хориг арга хэмжээ авхуулах магадлал өндөр аж.

"Шүүгч болон ялтны хоорондох тухайн уулзалтын урьтач нөхцөл юу байсан эсэх, хэр удаан үргэлжилсэн эсэх, юуны талаар яригдсан эсэх дээр үндэслэж Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль болон шүүх байгууллагын дотоод дүрэм журмыг зөрчсөн эсэхийг тогтооно" хэмээн дээд шүүхээс мэдэгджээ.

Кристиан Бустосын хувьд 2009 онд шоронгоос оргож явахдаа зэргэлдээ Корковадо хотын орчимд түүнийг баривчлах гэсэн цагдаа Леандро Робертсыг буудан хөнөөжээ. Мөн буудалцааны үед Бустосын дүү амиа алдсаны зэрэгцээ өөр нэг цагдаагийн албан хаагчийг шархдуулсан байна.

Ийнхүү Бустос шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээж, бүх насаар хоригдох ялаар шийтгүүлсэн аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()