СААК БАРИМТ

Дэлхий эргэхээ боливол юу болох вэ?

Дэлхий эргэлдэхээ боливол юу болох бол? Энэ бол санагдаж байгаа шигээ, зүгээр л нэг асуулт биш ээ. "Дэлхий юунаас хамаарч, ямар хөдөлгөөнөө зогсоох вэ..." -гэдгээс хариулт нь маш олон янзых байх боломжтой учраас тэр. Үүнд хэд хэдэн хувилбар багтана: тэнхлэгээ тойрон эргэхээ гэнэт болих, аажим аажмаар тэнхлэгээ тойрон эргэхээ болих, үүнээс шалтгаалж, Нарыг тойрон эргэхээ болих гэсэн гурван хувилбартай. Яг яавал яахыг нь мэдэхийн тулд гурван хувилбарыг тус бүрт нь толилуулж байна.

Дэлхий эргэхээ боливол юу болох вэ? Хадгалах
2012-08-08, 00:58

Кока Кола-гийн тухай сонирхолтой фактууд

Дэлхий даяар хамгийн амттай, цангаа тайлдаг, эрч хүч өгдөг ундаа бол яах аргагүй Кока-Кола билээ. Энэ ундааны тухай сонирхолтой 10 баримтыг та бүхэндээ хүргэж байна. Жишээ нь, Кока-колад стэйк хийгээд тавихад хоёр хоногийн дараа та юу ч олж харахгүй. Стэйк аль хэдийн ууссан байх болно. Дэлхий дахинд 1 секундэд 8000 аяга Кока-кола уудаг гэнэ.

Кока Кола-гийн тухай сонирхолтой фактууд Хадгалах
2012-08-08, 00:05

Акройога – залуучуудын шинэ спорт

Акробатик болон йогийг хослуулсан спортын шинэ төрөл бий болжээ. Акройога (Akroyoga) гэж нэрлэдэг энэхүү төрлийг 2001 онд Канадын залуус анх үүсгэсэн байна. Бие бялдрын эрүүл хөгжил, тэнцвэр, багийн ажиллагаа зэрэг олон зүйлийг давхар сайжруулах энэхүү спортыг нь манай залуус сонирхон хөгжүүлбэл ач холбогдол өндөр мэт санагдлаа. Ингээд бүгдээрээ акройога-гаар хичээллэж байгаа залуусын хэд хэдэн зургуудыг хүлээн авцгаая.

Акройога – залуучуудын шинэ спорт Хадгалах
2012-08-06, 23:32

Хүнсний бүтээгдэхүүн хийх гайхамшиг

Хүнсний аж үйлдвэр биднийг үргэлжид гайхшруулах болно. Ялангуяа хуурамч хүнсний бүтээгдэхүүнүүд хийх чадвар нь гайхалтай. Үүний нотолгоо болгож хэд хэдэн баримтыг сонирхуулъя. Тиймээс та хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа болгоомжтой байхад илүүдэхгүй болов уу.

Хүнсний бүтээгдэхүүн хийх гайхамшиг Хадгалах
2012-08-05, 02:18

Хятад улсын бяцхан тамирчдын бэлтгэл

Хятад улс нь олимпийн наадмын тэргүүн байранд явж байгаа улс билээ. Өнгөрсөн зуны Олимп Хятад улсад болж байсныг та бүхэн санаж байгаа биз. 2008 оны Олимпоор Хятад багаараа ялалт байгуулсан бөгөөд энэ удаад ч түрүүлэх магадлалтай байна. Улс үндэстэнгүүд энэхүү ялалтуудыг гайхан биширч байх хооронд Хятадууд аль хэдийн дараагийн Олимпийн тамирчидаа бэлтгэх үйл ажиллагаандаа орсон байдаг. Хятадууд ирээдүйн Олимпийн тамирчидаа бүр багаас нь бэлдэж эхэлдэг. Тамирчин бүр Олимпийн наадамд оролцож аварга болох зорилготой байдаг байх. Тэгвэл эдгээр бяцхан тамирчид энэхүү зорилгодоо хүрэхийн тулд хэрхэн хичээж байгааг сонирхоцгооё.

Хятад улсын бяцхан тамирчдын бэлтгэл Хадгалах

Дэлхий дээрх сонирхолтой баримтууд

Энэ дэлхий дээр маш олон сонирхолтой, хачирхалтай зүйлс болдог. Жишээлбэл, Хүний биеийн хамгийн хүчтэй булчин юу болох?, Тайвшруулах бэлдмэл ямар үр дагавартай болохыг та мэдэх үү? Тэгвэл эдгээр болон бусад зарим нэгэн сонирхолтой баримтуудын талаар мэдэж авцгаая.

Дэлхий дээрх сонирхолтой баримтууд Хадгалах
2012-08-03, 23:17

Хамгийн урт үстнүүдийн тосгон

Хятад улсын нутаг дэвсгэр дээр байрладаг Huangluo тосгон нь 82 мод газрыг эзэлдэг байна. Huangluo нь хятадын эртний тосгонуудын адилаар маш үзэсгэлэнтэй байгальтай бөгөөд эртний өвөрмөц уламжлалуудыг хадгалан иржээ. Энэ тосгонд жуулчид цуглардагийн хамгийн гол шалтгаан нь хүн ардынх нь олон өвөрмөц уламжлалаас гадна ер бусын урт үстэй эмэгтэйчүүд нь юм байна. Huangluo тосгон нь “Хамгийн урт үстэй тосгон” гэсэн нэртэйгээр Гиннесийн номонд данстай ажээ. Тосгоны эмэгтэйчүүдийн үсний дундаж урт нь 1.7 метр бөгөөд хамгийн урт нь 2.1 метр үстэй байдаг гэнэ.

Хамгийн урт үстнүүдийн тосгон Хадгалах
2012-08-02, 22:43

Ил харагдах гажиггүй ч бүрэн дүүрэн амьдрах хувьгүй хүүхэд

Шар үс, цонхигор царайтай энэ жаалыг анх харахад бусдаас онцгойрох гажиг согогүй харагдана. Гэвч түүний биед бусадтай адилхан амьдрахад, эсвэл бүр амьдрахад нь саад болдог нэгэн гажиг байдаг ажээ. Зуны зугаатай өдрүүдэд хүүхэд бүхэн гадаа тоглож, хөлсөө асгартал гүйж байхад Жеймс гэртээ л суухаас өөр аргагүй байдаг.

Ил харагдах гажиггүй ч бүрэн дүүрэн амьдрах хувьгүй хүүхэд Хадгалах
2012-08-02, 22:25

Дубайд хиймэл арлуудыг хэрхэн хийдэг вэ?

Өмнө нь бид Сингапур дахь гайхалтай цэцэрлэгт хүрээлэнтэй танилцсан билээ. Харин энэ удаад Дубайд баригдах гэж буй хиймэл арлын талаар сонирхолтой нийтлэлийг хүргэе. Тодруулбал, Дубайд худалдааны болон хүн ам оршин суух зориулалттай хиймэл арал баригдах гэж байгаа. Аливаа улс орон өөрийн байж болох боломжыг хэрхэн ашиглаж байгаа тод жишээ энэ юм.

Дубайд хиймэл арлуудыг хэрхэн хийдэг вэ? Хадгалах
2012-08-02, 18:47

Булшны чулуун үндэстэй мод

Лондонгийн Сент-Панкрас хэмээх эртний сүм нь булшны чулуудтай “хамт ургасан” модоороо алдартай газар юм. Урьд өмнө нь энэхүү сүм нь маш том талбайг эзэлсэн оршуулгын газартай байжээ. Гэтэл соёл иргэншлийн шуурга эртний сүмийг ч тойрч гараагүй учраас оршуулгын газар байсан талбай дээр нь төмөр зам татах хэрэгтэй болжээ. Сүмийн захиргаа нь газраа төмөр зам босгох үүрэг хүлээгсдэд өгөхийг зөвшөөрсөн боловч булшнуудыг яахаа мэдэхээ байжээ. Ингээд энэ бохир ажлыг залуу хүү Томас Харди-д даатгасан байна. Дашрамд дурьдахад Томас Харди нь ирээдүйд маш алдартай зохиолч болсон билээ. Томас нь үхэгсдийн шарилтай хүндэтгэлтэй харьцах замыг сонгож, тэднийг өөр оршуулгын газар, ахин оршуулсан байна. Харин булшны чулуудыг яахаа мэдэхгүй хэсэг эргэлзжээ. Ямар Темза мөрөнд живүүлэлтэй нь биш. Тэгээд Харди нэгэн мэргэн санаа олсон нь нэгэн зулзган модны эргэн тойронд бүх булшны чулуудыг суурилуулах байв. Мод байгалийн жамаараа урган томрохдоо ойрхон байсан олон чулууг ишиндээ шингээж, үлдсэнийг нь бүдүүн үндсээрээ бүчин авчээ. Одоо энэхүү мод нь орон нутгийн жуулчдын соронзнуудын нэг төдийгүй Томас Харди-гийн дурсгалт газар болсон байна. Булш ухах ажлыг чамд даалгалаа ч түүнийг жинхэнэ гайхамшиг болгож чадах эсэх нь зөвхөн чамаас л шалтгаална гэдгийг харуулсан хүний ер бусын ажлын үр дүнтэй одоо бүгдээрээ танилцацгаая.

Булшны чулуун үндэстэй мод Хадгалах
2012-07-31, 22:07

Зургаан тивийн хамгийн өндөр Уулс

Уул нь маш урт удаан хугацааны туршид үүсэн бий болдог. Газрын хөрсний бүрдэлд багтдаг тектоникийн хавтангийн хөдөлгөөний үр дүнд үүсдэг тогтоц юм. Уулууд өөрийн гэсэн өнгө төрх онцлог шинж чанартай байдаг. Одоо та бүхэндээ дэлхийн 6 тивийн хамгийн өндөр уулуудыг сонирхуулъя. Ямар уул нь илүү гоё, өвөрмөц тогтоцтой байгаа болон аль ууланд нь авирч үзэхийг хүсч байгаагаа бичэцгээнэ биз дээ.

Зургаан тивийн хамгийн өндөр Уулс Хадгалах
2012-07-30, 02:39

Дэлхийн хамгийн сонирхолтой 10 спорт

Улс орон бүр өөрийн гэсэн онцлог, соёлтой байдаг. Тиймээс тухайн оронд болж буй аливаа нэгэн үйл явдал, уралдаан тэмцээн нь тэр орны талаар илэрхийлж байдаг билээ. Одоо танд танилцуулж буй эдгээр спортууд үнэхээр хачирхалтай бас сонирхолтой юм. Ингээд дэлхийн улс орнуудад буй хамгийн сонирхолтой 10 төрлийн спортын тухай мэдэж авцгаая.

Дэлхийн хамгийн сонирхолтой 10 спорт Хадгалах
2012-07-28, 23:32