СААК БАРИМТ

Мерилин Монро алагдсан уу?

1962 оны 8-р сарын 5-нд Мерлин Монрог гэртээ нас барсан байхыг нь олжээ. Цагдаа нарын мэдээлснээр тэрэр барбитурат хэмээх бодисоор хордсон байсан гэж үзсэн бөгөөд үүнийг амиа хорлолт байж магадгүй хэмээн таамаглаж байжээ. Хэргийг шалгах явцад бүх зүйл жин тан байсангүй. Мерилин Монрогийн үхлийн эргэн тойронд маш олон эргэлзээтэй, нууцлагдмал зүйлүүд олон байсан гэнэ. Гайхалтай шаргал үст бүсгүй маань амиа хорлосон юм болов уу? Эсвэл энэ ямар нэгэн аллага байв уу?...

Мерилин Монро алагдсан уу? Хадгалах
2012-09-01, 01:50

Рестораны хамгийн үзэмжтэй 10 хоол

“Food and Wine” сэтгүүлийнхэн саяхан рестораны хамгийн үзэмжтэй 10 хоолны жагсаалтыг гаргасныг тантай хуваалцахаар шийдлээ. Харахад л арааны шүлс асгармаар эдгээр хоолнууд нь үнэр, амтны хувьд ч гэсэн дэндүү сайхан гэнэлээ. Гэвч бид эдгээр хоолнуудын орц найрлага, үзэмжийг нь хараад амтыг нь төсөөлөхөөс өөр боломжгүй. Хаа нэгтээ идэж үзсэн хүмүүс нь сэтгэгдэл дээр туршлагаа хуваалцана биз ээ. Ингээд рестораны зэрэглэлд бэлтгэдэг хамгийн үзэмж сайтай 10 хоолтой танилцацгаая.

Рестораны хамгийн үзэмжтэй 10 хоол Хадгалах
2012-09-01, 01:48

Тарвагатай найзалсан хөвгүүн

Бид бүгд тарваганы талаар их бага сайн мэддэг билээ. Хүнээс ихэд айдаг, заримдаа дошноосоо цухуйх төдий үзэгдээд л алга болдог нэгэн амьтан. Тэгвэл одоо нэгэн бяцхан хөвгүүн болон тарвагануудын нөхөрлөлийн талаар мэдээг хүргэе. 8 настай Маттео Вальч ( Matteo Walch) 4 жилийн өмнө Альпийн нэгэн тарвагануудыг олжээ. Тэгээд тэр тарвагыг ажиглах болж гэнэ. Хүн амьтан хоёр нөхөрлөж болдгийн нэг жишээ нь энэхүү хүү дээр харагдаж байгаа болов уу. Одоо эдгээр тарваганууд хүүгээс айдаггүй бөгөөд түүнийг ирэхэд айж зугтдаггүй гэнэ. Ингээд бяцхан амьтад болон бяцхан хүү нарын нөхөрлөлийн талаар сонирхоцгооё.

Тарвагатай найзалсан хөвгүүн Хадгалах
2012-08-31, 00:07

Библийн хориотой зүйлс

Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа билээ. Тэр дундаа ямар шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрхийн асуудал юм. Үүнийгээ дагаа бас нэлээд олон хориотой дүрэмж журмын доор амьдардаг. Тухайлбал: хүн алах, хулгай хийх гэх мэт олон хориотой зүйлс байгаа. Тэгвэл дэлхийн ихэнх хүмүүсийн шүтээн, амьдралын мөрдлөг болсон Библид хориотой маш олон зүйл байдаг гэнэ. Хэрвээ эдгээр зүйлийг зөрчвөл үхэх ялтай гэнэ шүү. Ямар зүйлийг Библи тэгэж их хоридог юм болоо?...

Библийн хориотой зүйлс Хадгалах

Андерс Брейвик-т 21 жилийн ял оноолоо

Өнгөрсөн удаад бид та бүхэндээ олон гэм зэмгүй хүний амийг хороосон Норвегийн алуурчин болох Андерс Брейвикийн талаар хүргэж байсан. Тэрээр 77 хүний амийг хороосон боловч ердөө л 21 жилийн хорих ял авсан байх юм. Одоо тэгвэл энэхүү гэмт хэрэгтэн залуугийн амьдрах Осло дахь Ила шоронгийн талаарх дүр зургийг хүлээн авж үзэцгээе. Тэрээр энэхүү шоронд 21 жил амьдрах бөгөөд түүний амьдрах нөхцөл нь бусад ядуу буурай орнуудынхаас хамаагүй илүү байх юм. Түүний хоригдох шорон нь 3 өрөөтэй гэнэ. Эхний өрөө нь унтлагын, дараагийнх нь ажлын өрөө, 3 дахь нь биеийн тамирын өрөө байх гэнэ.

Андерс Брейвик-т 21 жилийн ял оноолоо Хадгалах
2012-08-30, 04:10

Нугасны хөврөл идэх тэмцээн

Нью-Йоркт “Хэн хамгийн их нугасны хөврөл идэх вэ?” хэмээх сонирхолтой тэмцээн болж өндөрлөжээ. Энэхүү хоолны нэрийг “балют” гэдэг юм байна. Энэхүү хоол нь Барууны орнуудын хувьд нэлээд өвөрмөц хоол аж. Тэдний идэх ёстой хоол нь: Хошуу, хөл бүрэлдсэн нугасны дэгдээхийг идэх юм. Ялагчаар 20-иод нугасны хөврөл идсэн ази залуу шалгарсан байна. Энэхүү тэмцээн нь хачирхалтай бөгөөд хүн бүрийн хийж чадах зүйл биш бололтой. Ингээд тэмцээний үед хийсэн фото сурвалжлагыг сонирхоцгооё.

Нугасны хөврөл идэх тэмцээн Хадгалах
2012-08-30, 00:40

Гоо сайхны мэс заслын үр дүн

Лаура Саммерс гэдэг энэ бүсгүй нь Их Британий алдарт загвар өмсөгч юм. Хорьж болдоггүй 20 насандаа загварын кареераа эхлүүлсэн тэрээр алдар нэрд гараад хэдхэн сар болсныхоо дараа л анхныхаа хагалгаанд оржээ. Хар тамхинд донтдог шиг гоо сайхны мэс заслын ширээн дээр нэг л хэвтсэн эмэгтэй ахиж биедээ мэс хүргэхгүй байхад хэцүү байдагчлан Лара Саммерс ч гэсэн удаа дараа хагалгаанд оржээ. Маш олон удаагийн мэс засалд орсныхоо дараа тэрээр ийм нэгэн “биет” болж хувирчээ. Хэт олон удаа гоо сайхны хагалгаанд орсон хүн хамгийн сайхнаараа л гэхэд ингэж харагддаг болдог юм байна.

Гоо сайхны мэс заслын үр дүн Хадгалах
2012-08-29, 23:53

Диваажингийн арал дээрхи орчин үеийн Робинзон Крузо

Жинхэнэ нэрийг нь Дэвид Глэшин (David Gleshin) гэдэг “Орчин үеийн Робинзон” энэ эр нь Австралийн Баруун-Урьд хэсэг дэхь бяцхан арал дээр сүүлийн 20 жилийн турш ганцаараа амьдарч байгаа юм. Тэрээр өмнө нь саятан байсан ажээ. Харин 1987 онд бизнес нь дампуурч, хөрөнгийн бирж дээр 6.5 сая долларыг алдсан байна. Эцсийн мөчид сая саяын хөрөнгөнөөс нь түүнд энэ бяцхан арал л үлджээ. Энэ арал руу тэрээр 1993 онд нүүсэн бөгөөд тэр цагаасаа хойш эндээ амьдарч байгаа юм. Үнэнч анд Квази нохойноос нь өөр хань болох хүн, гэр бүл гэж түүнд үгүй. Саятан асан Дэвид Глэшин нь энэ амьдралдаа үнэхээр хайртай бөгөөд өөрийгөө “Дэлхийн хамгийн аз жаргалтай залуу” гэж нэрлэдэг байна.

Диваажингийн арал дээрхи орчин үеийн Робинзон Крузо Хадгалах
2012-08-29, 00:56

Өмнөд Суданы намаг

Судд (Sudd) гэдэг нь Өмнөд Суданд байрладаг намагтай, цагаан нилээр бүтээгдсэн оршин суух газар юм. Энэхүү намагтай газар нь Нилийн хамгийн их намагтай хэсэг учраас та бүхэндээ тодотгон хүргэж байна. Судд-ын талбай нь 30,000 км2 бөгөөд борооны улиралд 130,000 км2 хүртэл сунадаг байна. Ийм их намагтай газар хүн амьдрана гэдэг хэцүү мэт санагдаж байна уу? Хамаг талбайг нь намаг эзэлчихээр амьдрахгүй гээд яах билээ. Одоо энэ намагтай газар нутгийн талаар сонирхоцгооё.

Өмнөд Суданы намаг Хадгалах
2012-08-29, 00:41

Санаанд оромгүй турах аргууд

Бүхий л хоолны дэглэм, тураах эмийг уусан мэт санагдавч танд ямарваа нэгэн өөрчлөлт мэдэгдэхгүй байна уу? Тэгвэл турах хэд хэдэн аймшигтай боловч санаанд оромгүй аргууд байх юм. Гэсэн хэдий ч эдгээр аргуудын заримыг туршиж үзсэний хэрэггүй л болов уу. Юуны талаар яриад байгааг минь Дэлгэрэнгүй дээр дарж үзээрэй.

Санаанд оромгүй турах аргууд Хадгалах
2012-08-25, 23:58

Хоол хүнсний нууц

Хоол хүнсний хэрэглээ өндөр Америкчуудыг цагийг зугаатай өнгөөрөхийн тулд ихэвчлэн хөл бөмбөг үздэг хэмээн ойлгодог. Яг үнэндээ Америкчууд юм идэх ихэд дуртай. Хот-дог болон алимны бялуу нь Америкчуудийн хувьд өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэсэн хэдий ч бидний идэж буй хүнсний цаана ямар хор уршиг байгааг мэддэг болов уу?... Одоо ингээд бидний яг хажууд үүсэж буй зарим нэг тааламжгүй зүйлсийн талаар авч үзье.

Хоол хүнсний нууц Хадгалах
2012-08-25, 23:18

Кашмир

Кашмир хэмээх энэхүү муж нь байгалийн гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж болох боловч олон жилийн маргалдааны улмаас кашмир иргэд тайван бус байдалтай байна. Энэтхэгчүүд болон Пакистанчууд тусгаар тогтнолын эхний өдрөөсөө л эхлэн Кашмирыг өөрийн болгох зорилготой байгаа бөгөөд үүнээс болоод энэ хоёр улсын хооронд байнгын түгшүүртэй байдаг. Мөн Кашмирын хилийг одоо хүртэл тогтоогоогүй байгаа гэнэ. Мөн энэхүү олон үндэстэн амьдардаг хотыг (67% ислам, 30% индуизм, 2% сикхизм, 1% буддизм) Хятад улс удирддаг байна. Кашмирын төлөө дайн үүсэх магадлал нэлээд өндөр.

Кашмир Хадгалах
2012-08-24, 23:27