Мерилин Монро алагдсан уу?

2012-09-01, 01:50
22,876

1962 оны 8-р сарын 5-нд Мерлин Монрог гэртээ нас барсан байхыг нь олжээ. Цагдаа нарын мэдээлснээр тэрэр барбитурат хэмээх бодисоор хордсон байсан гэж үзсэн бөгөөд үүнийг амиа хорлолт байж магадгүй хэмээн таамаглаж байжээ. Хэргийг шалгах явцад бүх зүйл жин тан байсангүй. Мерилин Монрогийн үхлийн эргэн тойронд маш олон эргэлзээтэй, нууцлагдмал зүйлүүд олон байсан гэнэ. Гайхалтай шаргал үст бүсгүй маань амиа хорлосон юм болов уу? Эсвэл энэ ямар нэгэн аллага байв уу?...

Мерилин Монро алагдсан уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Мерилин Монрогийн гэр чагнах төхөөрөмжтэй байсан. Зохиолч Жонн Вильямын хэлж байгаагаар түүний гэрт юу яригдаж байгааг хүмүүс сонсохыг хүсдэг байсан гэжээ. Дор хаяж нэг кино студи түүний гэр чагнах төхөөрөмж тавьсан байдаг байна.




2. Үйлдвэрчний эвлэлийнхэн өөрсдийн удирдагч болох Жимми Хоффын тушааснаар Мерлин Монротой хайр сэтгэлийн холбоотой байсан хэмээн тооцогдож байсан Бобби Кеннедиг шалгаж байсан байна.




3. Гэрийн үйлчлэгч мэдүүлгээ өөрчилсөн
Гэрийн үйлчлэгч эмэгтэй мэдүүлэг өгөхдөө: “Мерилин Монро 00:30 гэхэд нас барсан байсан. Мөн тэрээр шөнө дунд түүний өрөөнд гэрэл асаалттай байхыг хараад тогшсон гэнэ. Тэрээр хариулахгүй байсан учраас гэрийн үйлчлэгч шууд доктор Гринсон руу залгасан гэжээ. Хэсэг хугацааны дараа тэрээр хэлэхдээ: “Би шөнө дунд унтахаар явсан. Харин 3 цагт сэрээд гэрэл асаалттай байгааг хараад Гринсон руу залгасан” хэмээн мэдүүлгээ өөрчилжээ. Түрүүчийг ирэхэд гэрийн үйлчлэгч Мерилин Монрогийн өрөөг цэвэрлэж, ор дэрний даавууг нь угаачихсан байсан гэнэ. Үүнээс харахад гэрийн үйлчлэгч ямар нэгэн зүйл нуугаад байх шиг санагдсан боловч тэд түүнийг дахин байцаагаагүй бөгөөд гэрийн үйлчлэгч Европ руу явж тэндээ 1994 онд нас баржээ.




4. Сэжигтэй хөхөрсөн байдал
Задлан шинжилгээ хийхэд түүний бие дээр үл мэдэгдэх хөхрөлтүүд байсан байна. Өнгөөр нь харахад тэдгээр хөхрөлтүүд шинэ болох нь тогтоогдов. Үүнээс үүдээд гурван төрлийн таамаг дэвшүүлж байна. Үүнд: 1. Тэр амиа аврахын тулд эсэргүүцэл үзүүлсэн, 2. түүнийг нас барсны дараа цогцсыг нь зөөсөн, 3. тэр өөрөө унахдаа юм цохиж унасан. Яг үнэндээ юу болсныг бид одоо хэзээ ч мэдэж чадахгүй болов уу.




5. Цогцсыг зөөсөн
Мерилин Монрог олоход тэрээр доошоо харсан байдалтай байсан . Гэвч цусны хуралт түүний нуруу болон хөл, гарын ард тал дээр байсан байна. Нас барсан хүний цус хуралдахдаа тухайн хүн ямар байдалтай нас барсан яг тэр газар нь байдаг гэнэ. Ингээд үзэхэд тэр дээшээ харсан байдалтай нас барсан болж таарна. Тэгэхээр Мерлин Монрогийн цогцсыг хөдөлгөсөн болов уу? Гэрчүүдийн мэдээлж байгаагаар зарим нь түүнийг эмнэлэг рүү авч яваад эргэж авчирч байхыг харсан гэжээ.




6. Алга болсон өдрийн тэмдэглэл
Зохиолч Роберт Слетцер өөрийн “Мерилин Монрогийн амьдрал болон түүний хачирхалтай үхэл” номондоо тэрээр нэгэн улаан өдрийн тэмдэглэлийн талаар өгүүлсэн байдаг. Хэрвээ энэ дэвтэрт Бобби болон Мерилин хоёрын яриа бичээтэй байгаа бол түүнийг энэхүү дэвтрээс болж хороосон байх магадлалтай юм. Мерилин Монрогийн найз болох Слетцер түүнийг нас барахаас хэд хоногийн өмнө өдрийн тэмдэглэлийг харсан гэсэн бол Мөрдөгчийн туслах энэ дэвтрийг мөрдөгчийн өрөөнд харсан гэж хэлжээ. Ингээд түүний энэ дэвтэр ор сураггүй алга болсон байна.




7. Задлан шинжилгээ
Эмч Томас Ногучи задлан шинжилгээг Лос-Анжелосын мөрдөгчдийн өрөөнд хийжээ. Тэрээр дотор бүх эрхтэн болон хордолтыг шалгахаар шинжилгээнд явуулсан боловч түүнд зөвхөн элэг болон цусны хариу л ирсэн байна. Бусад шинжилгээний хариуг асууж авахын оронд тэрээр задланг үргэлжлүүлсэн байна. Хэрвээ тэр үедээ бусад эрхтнүүдийн шинжилгээний хариуг авсан бол олон тооны эргэлзээ арилах байсан ч байж болох юм.




8. Нууцлагдмал стакан
Хэдийгээр Мерилин Монро нэлээд эм хэрэглэдэг байсан ч тэрээр эм уухдаа үргэлж хахдаг байсан учраас бага зэргийн усанд найруулж уудаг байсан хэмээн түүний найзууд хэлж байна. Хамгийн хачирхалтай нь түүний хэвтэж байсан өрөөнд цагдаа нар ямар ч стакан олоогүй байна. Хэзээ хойно нь стаканыг түүний орны хажуугаас олсон боловч цагдаа нар тайлбарлахдаа түүний орны хажууд байж л байсан хэмээжээ.




9. Мафитай тогтоосон хайрын холбоо
Дэлхийн гэмт хэргийн ертөнцөд алдартай Чикаго Сэм Жакана энэхүү хэрэгт гэмт хэрэгтэн гэхээсээ илүү цагаан морьтой ханхүүгийн дүрд хувирчээ. Хэдийгээр тэр энэхүү хэрэгт аль аль нь ч байсан байж болно. Мерлины үсчний хэлж байгаагаар нас барахынхаа өмнөх өдөр Монро болон Чикаго Сэм Жакана нар “Тахо” арал руу амарцгаахаар явсан гэнэ. Харин өглөө нь Монро нисэж ирсэн бөгөөд шөнө нь амиа алдсан байжээ. Чикаго Сэм Жакана нь Монрог тэдний хоорондох харилцааг нууцалж байгаарай хэмээн захидаг байж.




10. Бобби Кенеди
Өөрийн номондоо мэдээлэл олохыг хүссэн Кейс Морган түүний нас бардаг шөнө гэрийнхэн гадаа тагнуул хийж байжээ. Тэрээр сүүлд мөрдлөгийн товчооныхонд мэдүүлэг өгөхдөө: “Тэр шөнө Бобби Кеннеди тэдний гэрт ирсэн бөгөөд зочны өрөөнөөс хэрүүл, шуугиан сонсогдож байсан” гэжээ. Харин хэрүүл унтлагын өрөөндбиш зочны өрөөнд болж байсан. Хэдийгээр нас барсан өрөө, хэрүүлийн өрөө хоёр өөр байгаа ч Кеннеди Монрод хэтэрхий их юм ярьсан учраас түүний үхэлд буруутай байх магадлал өндөртэй гэж онол дэвшүүлжээ.




11. Үүнийг Central Intelligence Agency (CIA) хийсэн
(CIA)-д Мерилин Монрог хороох хоёр шалтгаан байсан. Нэгт, түүнийг хороосноор Кеннедиг сэжигтнээр татаж түүний байгууллагын сүйрүүлэх , 2-т мөрдлөгийн холбооныхон Чикаго Сэм Жаканын амийг хороох гэж буй талаар мэдэж байсан учраас түүнийг болон Боббид сэрэмжлүүлж хэлэх гэж байсан хэмээх шалтгаанууд юм.




12. Үүнийг мафи хийсэн
Ерөнхий прокурор Бобби Коза Ностратай харилцахын хүссэнгүй. Үүний хариуд Сэм Жакан түүнийг хороон хэмээн олон нийтийн өмнө сүрдүүлж байжээ. Сэм Жаканы ах болох Чак болон түүний үеэл Сэм нар өөрсдийн “Double Cross” номондоо: Сэм Монрог хороосон төдийгүй түнийгээ гайхуулж ярьж байсан талаар бичжээ. Мөн тэд Монрог унтахыг хүлээж байгаад гэрт нь орж клизмийн тусламжтайгаар түүний бие рүү хорт бодис шахсан хэмээн бичжээ.




13. Зохион байгуулалттай
“Мөрдөх товчоонд Чикаго Сэм Жакан, Питер Лоуфорд Монрогийн эмч, доктор Гринсон болон гэрийн үйлчлэгч нар хоорондоо ярилцаж байгаад түүнийг амиа хорлох алхам хийхэд хүргэсэн байх боломжтой. Учир нь Монро өмнө нь 4 удаа амиа хорлох оролдлого хийж байжээ. Доктор Гринсон түүнд тайвшруулах эм өгсөн байна. Гэвч хэн нэгэн энэ эмийг зориудаар түүний унтлагын өрөөний орны хажууд тавьжээ” гэсэн нэг таамаг.




14. Тайвшруулах эм
Задлан шинжилгээнээс харахад Монрогийн биед агуулагдаж байсан барбитурат хэмээх бодис нь маш түргэнээр түүнй цусанд орсон болох нь тогтоогджээ. Ийм хурдан цусанд оруулах арга бол зөвхөн клизм л орно. Тэр өөрийн тайвшруулах эмнээс огт уугаагүй байсан байна.




15. Нагац нь бүгдийг сонсжээ
Мерилин Монрогийн нагац Луизи хэлэхдээ: “Тэрээр нас барахынхаа өмнө нагацтайгаа утсаар ярьж байжээ. Харин алуурчдыг орж ирэхэд тэр бүгдийнх нь нэрийг хэлсэн. Бид бүгдийг сонссон ч гэр бүлийнхээ амар амгалан байдлын тулд үүнийг нууцалмаар байна” -гэжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()