Диваажингийн арал дээрхи орчин үеийн Робинзон Крузо

2012-08-29, 00:56
19,823

Жинхэнэ нэрийг нь Дэвид Глэшин (David Gleshin) гэдэг “Орчин үеийн Робинзон” энэ эр нь Австралийн Баруун-Урьд хэсэг дэхь бяцхан арал дээр сүүлийн 20 жилийн турш ганцаараа амьдарч байгаа юм. Тэрээр өмнө нь саятан байсан ажээ. Харин 1987 онд бизнес нь дампуурч, хөрөнгийн бирж дээр 6.5 сая долларыг алдсан байна. Эцсийн мөчид сая саяын хөрөнгөнөөс нь түүнд энэ бяцхан арал л үлджээ. Энэ арал руу тэрээр 1993 онд нүүсэн бөгөөд тэр цагаасаа хойш эндээ амьдарч байгаа юм. Үнэнч анд Квази нохойноос нь өөр хань болох хүн, гэр бүл гэж түүнд үгүй. Саятан асан Дэвид Глэшин нь энэ амьдралдаа үнэхээр хайртай бөгөөд өөрийгөө “Дэлхийн хамгийн аз жаргалтай залуу” гэж нэрлэдэг байна.

Диваажингийн арал дээрхи орчин үеийн Робинзон Крузо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Тэрээр хавч, загас барьж, наргил модны самар түүн, ногоо тарихаас гадна ноутбуукээрээ интернетэд ордог ажээ. Нарны зай хураагуур эрчим хүчээ хангадаг байна. Ганцаараа олон жил амьдрахдаа тэрээр байгаа орчиндоо дасан зохицож, бүх зүйлд сэтгэл хангалуун байхад суралцжээ. Мань эр өөрөө өөртөө шар айраг эсгэж уух хэмжээнд өөрийнхөө хүссэн зүйлсийг өөрийн гараар бүтээдэг болсон байна. Хажуугаар нь интернетээр хувьцаа борлуулах ажил хийсээр байдаг ажээ.



Дэвид хэлэхдээ: “Энэ бол жинхэнэ үлгэрийн газар. Би энд байхдаа үнэхээр жаргалтай байдаг” -гэжээ.

Харин Робинзон эр маань ойрын өдрүүдэд интернетээр заяаны ханиа хайгаад завгүй байгаа аж. Түүнтэй хамт арал дээр амьдрах сайхан сэтгэлтэй эмэгтэй гарч ирнэ гэдэгт тэр найддаг байна.

Дэвидэд нэг том асуудал тулгараад байгаа нь энэхүү арал нь зээлийн өмч юм байна. Дэвид энэ арал дээр амралтын газар байгуулах гэрээтэйгээр анх өөрийн болгожээ. Амралтын газраа байгуулаагүй учраас тэрээр зээлийн гэрээгээ зөрчсөн болоод байгаа аж. Тиймээс Квинслендийн шүүх хурлаар “Робинзон”-ыг арлаас шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна.



Мэдээж Дэвид Глэшин шүүхийн шийдвэрийг дагахаар зэхэж байгаа аж.













Яг энэ эртэй адилхан арал дээр олон жил амьдарч буй Япон хүний тухай доорх линкээр орж үзээрэй.

~ Эзгүй арал дээр 20 жил амьдарч байгаа Японы Робинзон Крузо ~


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()