Хоол хүнсний нууц

2012-08-25, 23:18
23,886

Хоол хүнсний хэрэглээ өндөр Америкчуудыг цагийг зугаатай өнгөөрөхийн тулд ихэвчлэн хөл бөмбөг үздэг хэмээн ойлгодог. Яг үнэндээ Америкчууд юм идэх ихэд дуртай. Хот-дог болон алимны бялуу нь Америкчуудийн хувьд өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэсэн хэдий ч бидний идэж буй хүнсний цаана ямар хор уршиг байгааг мэддэг болов уу?... Одоо ингээд бидний яг хажууд үүсэж буй зарим нэг тааламжгүй зүйлсийн талаар авч үзье.

Хоол хүнсний нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Шинэ Кола

1980 оны үеийн Колаг санаж байна уу? Энэхүү шинэ кола нь маркетингийн хувьд нэлээд уналтанд орж байсан. Тэгээд тэд буцаад хуучин савалгаандаа хийхээр болсон гэнэ. Тэдний савалгаагаа шинэчилсэн нь элсэн чихрийн оронд илүү хямд эрдэнэшишийн шүүс ашиглаж байгаагаа нууж далдлах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа аж. Хэрэглэгчид Колаг буцаад хуучин савалгаатай болсонд нь баярлаж энэхүү найрлагын өөрчлөлтийг төдийлөн анзаараагүй байна.



2. Гамбургер
2009 онд "The Times" сэтгүүл Америкчуудын өдөр тутам хэрэглэдэг гамбургерт ходоод муутгадаг "coli virus" хэмээх вирус агуулагддаг болохыг баталжээ. Судлаачид, "наймаачид албаар чанар муутай махыг гамбургер хийдэг газруудад зарж борлуулж байгаатай хобоотой"- хэмээн үзжээ. Магадгүй чанар муутай махнаас болж Гамбургерчид алдагдалд орж болзошгүй юм.



3. Таргалалт яг донтолт шиг
Зөвхөн хар тамхи, тамхи, архи хүнийг донтуулдаггүй. Доктор Дэвид Кесслер зарим бүтээгдэхүүнүүд хүнийг донтуулдаг бодис агуулсан байдаг гэдэгт итгэлтэй байна гэжээ. Тэрээр өөрийн номондоо өөх, элсэн чихэр, давс гурав нь хоорондоо уялдаж хүнийг улам л их иддэг болгодог гэж бичсэн байна. Үүнээс болоод бид өөрсдөө ч мэдэхгүйгээр хоолонд донтдог гэнэ.



4. Кентук аргаар шарсан тахиа
1991 онд Кентук аргаар шарсан тахиа өөрийн нэрээ KFC \Kentucky Fried Chicken\ болтлоо товчилсон байна. Учир нь улсын удирдлагууд энэхүү шарсан тахианд огтхон ч тахиа ороогүй хэмээн үзжээ. Тахиа хэмээн нэрлэгдэж буй амьтныг генетикийн хувьд  их өөрчлөлт оруулж шаржигнасан, далавчтай мэт хувааж хийснээр  тахианы мах хэмээн зардаг гэсэн цуу яриа гарсан байна. Харин KFC-ийнхэн хэлэхдээ: "Бид хаанаас ч худалдаж авч болох тахиаг л энэ хоолондоо ашигладаг. Энэ яриа үнэхээр худал юм” -хэмээсэн байна.



5. Түүхий хүнсний дайн
Энэ 8-р сард Лос-Анжелосын Хөдөө Аж Ахуйн салбарынхан түүхий бүтээгдэхүүн гаргадаг фермүүдээр явжээ. Хамгийн гол нь төрийнхөн яагаад түүхий сүүнээс айгаад байгаа юм бол оо? -гэдэг нь үнэхээр хачирхалтай. Эцсийн эцэст Европын аль ч оронд түүхий сүү, цөцгийг худалдаж авах боломжтой байдаг шүү дээ. Америкийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудад "Но" байсан нь тодорхой.



6. Дэлхийн хоол хүнсний хямрал
Америк таргалалтын эсрэг тэмцэж байхад дэлхий даяараа хоол хүнсний дутагдалтай тэмцэж байна. Эрик Уолберг өөрийн номондоо: Үнийн өсөлт, хоол хүнсний дутагдал нь эрх мэдэлтнүүдийн санаатай хийж байгаа зүйл. Учир нь өөрсдийн хүчээ алдахгүй, ард иргэдийг үргэлж хяналтан дор байлгахын тулд ийм зүйл хийж байна гэж үзжээ. Тэрээр энэхүү дүгнэлтээ бодит байдал дээр тулгуурлан хийсэн гэнэ. Жишээ нь: Ойрхи Дорнодын дайны үеэр махны үнэ огцом өссөн бөгөөд Ойрхи Дорнодын орнуудаас хүнсээ хангадаг газруудынх ч мөн өссөн байна. Харин ядуу орнууд эдгээр хүнснээс худалдаж авч чадахгүй нь улмаас хоол хүнсний хямралд ордог. Гэсэн хэдий ч үүнийг батлах хангалттай баримт үгүй аж.



7. Глутамат натри таны тархийг гэмтээнэ
Глутамат натри нь амт оруулагч бодис хэдий ч хүний тархинд нөлөөлж толгойны өвчин үүсгэдэг байна. Судлаачид үзэхдээ таны аманд орж амтлаг чанарыг мэдрүүлж буй энэхүү бодис яг үүнтэй адилаар толгойны өвчнийг хөдөлгөж байна гэж үзжээ. Гэвч үйлдвэрлэгчид энэхүү баримтыг үгүйсгэж байгаа аж.



8. Хүнсний үйлдвэр
Хүнсний талаар судалгаа хийж буй хэсэг сэтгүүлчид Эрх чөлөө ба Хооллолт хэмээх блогийг нээжээ. Тэдний үзэж байгаагаар сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд хүнийг заавал эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болгох бодисыг агуулсан байдаг гэнэ. Мөн одоо үед ургамлын гарлтай эмнүүдийн үнэ өсөж байгаа нь үүнтэй бас холбоотой. Тэд эдгээр эмнүүдийг зарахын тулд маш урт хугацааны шалгуурыг туулах ёстой байдаг байна. Хордуулсан бол эмчлэх эмийг нь бас бүтээсэн байгаа. Энэ бол бизнес...


9. Сүү сүүн бүтээгдэхүүн
"Та сүү уумаар байна уу? Сүү уувал таны яс бэхжиж эрүүл сайхан амьдрах болно" -хэмээх рекламыг харахаар танд сүү уумаар санагдах биз. Энэхүү сэтгэгдлийг төрүүлснээр тэдний орлого ч нэмэгдэх нь тодорхой. Гэсэн хэдий ч Сүү сүүн бүтээгдэхүүний үндэсний зөвлөлийнхөн хэлэхдээ сүүнээс илүү ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэснээр таны яс илүү бат бэх болно гэжээ.



10. Зөгий болон зөгийн бал
Хятад улсад зөгийн балыг гаргаж авахдаа маш их хэмжээний антибиотик хэрэглэдэг гэж "The Globe and Mail" сонингийн газрынхан мэдээлж байна. Антибиотик зөгийн балд шингэж бага зэргийн гашуун амтыг оруулдаг байна. Энэ гашуун амтыг арилгахын тулд савлах явцдаа эрдэнэшишийн шүүс эсвэл элсэн чихэр нэмж хийдэг гэнэ. Дараа нь харин тэд савалгаан дээрээ Индонези, Энэтхэг, Тайванд үйлдвэрлэсэн хэмээх шошгыг наадаг аж. Тиймээс зөгийн бал худалдаж авахдаа нутгийн иргэдийн зөгийн балыг худалдаж авбал илүү тохиромжтой бөгөөд энэ нь ямарваа нэгэн харшлыг хөдөлгөхгүй байж чадна



11. Органик хүнс
Хэрвээ органик хүнсэнд ямарваа нэгэн химийн бодис агуулагдаагүй байдаг юм бол яагаад ийм үнэтэй байдаг юм бэ? "Women’s Health" сэтгүүлийн зохиолч Анна Газави хэлэхдээ: "Өндөр үнэтэй байдагт төр буруутай. Учир нь төр органик бус бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй ферм, хүмүүст маш их хэмжээний мөнгөн тусламж олгодог. Энэхүү мөнгөн тусламжийг эрт үеэс өгж эхэлсэн бөгөөд энэ нь хоол хүнсний дутагдалд орохоос сэргийлэн хийсэн арга хэмжээ байсан. Тиймээс органик бүтээгдэхүүний фермүүддээ мөн мөнгөн тусламж үзүүлвэл магадгүй органик хүнсний үнэ буурах ч юм бил үү" -гэжээ. Бас бодох л зүйл.



12. Засгийн газрын хүнс
Радио сэтгүүлч Алекс Жонн хэлэхдээ "генетикийн хоол хүнсийг өрнө зүгийн элитүүд хүн амын тоог хянахын тулд хэрэглэдэг"- хэмээн үзэж байгаа гэнэ. Түүний бодож байгаагаар үргүйдэл, зулбалт зэрэг нь эдгээр элитүүдийн захиалгат хүнснээс үүсэж байна гэжээ. "Зулбалтын хамгийн гол шалтгаан нь эдгээр хүнсэнд орж буй химийн нэмэлт бодисууд юм" гэж дүгнэсэн байна. Гэхдээ түүнд мөн л хангалттай баримт үгүй аж.



13. Өвчтэй тахиа
Сальмонелла хэмээх аюултай нянг тахиа, гахай болон үхрийн маханд жил ирэх тусам маш их хэмжээгээр АНУ-д илрүүлж байгаа гэнэ. Нянгаас сэргийлэх хамгийн найдвартай арга нь тухайн амьтныг шууд устгах юм. Одоогийн байдлаар Америкийн Хөдөө Аж Ахуйн яамныхан нэг минутанд 45 тахиаг нянтай эсэхийг нь шалгаж байна. Тахиа үржүүлэгч хүмүүс нэг минутанд 200 тахиа шалгах боломжтой болгож өгөхийг засгийн газраасаа хүсчээ. Мөн тэд өөрсдөө энэхүү үйл явцыг хянах хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ нь тахины өвчлөлтийг багасгахад 2 дахин хурдан арга гэжээ.



14. РЕТА
РЕТА хэмээх энэхүү байгууллагын гол зорилго нь "амьтны амь хөнөөхгүйгээр бүгд цагаан хоолтон болцгооё" -хэмээх уриатай юм. 2012 онд энэ байгууллага “Хэрвээ та цагаан хоолтон болвол илүү сайхан харагдах болно” -гэсэн уриа бүхий реклам хийжээ. Үүнийг байгууллагын тэргүүн хатагтай Линтси Райд тайлбарлахдаа: "Бид энэхүү рекламыг бага зэрэг хошин маягтай хийсэн боловч их хэмжээний өөх тос, амьтны гаралтай бүтээгдэхүүний өөх тос нь хүний биед муугаар нөлөөлж зүрхний өвчин үүсгэх боломжтой гэдгийг харуулахыг хүссэн юм” -гэжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()