СААК БАРИМТ

Хаанд зориулсан охид

Мянга мянган Свазиланд охид өөрсдийн цор ганц ариун цэвэр байгаа баярыг тэмдэглэж, хааны өмнө хөхөө гарган бүжиглэдэг байна. Эдгээр бүсгүйчүүд хаан болон түүний эхийн өмнө “бишгүүр бүжиг” бүжиглэж, дуу дуулж, өөрсдийн онгон, цэвэр ариун байгаагаа тэмдэглэдэг ажээ. Харин хаан эдгээр охидоос ээлжит эхнэрээ сонгож авдаг байна. Израйлийн гэрэл зурагчин Свазиландад очсон бөгөөд энэхүү ёслолын талаар сонирхолтой гэрэл зургууд авчээ. Маш олон нүцгэлсэн хөх байгаа учир ажил дээрээ болгоомжтой үзэхийг зөвлөе.

Хаанд зориулсан охид  Хадгалах
2012-11-23, 18:04

Дэлхийн хамгийн урт хэлтэй хүн

АНУ-ын Хьюстон мужийн иргэн, 21 настай Шанель Таппер (Chanel Tapper) нь 9.7 см хэлээрээ “Дэлхийн хамгийн урт хэлтэй хүн” болж, Гиннесийн номонд бичигджээ. Тэрээр 13 настай байхдаа Youtube сайтад өөрийн урт хэлээ харуулсан бичлэгээ тавьснаар анх олны анхаарлыг татаж байв. Өнгөрсөн 9-р сард Гиннесийн амжилтын номны ажилтнууд Шанелийг Лос Анжелест урьж, өөр хоёр эмэгтэй оролцогчтой өрсөлдүүлэн, хэлний уртыг нь хэмжсэнээр түүнийг ялагчаар тодруулжээ. Рекордын эзэн маань урт хэлэндээ маш их хайртай бөгөөд хүмүүсийн дэргэд ил гаргаж, марзаганах дуртай гэдгээ хэлсэн байна. Ингээд бүгдээрээ Дэлхийн хамгийн урт хэлтэй бүсгүйн амьдралын фото агшнуудыг хүлээн авцгаая.
Дэлхийн хамгийн урт хэлтэй хүн Хадгалах
2012-11-22, 22:02

Хамгийн үнэтэй, өвөрмөц лаазалсан бүтээгдэхүүнүүд

Лаазалсан бүтээгдэхүүнийг анх 1809 онд Францын иргэн Николь Аппер хийсэн бөгөөд үүнээс хойш лаазалсан бүтээгдэхүүнийг маш өргөнөөр хэрэглэх болсон. Хамгийн гол сайн чанар нь хадгалалт даахад оршино. Ялангуяа лаазалсан бүтээгдэхүүнүүдийг яаралтай үед, эсвэл аялал зугаалганд явах үед хэрэглэдэг. Дэлгүүрийн лангуун дээр зөвхөн лаазалсан загас, мах төдийгүй шош, хүнсний ногоо гэх мэт маш олон зүйлийг харж болно. Ингээд хамгийн үнэтэй, хамгийн өвөрмөц 10 лаазалсан бүтээгдэхүүнийг танилцуулъя.
Хамгийн үнэтэй, өвөрмөц лаазалсан бүтээгдэхүүнүүд Хадгалах
2012-11-22, 02:00

Хятадын алтан загасны уралдаан

Хэдийгээр маш олон тооны янз бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулагддаг ч энэ удаад нэгэн хачирхалтай шинэ тэмцээн зохиожээ. Энэ нь дэлхийн хамгийн анхны “Олон улсын алтан загасны уралдаан” бөгөөд 9-р сарын 14-өөс Хятад улсад эхэлсэн байна. Загас цуглуулагчид, загас сонирхогчдын хувьд өөрийн өвөрмөц, хайртай амьтнаа харуулах том боломж олдсон юм. Энэхүү тэмцээнд оролцоход тийм ч хялбар биш бөгөөд загас тэжээгчдийн хувьд хамгийн хүнд хэцүү даалгавар ноогдсон байна. Тэд олон жилийн туршид загасаа тэмцээнд оруулахын тулд бэлдэж тэсвэр тэвчээр гаргаж асарч, арчилсан нь мэдээж.
Хятадын алтан загасны уралдаан Хадгалах
2012-11-22, 00:27

Интернэтийн нөлөө

Интернэт бий болсноор бид бүхэн хэрэгтэй мэдээлэл, дуртай дуу, киногоо хэзээ ч хамаагүй үзэх боломжтой болсон билээ. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэдгээр интернэттэй хамт мөн хэд хэдэн муу зүйл ирсэн байна. Зарим нэг зүйлүүдийг хүмүүс огт хийхээ больж, харин зарим нэг зүйл нь юм бүхний түрүүнд байсан бол одоо хоёрт ордог болжээ. Жишээлбэл: Интернэт бий болсноор хүмүүсийн ой тогтоолт муудаж байгаа хэдий ч ямарваа нэг зүйлийг шийдвэрлэхдээ чимээгүй, тайван замаар шийдвэрлэдэг болж гэнэ. Британийн “Daily Telegraph” сонин интернэт үүссэнээр хүн төрөлхтний амьдралд гарсан өөрчлөлтийн талаарх жагсаалтуудыг гаргажээ.
Интернэтийн нөлөө Хадгалах
2012-11-21, 03:56

Даваа гарагийн фактууд

Даваа гариг болон Баасан гариг нь долоо хоногийн хамгийн чухал анхаарал хандуулдаг өдөр билээ. Хэрвээ дөнгөж даваа гариг эхлэж байвал бидний хүсэн хүлээж буй баасан гариг хүртэл нэлээд зайтай байх нь. Даваа гариг ажлын хамгийн эхний өдөр гэдгээс гадна мөн Британий судлаачдын хийсэн судалгаагаар батлагдсан хэд хэдэн сонирхолтой баримтыг мөн агуулдаг байна. Эдгээр баримт, зөвөлгөөнүүд Даваа гаригийг амжилттай даван туулахад туслана гэдэгт найдаж байна. Ингээд энэхүү баримтуудын талаар сонирхоцгооё.
Даваа гарагийн фактууд Хадгалах
2012-11-20, 22:48

Нефтийн агуулах

1950 оны үед Каспийн тэнгисийн эрэг хавиар оросын инженерүүд олон сайхан барилгуудыг барьжээ. Энэ нь нефтийн сүлжээ байсан бөгөөд хоорондоо хэдэн мянган километр урт замаар холбогдсон байна. Хэдийгээр одоо энэхүү сүлжээ үгүй боловч барилгууд нь хадгалагдан үлджээ. Ингээд нефтийн агуулах ямар байдгийг харцгаая.
Нефтийн агуулах Хадгалах
2012-11-20, 22:32

Хачирхалтай баримтууд

Бидний оршин буй дэлхий ертөнц дээр олон тооны үлгэр домог, цуу яриа байдаг билээ. Тэгвэл зарим нэг нь бодитоор оршин байдаг бол зарим нэг нь домог, цуу яриа болж батлагдаагүй хэвээр үлдсэн тохиолдол ч бий. Ингээд батлагдаагүй хэдий ч ихэнхи хүмүүсийн итгэдэг хачирхалтай баримтуудын талаар хүргэе.
Хачирхалтай баримтууд Хадгалах
2012-11-19, 20:34

Театрын урлаг уу эсвэл тайчих үзүүлбэр үү?

Сайхан бүсгүйчүүдийн энэхүү егөөдлийн үзүүлбэр буюу “burlesque” нь 18-р зууны үеэс театрын урлаг болж гарсан бөгөөд үүнээс хойш дэлхийн хамгийн алдартай эротик үзүүлбэрүүдийн нэг болжээ. Хэлбэрийн хувьд мюзикл, кабаре, хошин талдаа боловч тайчих урлагийг илүү харуулдаг байна. Ихэнхи үзэгчдэд нь эмэгтэй хүний гоо сайхныг хурц гэрэлд гайхалтай сайхнаар толилуулж буй байдал нь их таалагддаг байна. Тиймээс үүнийг тайчих үзүүлбэр, театрын урлаг хоёрын аль нь болохыг тодорхойлон хэлэхэд хэцүү. Ингээд энэхүү хоёр талт үзүүлбэрийг сонирхоцгооё. Харин та үүнийг аль нь гэж бодож байна?...

Театрын урлаг уу эсвэл тайчих үзүүлбэр үү? Хадгалах
2012-11-19, 20:28

Ертөнцийн гайхалтай дүр зургууд

Анх харахад эдгээр гэрэл зургууд киноны зураг авалтын хийсвэр бүтээл мэт харагдана. Үнэндээ энэ бол байгалийн өвөрмөц тогтоц, сайхан үзэгдлүүдийг бодитоор буулгаж авсан гэрэл зургууд билээ. Дэлхий дээр бид бүхний огтхон ч сонсож байгаагүй гайхалтай газрууд байдаг байна. Үүнтэй ч та санал нийлэх биз ээ. Ингээд дэлхийн хаа нэгтээ орших хамгийн хараа булаам байгаль дэлхийн төгс бүтээлүүдтэй танилцацгаая.
Ертөнцийн гайхалтай дүр зургууд Хадгалах
2012-11-18, 05:23

5 одтой шорон

Та 5 одтой зочид буудал гэж сонсож байсан хэдий ч 5 одтой хорих газар гэж сонсож байсан уу? Норвегийн “Хальден” хэмээх энэхүү хорих газрыг 2010 онд байгуулсан бөгөөд одоогоор дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай хорих газрын тоонд орж байгаа гэнэ. Хальденгийн шоронд хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүс ордог байна. Нэг хүн хамгийн уртдаа 21 жил хоригдох бөгөөд үүнээс илүү урт хугацааг өнгөрүүлдэггүй гэнэ. Энэ бол Норвегийн хууль аж. 21 жилийг энэхүү шоронд өнгөрөөх тийм ч хэцүү биш бололтой. Одоо харцгаая.
5 одтой шорон Хадгалах
2012-11-18, 02:04

Мэдлэгийн төлөөх тэмүүлэл

Хүн бүр л бага байхдаа ганц удаа ч болов хичээлдээ явахгүйн тулд ямарваа нэгэн шалтгаан тоочиж л байсан байх. Зарим нэг оронд -30 градусын хүйтэн болоход сургууль ажилладаггүй байсан учраас -30 градусын хүйтнийг тэсэн ядан хүлээнэ. Харин Индонезийн Суматра аралын гүүр нурснаар хүүхдүүд хичээлдээ явахгүйн тулд шалтаг тоочих хэрэггүй болжээ. Гэсэн хэдий ч тэд мэдлэг олж авахын тулд 9м-ийн олсоор дамжин сургуульдаа хүрч байгаа гэнэ.
Мэдлэгийн төлөөх тэмүүлэл Хадгалах
2012-11-17, 20:55