Хачирхалтай баримтууд

2012-11-19, 20:34
32,387
Бидний оршин буй дэлхий ертөнц дээр олон тооны үлгэр домог, цуу яриа байдаг билээ. Тэгвэл зарим нэг нь бодитоор оршин байдаг бол зарим нэг нь домог, цуу яриа болж батлагдаагүй хэвээр үлдсэн тохиолдол ч бий. Ингээд батлагдаагүй хэдий ч ихэнхи хүмүүсийн итгэдэг хачирхалтай баримтуудын талаар хүргэе.
Хачирхалтай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



10. Харь гаригийн хүн оршдог
Хэдийгээр харь гаригийн хүн, нисдэг тавагны талаар олон онол байдаг ч эдгээр бүх зүйл өөр ертөнцөд байдаг гэх хангалттай баримт үгүй билээ. Гэсэн хэдий ч хүмүүс өөр гариг дээр ямар нэгэн харь гаригийн зүйл байдаг эсвэл хэзээ нэгэн цагт оршиж байсан гэдэгт итгэдэг байна.

Өөр гариг дээр хүн амьдарч байсан, хэрхэн тэр гариг дээр очсон талаар баримтат кино байдаг учир бид бүхэн энэхүү зүйлд итгэхийг хүсдэг болов уу.



9. Одон орон судлал болон мэргэ
Одон орон судлал нь бидний хувьд шинэ зүйл биш бөгөөд хүмүүс олон зууны туршид одон орон судлалаар ирээдүйгээ урьдчилан таамаглаж мэдэж эхэлсэн байна. Гэвч мөн л ямар нэг баримт нотолгоогүйгээр бид од эрхэс тухайн хүний хувийн зан чанар, ирээдүйг тодорхойлдог хэмээн үздэг.

Жил бүр зохиогддог зурхай нь сүүлийн үеийн хүмүүсийн өдөр тутмын амьдрал, ирээдүйн амжилт бүтээлийн томоохон эх сурвалж, баримт болох болжээ. Тиймээс эдгээр бүх зурхайнууд хүмүүст шийдвэр гаргах, ажил үйл эрхлэхэд их нөлөөлдөг байна.



8. Криптид - Далайн мөрь
Криптид гэдэг нь цасан хүн гэдэгтэй адилаар батлаагдаагүй нэгэн амьтны төрөл билээ. Гэрэл зураг сонирхогчдын дунд "энэхүү амьтны зургийг авсан, зарим нэг нь энэхүү амьтантай таарч байсан"- хэмээх цуу яриа байдаг байна. Үүнээс үзээд далайн морь усанд амьдарч байсан эсвэл газар дээр байсан гэж үзэж байгаа боловч энэ амьтан оршин тогтнож байсан гэсэн баримт үгүй билээ. Одоог хүртэл энэ амьтныг амьдаар нь харж, барьж байгаагүй учраас оршиж байсан эсэх нь тодорхойгүй.



7. Аймшигт хий үзэгдэл
Аймшигт хий үзэгдлийг харсан хүн байгаа гэдэг нь хий үзэгдлийг байдаг гэж үзэх баримт болж болох боловч үл итгэгчид үүнийг ямар нэг гэрлийн нөлөө эсвэл гадаад орчны нөлөөнөөс болж байна хэмээн үздэг байна. Ер нь хий үзэгдэл байсан гэх баримт үгүй билээ. Харин харсан гэсэн цуу яриа маш олон.

Хий үзэгдлийн ангуучид тэднийг ажиглахын тулд олон төрлийн багаж хэрэгсэл ашигладаг бөгөөд гарсан үр дүнг нь яаж ч тайлбарлаж болно.



6. Хойд нас
Сэтгэл судлалын зарим нэг үйл ажиллагааны нөлөөгөөр нас барсан хүн болон тэдний сүнстэй харьцаж болдог гэж үздэг. Энэхүү туршилтанд орж байсан хүмүүс хэлэхдээ тэд үнэхээр нас барсан хүмүүстэй ярилцаж, тэдний ярихыг сонсож байсан гэнэ. Мөн л тодорхой баримт байхгүй боловч зөн билигчид, мэргэчид бидэнд мэдээлэл өгдөг нь ямар нэг аргаар талийгаач болсон хүмүүстэй холбогддог гэж ойлгодог. Хэдийгээр зөн билигчид өөрсдийн энэхүү мэдээлэлдээ 100%-ийн баталгаа өгдөггүй боловч нас барсан гэр бүл, хамаатан садны хүмүүстэйгээ холбогдохыг хүссэн хүмүүсийн хүсэл эрмэлзэл хязгааргүй их байдаг болохоор энэ нь бодит мэт санагддаг байж болох юм.



5. Хувь заяа
Та үүнийг “хувь заяа” гэж үзэж байна уу, үгүй юу гэдэг нь огт хамаагүй боловч өнөөдөр таны сэтгэл санаа, ажил ямар байхаас хамаарч маргаашийн ажил бүтэмжтэй байх эсэх нь шалтгаална гэх ойлголт хүмүүсийн дунд байдаг. Ямар ч нөхцөл байдлыг үл харгалзан “Хэрвээ бид өнөөдөр сайн үйл хийх юм бол энэ нь ирээдүйд та бидэнд зөвхөн сайн сайхан зүйлийг авчрах болно” -гэдэгт итгэдэг. Гэвч бид хүн хувь заяаны төөргөөр амьдарч байгаа хэмээн хэлж чадахгүй боловч хэзээ нэгэн цагт хувь заяа бидэнд өгөх ёстой, авах ёстой зүйлээ авна хэмээн үздэг.



4. Зөн билиг
Зарим тохиолдолд зөн билиг эсвэл 6 дахь мэдрэхүй алийг нь болохыг мэдэхгүй ч бидэнд ямар нэг шийдвэр гаргахад ихээхэн тусалдаг билээ. Зөн билиг нь энэ хүнд итгэх үү, энэ хүнээс салах уу эсвэл энэ ажлыг эхлүүлэх үү гэх мэт олон зүйлийг мэдээлж өгдөг. Үүнийг бид мэдрэмжээ дагана гэж ярьдаг.

Логик талаас нь тайлбарлавал зөн билиг бидний мэдэрч чадахгүй зүйлийг бидэнд мэдээлж шийдвэр гаргахад нөлөөлдөг гэж үзэж болно. Бид зөн билигтээ ямар нэг шийдвэр гаргах эрхийг олгодог. Харин зөн билэг гэж байдаг болов уу.



3. Өөр тавилан
Ихэнхидээ муу зүйл тохиолдсоны дараа эсвэл алдаа гаргасныхаа дараа хүмүүс “Эдгээр зүйлүүд болох ёстой л байсан юм” -хэмээн уулга алддаг. Амьдралд болж байгаа бүх зүйлд ямарваа нэг шалтгаан байх ёстой гэж үзэх нь буруу боловч хааяа зарим зүйлүүд яг л болох ёстой цаг үедээ болж буй мэт санагдана. Харин хувь тавилан хэмээх үл мэдэгдэх зүйлийг байгаа гэж бодох нь бидний ирээдүйн амьдралд сайнаар ч, муугаар ч нөлөөлнө.



2. Шашны судар
Угсаа гарлаасаа үл хамааран хүн төрөлхтний ихэнхи нь ямар нэг төрлийн шашинд итгэдэг. Эдгээр шашны судар номд хэрхэн дээд тэнгэрт итгэж, өөрийн шийдвэрлэж чадахгүй байгаа зүйлээ даатгах талаар сургасан байдаг билээ. Бид эртний хүмүүсийн амьдрал, амжилт болон бүр үхлийг ялан дийлсэн гэдэгт итгэдэг. Учир нь энэ бүхэн шашны нэг хэсэг юм.

Хэдийгээр эдгээр ихэнхи зүйлс агуу их далд хүчний тусламжтайгаар шийдвэрлэгддэг болохыг баталсан баримт үгүй боловч сүсэг бишрилтэй хүмүүс аль болох сударт заасан зүйлийг зөрчихгүйгээр түүнийг дагаж мөрдөхийг эрмэлздэг. Гэхдээ ямар нэгэн сүсэг бишрэл байхгүй байсан бол та энэ дэлхий дээр юу болох байсан бол гэж бодож байна?...



1. Бурхны гар
Хүмүүсийн итгэдэг хамгийн энгийн зүйл нь бурхан эсвэл далд хүчний нөлөө бөгөөд энэ хоёр зүйл нь хүний амьдралын зурвасыг зурсан гэдэг ойлголт юм. Бидний оюун санаандаа бодож буй ямар нэг мөрөөдөл, залбиралыг бурхан үргэлж сонсож түүнийг биелүүлэхэд ихээхэн нөлөөлдөг, мөн нас барсны дараа бурхантай уулзах боломж бий гэж үздэг нь бурхан хаа сайгүй оршин байдаг гэх итгэлийг бий болгодог.

Бурхан байдгийг эртний домог, түүхээр тайлбарлаж болохгүй боловч далд хүчний талаар бодол нь биднийг эртний өвөг дээдэстэй холбож өгдөг билээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()