2019 онд трэнд болох үс засалтын шинэ хэв маяг

2018-11-19, 11:11
18,715

Үс засалтын маш олон загварууд байдгийн заримыг нь олны танил эрхмүүд трэнд болгох нь бий. Түүнчлэн мэргэжлийн үсний стилистүүд жил бүрийн хувцас болон өнгөний трэндтэй хослуулан үс засалтын шинэ хэв маягийг гаргаж ирдэг бөгөөд бид танд ирэх онд трэнд болох үс засалтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Үсэндээ зоригтой өөрчлөлт хийх гэж байгаа, өөрийгөө илэрхийлэх засалтыг сонгохоор шийдсэн бүсгүйчүүд үргэлжлүүлээд уншаарай.

2019 онд трэнд болох үс засалтын шинэ хэв маяг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 80-аад оны богино тайралт

Ихэнх хүмүүс нэгэн хэвийн л үсний засалттай байдаг. Харин энэхүү 80-аад оны богино тайралт бол шийдэмгий, өөрийгөө өвөрмөцөөр илэрхийлэх зоригтой нэгний л сонгох засалт юм. Мөн чёлк тавиад өгвөл бүр ч сонирхолтой, өвөрмөц төрхийг бүтээж чадна. Мөн уусгалттай өнгөөр будуулж болно.

80-аад оны богино тайралт

2 Доор шуулт

Бүх үсээ аваад дээш нь шуудаг байсан бол 2019 онд доошлуулах хэрэгтэй болох нь ээ. Богино үстэй бол дагзныхаа доод хэсэгт, урт үстэй бол тэр хэсэгтээ шууж тогтоогоорой. Хэрэв аль нэг үйлчилгээний компаний ажилтан шиг харагдаад байгаа мэт санагдвал алчуур, туузаар чимэглэж болно.

Доор шуулт

3 Чёлктой болмоор байна уу?

Чёлк хүн бүрт зохиод байдаггүй. Тэр тусмаа хагас чёлк зохьдог хүн маш ховор. Тиймээс та өөртөө үнэхээр зоригтой өөрчлөлт хийж, эрч хүчтэй төрхөө тодотгомоор байгаа бол энгийн чёлк бус хагас чёлк тавиулж болох юм. 

Чёлктой болмоор байна уу?

4 Сэгсийсэн гоо үзэсгэлэн

Хайнга хаясан юм шиг, сэгсийсэн үс 2019 онд ч трэнд хэвээр байх нь. Харин ийм үс засалт дээр нүүрний будалтаа анхаарах хэрэгтэй. Энэ үс засалт нь богиновтор, долгионтой үсэнд илүү тохиромжтой байдаг. Шулуун эсвэл хэт буржгар үсэнд тохиромжгүй шүү.

Сэгсийсэн гоо үзэсгэлэн

5 Арагш нь самна

Үсний самыг зохион бүтээх үед үүссэн хамгийн эртний үс засалт магадгүй энэ байх. Энэ засалт нь шулуун үстэй бүсгүйчүүдэд илүү зохих бөгөөд ийм хэлбэрт оруулахад бага зэргийн ажиллагаа шаардана гэдгийг сануулах хэрэгтэй болов уу.

Арагш нь самна

6 Өөрөө л ингээд хатчихдаг юм

Шүршүүрт орсныхоо дараа үсээ алчуураар хатаангаа яг тэр хайнга хэлбэрээр нь өдөржин байлгахыг хүсэж байсан уу? Харин ингэхийн тулд та үсээ ангижруулагчаар ангижруулан нойтон дээр нь хэлбэрт оруулах хэрэгтэй. Үсэндээ хүрэлгүй хаттал нь тэр хэвээр нь орхи. 

Өөрөө л ингээд хатчихдаг юм

7 Хайнга боогоогүй бол хангалтгүй шүү дээ

Хүн бүр л үсээ ардаа боодог. Гэхдээ зарим охид замбараагүй боосон хэрнээ өхөөрдөм харагдаж чаддаг. Харин та тийм үстэй болмоор байвал нарийн ширхэгтэй сам ашиглан үсээ урдаас хойш самнах, бага зэрэг долгион оруулах гэх мэт аргуудыг ашиглаж болно.

Хайнга боогоогүй бол хангалтгүй шүү дээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()