5 одтой шорон

2012-11-18, 02:04
25,579
Та 5 одтой зочид буудал гэж сонсож байсан хэдий ч 5 одтой хорих газар гэж сонсож байсан уу? Норвегийн “Хальден” хэмээх энэхүү хорих газрыг 2010 онд байгуулсан бөгөөд одоогоор дэлхийн хамгийн өндөр хамгаалалттай хорих газрын тоонд орж байгаа гэнэ. Хальденгийн шоронд хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүс ордог байна. Нэг хүн хамгийн уртдаа 21 жил хоригдох бөгөөд үүнээс илүү урт хугацааг өнгөрүүлдэггүй гэнэ. Энэ бол Норвегийн хууль аж. 21 жилийг энэхүү шоронд өнгөрөөх тийм ч хэцүү биш бололтой. Одоо харцгаая.
5 одтой шорон
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



www.caak.mn (14 фото)

Хөргөгч, зурагттай өрөөнд нэг хоригдлыг бүтэн жил хориход Норвегийн хөрөнгийн сангаас 185 мянган доллар зарцуулагддаг байна.

www.caak.mn (14 фото)


Шоронгийн эргэн тойронд 30 га газар ой байдаг бөгөөд хоригдлууд чөлөөтэй зугаалж болох гэнэ.

www.caak.mn (14 фото)


Шоронгоос суллагдсан хоригдлуудын 20% нь 2 жилийн дотор эргэн ордог байна. Бусад Европ орнуудын хувьд 3 болон түүнээс дээш удаа дахин эргэж ирдэг.

www.caak.mn (14 фото)


Хэдийгээр 250 сая долларын үнэтэй бассейн энд байхгүй ч хоригдлууд өдөрт 1:30 минут зааланд өнгөрөөх эрхтэй.

www.caak.mn (14 фото)


7 хоногт нэг удаа хоригдлуудыг дэлгүүрт оруулдаг бөгөөд кг нь 60 долларын үнэтэй үхрийн махны хэсгээс худалдан авч болдог байна.

www.caak.mn (14 фото)


Хоригдлуудад өдөрт 9 долларын цалин өгдөг байна. Андрес Брейвик (77 хүнийг хороосон боловч 21 жилийн ял авсан хүн) -ийн халдлагын дараа хоригдлууд нас барагчдын хүндэтгэлд зориулан цэцэг авахын тулд нэг өдрийн цалингаа цуглуулжээ. Хэрвээ Андрес Брейвик юу хийсэн талаар уншаагүй бол ЭНД дараарай.

www.caak.mn (14 фото)


Тэд өөрсдийн хүссэн хоолоо хийж идэж болох бөгөөд хоолны жортой номыг шоронгийн номын сангийн хаанаас ч авч болох гэнэ.

www.caak.mn (14 фото)


Шоронгийн захирагч болох Аре Хёидаль. Түүний удирдлаган дор 340 ажилчин болон, 250 хоригдол байдаг байна.

www.caak.mn (14 фото)


Норвегит шоронгийн харгалзагч хийхийн тулд хоёр жилийн тусгай сургалтанд суух хэрэгтэй бөгөөд сургалтанд хүний эрхийн талаар хичээлийг заадаг гэнэ.

www.caak.mn (14 фото)


Камерын хяналтан дор оройн 8:30-аас өглөөний 7:30 хүртэл байх ёстой бөгөөд бусад үед нь ажлаа эсвэл дуртай зүйлээ хийж болох юм байна.

www.caak.mn (14 фото)


Шоронгийн захирагчийн хэлж байгаагаар хоригдлууд хамгаалагч руу дайрсан тохиолдол үгүй гэнэ. Мөн оргох гэсэн оролдлого ч өмнө нь хэзээ ч болж байгаагүй ажээ.

www.caak.mn (14 фото)


Гадаад орчинтой харилцах харилцаа хэдийгээр хязгаарлагдмал боловч долоо хоногт 3 удаа гэрийнхэнтэйгээ уулзахыг зөвшөөрдөг бөгөөд 1 удаагийн урт хугацааны уулзалтыг тусгай өрөөнд хийхийг мөн зөвшөөрдөг гэнэ.

www.caak.mn (14 фото)


Шоронд дуу бичлэгийн студи хүртэл байдаг байна. Энд өдөр бүр бэлтгэл хийж, сард нэг удаа радио нэвтрүүлэг гаргадаг аж.

www.caak.mn (14 фото)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()