Нефтийн агуулах

2012-11-20, 22:32
18,793
1950 оны үед Каспийн тэнгисийн эрэг хавиар оросын инженерүүд олон сайхан барилгуудыг барьжээ. Энэ нь нефтийн сүлжээ байсан бөгөөд хоорондоо хэдэн мянган километр урт замаар холбогдсон байна. Хэдийгээр одоо энэхүү сүлжээ үгүй боловч барилгууд нь хадгалагдан үлджээ. Ингээд нефтийн агуулах ямар байдгийг харцгаая.
Нефтийн агуулах
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Энэ арал дээр 5000 ажилчдын амины орон сууц, кинотеатр, цэцэрлэгт хүрээлэн, спортын цогцолбор зэрэг олон барилгуудыг барьсан байна. Ажилчдын амралт, чөлөөт цагт зориулан бүхэл бүтэн цогцолборыг бүтээжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам нефтийн нөөц дууссан боловч барилгууд нь хэвээр байсаар байна.



1999 онд Жеймс Бондын талаар киноны хэсгийг энд хийжээ. Энэхүү Азербайжаны дүүрэг нь нефтийн нөөц баялгаараа алдартай байсан бөгөөд 7-р зууны үед Константинополь арабчуудыг бүслэх болсон гол шалтгаан нь Каспийн тэнгисийн эрэг хавиас нефтийг чөлөөтэй олзворлож болох байсан явдал юм. Персүүд энэ дүүргийг “Галын орон” хэмээн нэрлэдэг бөгөөд гэгээнтнүүд энэхүү нефтээр сүмээ гэрэлтүүлдэг байжээ.



1870 он хүртэл энэхүү газар нефт олборлоогүй байсан бөгөөд яг энэ үед Оросууд эзлэж авсан байна. Энэ үед Баку нь Ниццытай адил байсан учраас Европын ихэнх баячууд энд амьдардаг байжээ.

1941 онд Азербайжан ЗХУ-ын хэсэг байх үеэсээ л эхлэн жилд 175 сая торх түүхий нефть буюу улсын нийт нефт олборлолтын 75%-ийг эзэлж байсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германчууд энэхүү газар руу тэмүүлж байсан гол шалтгаан нь юм.



Дайны дараа Оросын инженерүүд “Хар хад” хэмээх нэртэй эргийн ойролцоо очсон байна. Тэд бяцхан арал дээр жижиг байшин барьж, туршилтын журмаар өрөмдлөг хийжээ. 1949 оны 11-р сарын 7-ы шөнө инженерүүд далайн түвшнээс доош 1100 метрийн гүнд цэвэр нефть илрүүлсэн бөгөөд энэ газар Дэлхийн анхны далайн нефть олборлолтын байгууламжыг байгуулсан байна. Орчин үеийн нефтийн талбайг бодоход нэлээд болхи харагдаж байсан аж. Учир нь энэхүү талбайн ихэнхи хэсгийг модоор барьжээ.



Үүний дараа бүх үйл ажиллагаа амжилттай болж эхэлсэн байна. Олон тооны нефтийн нөөцүүд илэрч, 200 гаруй талбай, олборлолтын талбайнуудыг холбосон 300 км урт зам зэрэг маш олон зүйлүүд баригджээ. Энэ газрыг илрүүлснээр дэлхийд нефт зөөгч машинуудыг ихээр үйлдвэрлэх болсон байна. Ажилчид арал дээр байрладаг байсан бөгөөд энд соёл, амралтын бүхий л байгууламж, дэлгүүрүүд байсан учраас арал дээр амьдрахад ямар ч асуудалгүй байв.



Зурган дээр байгаа газар нь Сталины ажилчин ангийн амьдрах газар байсан байна. Нефтийн нөөц дуусахаас өмнө ажилчдын хувьд энэхүү газар диваажин шиг л санагддаг байжээ.



Одоогийн байдлаар ихэнхи гүүр, зам нурсан байгаа учир усан тээвэрлэлт хийхэд нэлээд аюултай болсон. Харин хамгийн гайхалтай нь энд амьдарч, ажилладаг хүмүүс одоог хүртэл байгаа бөгөөд тэдний сарын орлого нь 130 доллар л юм байна.



Энэ газрыг сэргээн босгож, дээд зэрэглэлийн амралтын газар бүтээх санаа байсан боловч энэ санаа хэрэгжээгүй байна. Одоо энэхүү газар ердөө л Азербайжанчуудын бага хэмжээний нефть олборлодог газар бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар нефтийн нөөц 20 жилийн турш байх магадлалтай гэнэ. Харамсалтай нь сэргээн босголтын үйл ажиллагаа хийхгүй бол 5 жилийн дараа гэхэд энэхүү байгууламж Каспийн тэнгисийн ёроолд байх бололтой.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()