СААК БАРИМТ

Гавал яст нуурын нууц

Олон жилийн туршид хүний хөл хүрээгүй нуурын эргэн тойронд ямар нууц байгаа бол? Энэтхэгийн Гималайд байрлах “Рупкунд” нуурыг төдийлөн хүмүүс, эрдэмтэн судлаачид тоодоггүй байжээ. Гэтэл Энэтхэгийн шашны газар болох Хомкунд руу явж байсан хэсэг мөргөлчид нэгэн аймшигтай олдворыг олсон байдаг. 12 жилд итгэгчид энэхүү замаар явдаг бөгөөд Парвати бурханд зориулан ийнхүү урт замыг туулдаг байна. Энэ нуурын ёроолоос 600 орчим хүний гавал, араг яс олджээ.
Гавал яст нуурын нууц Хадгалах
2013-01-18, 01:50

Япон охидын насанд хүрсний баяр

Токиогийн Диснейлэндэд 20 нас хүрч буй Япон охид насанд хүрсэн баяраа тэмдэглэдэг байна. Энэ нь Японы уламжлалт “Насанд хүрсэн”-ий баяр бөгөөд 1948 оноос хойш 1-р сар бүрийн хоёр дахь долоо хоногийн Даваа гаригт тэмдэглэсээр иржээ. Эцэг эх, гэр бүлийнхэнтэйгээ хамт тэмдэглэдэг албан ёсны баярыг нь засгийн газар зохион байгуулдаг бөгөөд энэ тохиолдолд охиндоо, дүүдээ насанд хүрсэнд нь баяр хүргэж үг хэлэх боломж ч олддог байна. Үүний дараа шинэхэн насанд хүрэгчид гэр бүлийнхэнтэйгээ хамт сүм рүү явдаг гэнэ. Сүмд очин мөргөл үйлдсэний дараа харин найзуудтайгаа зугаалж болдог аж.
Япон охидын насанд хүрсний баяр Хадгалах
2013-01-17, 23:21

Эхийн хэвлийгээс мэндчилсэн нь

АНУ-ын Аризона мужийн Финикс хотын төрөх эмнэлэгт нэгэн гайхалтай үйл явдал болжээ. 2012 оны 10 сарын 19-нд энэхүү төрөх эмнэлэгт нэгэн эмэгтэй төрөхөөр ирсэн бөгөөд тэрээр хийсвэр хагалгаа хийлгэх хэрэгтэй болжээ. Хагалгаа хийх явцад төрөөгүй байсан бяцхан охин эхийн хэвлийгээс эмчийн хурууг тас атгасан байна. Охинд Нивеи Аткинс (Nevaeh Atkins) гэдэг нэр хайрласан бөгөөд энэ нь диваажин, сахиус гэсэн утгатай аж. Миний хувьд энэхүү зураг үнэхээр сэтгэл хөдөлгөж чадлаа. Харин таны хувьд?...
Эхийн хэвлийгээс мэндчилсэн нь Хадгалах
2013-01-17, 23:07

Усан Ариутгал

Энэтхэгт “Усан ариутгал” буюу “Кумбха-мела” (Kumbh Mela) хэмээх баярыг тэмдэглэдэг гэнэ. Энэхүү шашны баярыг 12 жилд нэг удаа тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр индусчууд Энэтхэгийн ариун мөргөлийн газар болох Праяга, Харидвар, Ужайн болон Нашик хэмээх газрууд руу явж мөргөл үйлддэг байна. Мөргөлөөс буцах замд тэд Ганга мөрний усанд орж биеэ ариусгадаг гэнэ. Энэхүү ариусгал нь зөвхөн биеийнх төдийгүй сэтгэл санааны хувьд ч ариусгал болдог байна.
Усан Ариутгал Хадгалах
2013-01-17, 23:03

Хаанаас урд насны ой санамж сэргэдэг вэ?

Шинжлэх ухаан урд насны ой санамж сэргэх талаар төдийлөн их нээлт хийгээгүй ч энэ нь тийм ч ховор үзэгдэл биш юм. Ямарваа нэг газарт очиход эсвэл ямар нэг зүйлийг хийхэд өмнө нь яг энэ зүйлийг хийж байсан мэт сэтгэгдэл танд хааяа төрдөг болохыг санаарай. Өнөөдрийн байдлаар үүнтэй холбоотой хэд хэдэн онол байдаг байна.

Хаанаас урд насны ой санамж сэргэдэг вэ? Хадгалах
2013-01-17, 04:23

Цагаан баавгай хүн идэхийг завдав

Мянган килограмм жинтэй идэшээ хайж буй цагаан баавгайтай улаан нүүрээрээ тулсан зоригт оператор- зурагчны зургуудыг та бүхэнд толилуулж байна. Гордон Бучанан (Gordon Buchanan)-ы сууж байсан туршилтанд зориулан тусгайлан органик шилээр хийсэн хайрцаг руу 3 метрийн урттай өлөн араатан хэд хэдэн удаа дайрчээ. Цагаан баавгай түүний сууж байсан хайрцагны сул газрыг олохыг оролдох үед Гордон хайрцаган дотор 40 минут байсан байна.
Цагаан баавгай хүн идэхийг завдав Хадгалах
2013-01-16, 02:29

Келлог докторын нээлтүүд

Бид бүгдийн сайн мэдэх эрдэнэшишийн өглөөний хоолыг хэн бүтээсэн болохыг та мэдэх үү? Энэхүү хоолыг доктор Келлог (John Harvey Kellogg) санаачлан хийсэн байна. Үүнээс гадна тэрээр анагаах ухааны салбарт хэд хэдэн томоохон нээлт хийжээ. Ингээд эдгээр нээлтүүдтэй илүү дэлгэрэнгүй танилцацгаая.
Келлог докторын нээлтүүд Хадгалах
2013-01-16, 02:20

Гиннесийн гайхалтай амжилтууд

Гиннесийн номыг жил бүр гаргадаг бөгөөд оны хамгийн шилдэг, хамгийн гайхалтай ер нь л хамгийн хамгийн гэсэн бүхэн энэхүү номонд багтдаг гэдгийг бид сайн мэднэ. Жишээлбэл: Хамгийн урт хумстай хүн, хамгийн жижигхэн хүн гэх мэт. Ингээд Гиннесийн номон дахь үе үеийн хамгийн шилдгүүдтэй танилцацгаая.
Гиннесийн гайхалтай амжилтууд Хадгалах
2013-01-14, 21:47

Гариг эрхсийн хамгийн шилдэг зургууд

Энэ сарын хамгийн шилдэг гариг эрхсийн гэрэл зургуудыг “Astronet” сэтгүүл шалгаруулсан байна. Од гаригийн зураг гэдэг бас л нэгэн өвөрмөц, хүний сонирхолыг ихээхэн татдаг салбар билээ. Ингээд хамгийн сайхан, хамгийн өвөрмөц од, гариг, орбитын гэрэл зургуудыг хүлээн авцгаая.
Гариг эрхсийн хамгийн шилдэг зургууд Хадгалах
2013-01-14, 21:39

Дэлхийн хамгийн өндөр гал

Хэрвээ та өнгөрсөн зун та Норвегийн Олесуннд очсон бол дэлхийн хамгийн өндөр галыг харах боломжтой байсан юм. Олесунн-д нэгэн хиймэл арал байдаг бөгөөд энэхүү арал дээр маш олон тооны тусгайлан бэлтгэсэн хавтгай моднуудыг давхарлан дээрээс нь шатамхай бодис асган томоохон түүдэг гал асаадаг байна. Үүний үр дүнд 40 метр орчим өндөр гал дүрэлзэн асчээ. Жил бүр Норвегид галын наадам хийдэг бөгөөд үүнийг Адислагч Ионнагийн төрсөн өдрийг тохиолдуулан хийдэг аж.
Дэлхийн хамгийн өндөр гал Хадгалах
2013-01-14, 21:07

Хамгийн хурдан сансрын хөлөг

Хамгийн хурдан сансрын хөлөгний хурд нь 240 мянган км/цаг юм байна. Америк болон Германы нарны эрдэм шинжилгээний авто-станцын байгууллага нь “Гелиос-Б” (Helios-B) хэмээх хурдны хөлгийг 1976 онд хөөргөсөн аж. Машины дундаж хурд 100км/цаг, хүний дундаж хурд нь 8км/цаг байдаг гэнэ. Ингээд хамгийн хурдан сансрын хөлөгний хурдтай танилцацгаая. Үүнийг машины хурд болон хүний хурдтай харьцуулсан болно.
Хамгийн хурдан сансрын хөлөг Хадгалах
2013-01-13, 23:02

Үргэлж найзууд

Найз гэдэг хүний амьдралын ихээхэн чухал хэсэг байдаг билээ. Найзууд маш олон янз байдаг гэдгийг мэднэ. Жинхэнэ найзаас авч буй мэдрэмж, сэтгэл хөдлөлийн байдлыг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэгвэл одоо найзын талаар зарим нэг сонирхолтой баримттай танилцацгаая.
Үргэлж найзууд Хадгалах
2013-01-12, 22:25