Эхийн хэвлийгээс мэндчилсэн нь

2013-01-17, 23:07
28,661
АНУ-ын Аризона мужийн Финикс хотын төрөх эмнэлэгт нэгэн гайхалтай үйл явдал болжээ. 2012 оны 10 сарын 19-нд энэхүү төрөх эмнэлэгт нэгэн эмэгтэй төрөхөөр ирсэн бөгөөд тэрээр хийсвэр хагалгаа хийлгэх хэрэгтэй болжээ. Хагалгаа хийх явцад төрөөгүй байсан бяцхан охин эхийн хэвлийгээс эмчийн хурууг тас атгасан байна. Охинд Нивеи Аткинс (Nevaeh Atkins) гэдэг нэр хайрласан бөгөөд энэ нь диваажин, сахиус гэсэн утгатай аж. Миний хувьд энэхүү зураг үнэхээр сэтгэл хөдөлгөж чадлаа. Харин таны хувьд?...
Эхийн хэвлийгээс мэндчилсэн нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хийсвэр хийж байх үеэр эмч охины эцгийг дуудаж охин нь хэрхэн эмчийн хурууг барьж байгааг харуулсан байна. Энэ үед аав нь амжиж утсаараа зургийг нь дарж чаджээ.



Рэнди болон түүний эхнэр Алиса энэхүү зургийг Facebook-ийн хуудаснаа тавьсан бөгөөд 10 мянга гаруй эерэг сэтгэгдлүүд байсан байна.

Алиса одоо 3 хүүхдийн ээж бөгөөд 12 сарын 26-нд энэхүү зургийг Facebook-ийн хуудаснаа тавьж охиныг эх барьж авсан эмч болох Аллан Сойер (Allan Sawyer)-д дурсгал болгон зургийг угаалгаж өгчээ. Хүүхдийн ээж Алиса “A Classic Pin-Up” гэрэл зургийн студийн захирал юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()