СААК БАРИМТ

Афганистаны бүсгүй Аишад шинэ хамар хийжээ

19 настай Аиша бүсгүйн эрэмдэг, зэрэмдэг царай “Time” сэтгүүлийн нүүрэнд гарснаар энэхүү бүсгүйг хүн бүр мэдэх болсон билээ. Энэхүү 19 настай бүсгүйг нөхөр нь гэрээсээ зугатлаа хэмээн шийтгэж хамар болон чихийг нь огтолсон юм. Афганистанд ийм тохиолдол нэлээд гардаг бөгөөд энэ нь Афганистаны бүсгүйчүүд нэлээд дарамт, шахалтанд байдгийг харуулсан нэг жишээ болов уу. Тэрээр энэхүү аймшигт орноос зугатсан юм. Ингээд 3 жилийн дараа бүсгүй дахин хамартай болсноор түүний шинэ амьдрал нь эхлэх нь.
Афганистаны бүсгүй Аишад шинэ хамар хийжээ Хадгалах
2013-03-01, 23:12

Египетийн үнэт архитектурууд

Аялал жуулчлалын хамгийн сонирхолтой газруудын нэг нь Египет бөгөөд энд эртний баримал, байгалийн өвөрмөц тогтоцууд, соёл гээд бүхий л зүйл бий. Хамгийн гол сонирхолтой зүйл нь балар эртний гайхалтай баримал, архитектур, хөшөө, туурь гэх мэт өнгөрсөн зууныг илэрхийлэх баримтуудыг харж болох явдал юм. Ингээд Египетэд буй сонирхолтой, үнэт архитектуруудыг сонирхоцгооё.
Египетийн үнэт архитектурууд Хадгалах
2013-02-28, 22:44

Интернэт холбооны талаар фактууд

Онлайн харилцаа, интернэтийн тусламжтайгаар хоорондоо харилцаж, нөхөрлөж, дурлаж тэр ч бүү хэл үдэшлэг хүртэл зохион байгуулж болдог гэдгийг хүн бүр л мэдэх биз. Гэсэн хэдий ч энэ бол онлайн ертөнц шүү дээ. Тиймээс ямар нэгэн хуудас, интернэтгүйгээр хоорондоо харилцаж болдог гэдгийг бүү мартаарай. Харин одоо танилцуулах гэж буй фактууд нь зарим нэгэнд нь жишээ, заримд нь урам зоригийг бэлэглэх болов уу.
Интернэт холбооны талаар фактууд Хадгалах
2013-02-28, 22:13

Хорт аалзыг идэх нь

Камбожид янз бүрийн хоол хүнсийг хэрэглэдэг бөгөөд энэ нь тэдний хувьд амттай санагддаг учир ямар ч асуудал тулгардаггүй байна. Харин хавч хэлбэртэн хоол Камбожид нэлээд хомсдмол байдаг гэнэ. Үүнээс гадна Камбожийн иргэдийн дуртай нэгэн хоол байдаг бөгөөд үүнийг тэд амттан хэмээн үзэж, дуртайяа иддэг байна. Нутгийн иргэд энэхүү амттанг авчрахын төлөө хэдэн мянган километр явахад ч бэлэн байдаг аж.
Хорт аалзыг идэх нь Хадгалах
2013-02-28, 22:04

Хамгийн хамгийн үнэ цэнэ

Мөнгөний талаар сонирхолтой баримтуудыг агуулсан гэрэл зургуудыг хүлээн авч үзэцгээе. Энэхүү цуглуулгад хамгийн өндөр үнэтэй алтан гулдмай, хамгийн үнэтэй газар нутаг, хамгийн их өртэй улс, хамгийн үнэтэй реклам гэх мэт зүйлс багтаж байгаа билээ.
Хамгийн хамгийн үнэ цэнэ Хадгалах
2013-02-27, 23:20

Авъяаслаг тайчигч бүсгүй

Тайчигчийн ажил хийж байсан энгийн нэгэн эмэгтэй өөрийн амьдралын түүхийг сонирхууллаа. Тэрээр өөрийн хэрхэн амжилтанд хүрсэн талаар хуваалцахаар шийджээ. Ингээд түүний түүх болон гэрэл зургуудыг сонирхоцгооё.
Авъяаслаг тайчигч бүсгүй Хадгалах
2013-02-27, 22:53

101 настай марафоны тамирчин

Дэлхийн хамгийн хөгшин марафоны тамирчин Фаужа Сингха 2-р сарын 24-нд хамгийн сүүлийн марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ. Энэтхэгийн энэхүү тамирчин өдгөө 101 настай бөгөөд тун удахгүй буюу 4 сарын 1-нд 102 нас хүрэх юм байна. Тэрээр 1 цаг 32 минут 28 секундын дотор уралдааны туулах ёстой 10 км замыг туулжээ.
101 настай марафоны тамирчин Хадгалах
2013-02-27, 22:05

Японы зай багатай байр

Бид өөрсдийн амьдарч буй байр, орон сууцаа "зай багатай байна" -хэмээн голох тохиолдол нэлээд бий. Тэгвэл Японы иргэд ямар байранд амьдардаг хэмээн та бодож байна? Тэдний зарим нь үнэхээр жижиг, хоёр хүн арай гэж багтах тийм л байранд амьдардаг байна. Ингээд Япончууд ямар байранд амьдардаг болохыг сонирхоцгооё.
Японы зай багатай байр Хадгалах

Зэрлэг амьтдын ер бусын чадварууд

Зэрлэг байгаль нь амьдархад тийм ч таатай газар биш билээ, тэр бүү хэл зэрлэг амьтад хүртэл амьд үлдэх, хооллох, амьдрах чадвартай үр төлөө үлдээхийн тулд багагүй чармайлт гаргахад хүрдэг байна. Зарим амьтад бие биенээ ямар нэгэн ид шидийн хүчний тусламжаар агнадаг мэт санагддаг. Үнэн хэрэгтээ энд ямар ч ид шид байхгүй. Шинжлэх ухаан амьтны ертөнцийн хамгийн гайхмаар үзэгдлүүдийг хэдийнээ тайлбарлаж чаддаг болсон билээ. Та бүхэнд бидний сайн мэдэх амьтдын хамгийн ер бусын чадваруудын тухай сонирхолтой мэдээллийг толилуулж байна.
Зэрлэг амьтдын ер бусын чадварууд Хадгалах
2013-02-26, 20:21

Бяцхан бизнесмэн

Их Британид хувиараа бизнес эрхлэгч Хенри Паттерсон (Henry Patterson) гуравдахь үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа гэнэ. Тэрээр хамгийн түрүүнд бордоо зарж, дараа нь интернэт дэлгүүр ажиллуулж байсан байна. Харин энэхүү авъяаслаг бизнесмэн залуу хэдтэй гэж та бодож байна? Бяцхан бизнесмэн гэсний учир нь тэрээр одоо 9 настай бөгөөд үйл ажиллагаагаа 7 настай байхдаа эхлэж байжээ. Ингээд Хенриг ямар амжилтанд хүрсэн талаар сонирхоцгооё.
Бяцхан бизнесмэн Хадгалах
2013-02-26, 19:47

Халимагт зорчсон тэмдэглэл

Оросын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Халимаг Улсын талаар ер нь их сонирхдог бөгөөд Монголчуудаас дээхэн үед тасарсан хүмүүс болхоор цаашлаад явж үзэхсэн гэж боддог байв. Ингээд саяхан энэ Улсын талаар "Google" хайлтаас хайж үзэж байгаад нэг хүний блог руу яваад оров. Тэгтэл блогийн эзэн маань "Халимаг" руу аялсанаа блогтоо оруулсан байсан нь үнэхээр гоё санагдаж түүний бүх нийтлэлийг дуртай нь аргагүй уншиж миний дотор байсан "Халимагт" зочлох хүсэлийг улам бадраагаад өглөө.
Халимагт зорчсон тэмдэглэл Хадгалах
2013-02-25, 18:07

Тэнгэр лүү тэмүүлэх Бангкок

“Тоос шороо, чимээ шуугиан ихтэй Мумбайгаас Бангкок руу бид гарлаа. Бангкок бол 15 сая гаруй хүн амтай маш том хот билээ. Энэ хот нь хүнийг галзууруулж, аягүйтүүлж, амгалан болгох, түүнчлэн эрүүл ухаанаар цэнэглэх чадвартай юм. Фотокамераар зэвсэглэн авхаалж самбаа гаргаж чадвал энд оршин буй үл ойлгогдох зүйлийг мэдэж авч болно. Урьдын адил Бангкокт дээвэр дээгүүр тэнүүчилэсэн бөгөөд хаагуур авирч юу харсныг та бүхэн эндээс харах боломжтой”-хэмээн Виталий Раскалов бичиж байна.
Тэнгэр лүү тэмүүлэх Бангкок Хадгалах
2013-02-25, 00:28