Тэнгэр лүү тэмүүлэх Бангкок

2013-02-25, 00:28
19,254
“Тоос шороо, чимээ шуугиан ихтэй Мумбайгаас Бангкок руу бид гарлаа. Бангкок бол 15 сая гаруй хүн амтай маш том хот билээ. Энэ хот нь хүнийг галзууруулж, аягүйтүүлж, амгалан болгох, түүнчлэн эрүүл ухаанаар цэнэглэх чадвартай юм. Фотокамераар зэвсэглэн авхаалж самбаа гаргаж чадвал энд оршин буй үл ойлгогдох зүйлийг мэдэж авч болно. Урьдын адил Бангкокт дээвэр дээгүүр тэнүүчилэсэн бөгөөд хаагуур авирч юу харсныг та бүхэн эндээс харах боломжтой”-хэмээн Виталий Раскалов бичиж байна.
Тэнгэр лүү тэмүүлэх Бангкок
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оросын блоггер залуу Виталийн “Мумбай” хотоор хийсэн аялалыг та бүхэндээ толилуулсан бол энэ удаа “Бангкок” хотоор хийсэн аялалыг хүргэж байна.

1. Мумбайгаас бид Тайландын нийслэл Бангкок руу өдрийн рейсээр нисэж ирлээ.



2. Хотоор хийх миний аялал зөвхөн дээвэр дээгүүр хийх аялалаар хязгаарлагдаж байв. Учир нь музей, бар, ресторан, парк болон хотуудын түүх дурсгалын газрууд миний хувьд хэдийнээ сонин байхаа больсон билээ.



3. Тиймээс та бүхэн энд зөвхөн дээврээс авсан зургуудыг харах болно.



4. Бидний дээвэр дээр нь гарсан барилгуудын нэг нь хотын яг төвд нь байдаг. Ер нь төв тэр чигээрээ их өндөрлөг, үнэтэй зочид буудлууд, худалдааны төвүүд зэрэг олон барилга байгууламж их байдаг.



5. Дээврийн хувьд Бангкок нь хамгийн хөнгөн хот ажээ. Ер нь дээврүүд нь бүгд задгай, ихэнхи барилгуудын дээр зоогийн газар эсвэл усан сан байдаг байна.



6. Жишээлвэл: “Central World” барилгын дээвэр дээр тансаг зоогийн газар байдаг. Орой тийш ороход асуудалтай, учир нь ширээ захиалж мөнгө төлөх хэрэгтэй болдог, харин өдөр зоогийн газар ажилладаггүй учир дуртай нь дээш гарч хотыг бахдан харж болох юм. Зоогийн газрын ресепшэнд та “би энд амьдарч байгаа, хэдэн зураг дарах гэсэн юм” -хэмээн хэлэхэд л хангалттай, цааш нь таниас юу ч асуухгүй.



7. Хотын элит орон сууцнууд.



8. Хотын тэнгэр багандсан барилгууд. Тэр ногоон барилгын дээвэр дээр бид хэдэн минутын өмнө байсан юм.



9. Амьдралдаа би анх удаа Бангкокт жинхэнээсээ хотын үзэмж гэж юу болохыг харж билээ. Зурган дээр Terminal 21-ийн барилга харагдаж байна. Энэхүү барилгын нэг давхруудад хотын хамгийн том худалдааны төвүүдын нэг байдаг.



10. Барилгуудын хооронд төв хэсгээр нь газар дээгүүр явдаг хотын түргэн унааны системийн (Skytrain) нэг салаа өнгөрдөг. Хотод газар дээгүүр явж өнгөрдөг хоёр салаа байдаг бөгөөд нийт урт нь 30 километр ажээ.



11.



12.Азийн олон оронд зоригтойгоор хэрэглэж болох нэгэн бяцхан зальны тухай ярьмаар байна. Ихэнхи зочид буудлын дээвэр дээр тухайн зочид буудалд амьдралгүйгээр үнэ төлбөргүй усанд орж болох задгай усан сангууд байдаг гэж би дээр бичсэн билээ. Таньд бага зэрэг англи хэлний мэдлэг, европ царай, усны хувцас байхад л болно. Явж байхдаа аягатай ус, гар нүүрийн алчуур гуйхад хангалттай. Энэ үгсийн дараа дурын үйлчлэгч таныг энэ зочид буудалд амьдардаг гэж бодно. Таны ямар хувцастай, ямаршуу харагдаж байгаа нь чухал биш, гол нь гадаадын иргэн байх. Бангкокын гурван ч усан санд туршиж үзсэн бөгөөд хаана нь ч нэг ч үг хэлээгүй бөгөөд тэр ч бүү хэл үнэ төлбөргүй хооллох швед хоолны ширээнд урьж байсан билээ.



13.



14.



15. 150 гаруй метрийн өндөртэй зочид буудлын бас нэгэн дээвэр. Ингэхэд баруун талд байгаа алтан бөмбөгөр оройтой барилгыг та харж байна. Тэнд “Вегаст өнгөрүүлсэн хөвгүүдийн үдэш-2” киноны нэг хэсгийн зургийг авсан юм. Энэ зочид буудлын дээвэр нь тэр чигээрээ зоогийн газраар дүүрсэн, эргэн тойрон шилэн цонх болон хашлагатай, тиймээс бид эзэнгүй орхигдсон хамгийн дээд талын хоёр давхараас зургаа авсан юм. /Эхний зургийг харна уу/



16. Эндээс Бангкок хамгийн гоё харагддаг.



17. Яг энэ дээвэр дээрээс би ихэнхи зургуудаа дарсан нь зүгээр ч нэг хэрэг биш юм. Тиймээс хэрвээ таньд 100$ харамсалтай биш бол энэ газар оройн хоол идэж, хотын тансаг байдлыг харж жаргал эдлэхийг зөвлөж байна.



18. Хэрвээ мөнгө байхгүй, гэхдээ харахыг үнэхээр хүсэж байвал дүүрсэн хэрэг гээд нөгөөх хаягдсан хоёр давхарыг зорьж болно. Тийш очиход маш хялбар 56-р давхараас аваарын шат руу гарч цааш 58 эсвэл 59-р давхар руу гараарай. Яг зоогийн газрын доор байх энэ хоёр давхар нь эзэнгүй орхигдсон газар юм.



19.



20. Хотод Чаопрай голоор тогтмол явдаг голын трамвайны хэд хэдэн маршрут бүхий усаар явдаг унаа маш хөгжсөн. Гол дээр түүнчлэн таксины журмаар явдаг аялал жуулчлалын болон унааны зориулалттай Тайландад үндсэндээ түгээмэл байдаг урт сүүлт завин жин ихэд хөгжсөн байдаг. Түүгээр явахад 10-30 бат /460-1380 төг/ төлдөг.



21.



22. Бид голын зүүн талд Бангкокт байдаг л нэг жирийн намхан байранд амьдарч байв.



23. Бид төвөөс 10 километрийн зайтай “Bang Phlat” дүүрэгт амьдарч байсан бөгөөд хотын төв болон тэнгэр багандсан барилгууд хүртэл автобусаар явдаг байв. Нийтийн тээвэрээр явахад заримдаа10 минут, хааяа бүтэн цаг зарцуулдаг байв. Бүх зүйл замын түгжрэлээс хамаардаг, учир нь Бангкокт бүх төв рүү орох зам нь өглөө оройгүй битүү чихээстэй байдаг. Гэхдээ Москвагийн түгжрэлтэй мэдээж зүйрлэлтгүй.



24. Хотын төвд нэгэн барилгын дээвэр дээрээс бид баригдаж буй тэнгэр багандсан барилгаас гарах галын дөлийг ажигласан нь миний Холбооны улсын цамхаг дээр ажиллаж байсан тэр үеийг машид ихээр санагдуулж билээ



25. Шөнийн Бангкок бол үнэхээр үзэсгэлэнтэй.



26. Тэнгэрийн хаяа руу тэмүүлэх өндөрлөг барилгууд дээрээс маш гоё харагддаг.



27. Тансаг хороололууд.



28. Гэрэл цацруулсан цэнгэлдэх хүрээлэнгүүд.



29. Гоёмсог уран барилгууд.



30. Маш гайхалтай уран барилга.



31. Арван давхар барилгын өндөртэй гайхамшигтай зангилаанууд.



32. Зүүн талд байгаа барилга бол Бангкокийн төдийгүй Тайландын хамгийн өндөр барилга болох “Байок II” нэртэй цамхаг бөгөөд өндөр нь 328 метр ажээ. 300 метрийн өндөрт төлбөртэй харах талбай байдаг бөгөөд ийш орохын тулд 300 бат төлдөг. Харин бид мөнгө төлөлгүй орж чадсан юм.



33. Байшин барилгууд нэлэнхийдээ холилдон үргэлжилсэн тиймэрхүү харагдаж байгаа ч заавал очиж үзэх хэрэгтэй.



34.



35.



36. Тайландын хүн амын 95% нь буддаг шүтдэг, тиймээс алхам тутамд тансаг хээнцэр сүм тааралдана.



37. Эдгээр сүмүүдын загвар хийц нь хачирхалтай, тэр ч бүү хэл буддын хамгийн жирийн сүмийн цогцолбор нь гэхэд л Москва дахь Христийн сүмээс арав дахин гоё билээ.



38. Чаопрай голын зүүн эргийн сувгаар багтаамж сайтай хурдны хөнгөн онгоцнуудын замтай бөгөөд төлбөр нь бага, 5 минут орчмын зайтайгаар явдаг, түгжрэлээс хамаарахгүй хурдан шуурхай үйлчилдэг явдал нь хүмүүсийн суух дуртай унаа болсон байна.



39.



40. Хятад хороолол одоогоор миний харсан хамгийн том нь юм. Тийшээ ядаж нутгийн хоол идэхийн тулд очих хэрэгтэй. Бяцхан зөвөлгөө өгье: “Хэрвээ зоогийн газар оочир ихтэй байвал шууд л ээлжээ хүлээгээд зогсох хэрэгтэй. Энэ нь тэнд маш хямд үнэтэй хоолтой эсвэл сайн хоол хийдэг” -гэсэн үг.



41. Зөвхөн сайн хоол, янз бүрийн өнгөөр гоёмсог байдлаар хятадаар бичсэн хаягаараа л хятад хороолол миний сэтгэлд үлдсэн.



42. Ийнхүү Бангкокт хийсэн аялал дууслаа. Дараагийн зогсоол Куала-Лумпур.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()