Египетийн үнэт архитектурууд

2013-02-28, 22:44
34,590
Аялал жуулчлалын хамгийн сонирхолтой газруудын нэг нь Египет бөгөөд энд эртний баримал, байгалийн өвөрмөц тогтоцууд, соёл гээд бүхий л зүйл бий. Хамгийн гол сонирхолтой зүйл нь балар эртний гайхалтай баримал, архитектур, хөшөө, туурь гэх мэт өнгөрсөн зууныг илэрхийлэх баримтуудыг харж болох явдал юм. Ингээд Египетэд буй сонирхолтой, үнэт архитектуруудыг сонирхоцгооё.
Египетийн үнэт архитектурууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жосерын шатат пирамид.
Эртний Египетийн архитектуруудыг хамгийн түрүүнд пирамид тодорхойлдог нь мэдээж. Жосерын пирамид нь Египетийн хамгийн хуучин пирамидуудын нэг юм. Энэхүү пирамидыг МЭӨ-2650 оны үед барьсан бөгөөд дэлхийн хамгийн хуучин чулуун барималуудын тоонд багтана. Шатат пирамид нь 62 метрийн өндөр бөгөөд Египетийн фараон Жосерт зориулагдсан юм. Хэрвээ та Египетээр аялал хийхээр шийдсэн бол энэхүү газар заавал очоорой.



Хатшепсут сүм.
Дорнод Египетийн төвөөс холгүй газар эртний Луксор тосгон байрладаг юм. Өндөр уул, цөлөөс гадна Луксороос баруун тийш хэдэн километрийн зайд Египетийн бас нэгэн түүхэн чухал баримал бий. Энэ нь “Хатшепут сүм” бөгөөд Египетийн онцлогийг харуулж чадаж байгаа билээ.



Гизагийн пирамид.
Египетэд болон дэлхий дахины хамгийн сайн мэдэх, хамгийн танил пирамид нь Гизагийн пирамид юм. Энэхүү пирамидыг МЭӨ 2500 орчим жилийн өмнө барьжээ. Эдгээр гурван пирамдын хамгийн том нь Хуфугийн пирамид юм. Хуфугийн пирамид нь 140 метрийн өндөртэй бөгөөд түүхэн хамгийн гайхалтай барималуудын нэг яах аргагүй мөн.



Карнакийн сүм.
Луксорт таныг бас нэгэн сонирхолтой баримал хүлээж байгаа билээ. Энэ бол Карнакийн сүм юм. Энэхүү сүм нь Нил мөрний зүүн эрэг хавиар байрлах бөгөөд олон сүм, баримал болон сийлбэрүүдээс бүтсэн. Карнак цогцолбор нь 4 тусгай хэсэгтэй. Карнакийн сүмийн ойролцоо ирж аяласнаар танд яг тухайн зуунд амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрөх болно.



Нурсан пирамид.
Каирагаас хойш 40 км-ийн зайд Дахшур хэмээх газар энэхүү пирамид бий. Энэхүү пирамид нь өөрийн өвөрмөц хэлбэрээрээ хүмүүсийн анхаарлыг нэлээд татдаг юм. Пирамидын доод хэсэг нь 54 градусын налуутай байдаг бол дээд хэсэг нь 43 градусын налуутайгаар үгэлжилдэг байна. Энэхүү тэгш хэмтэй өндөрсөж буй байдал нь пирамидыг өвөрмөц харагдуулж буй гол зүйл юм. Ялангуяа пирамид байгаа орчин нь үнэхээр гайхалтай. Зөвхөн цайвар шаргал элсэн манхан болон цэлмэг цэнхэр тэнгэрээс өөр юу ч таны анхаарлыг сарниулахгүй.



Абу Симбел.
Египетийн хамгийн хойд хэсэгт бас нэгэн өвөрмөц түүхэн дурсгалт газар байдаг нь Абу Симбел сүм юм. Энэхүү хоёр сүмийг МЭӨ1260 оны үед барьсан бөгөөд Египетийн фараон Рамзес II болон түүний хатан Нефертарид зориулжээ. Фараон Рамзес II-ын сүмийг ийм 4 харуулаар хамгаалсан бол хатан хаан Нефертаригийн сүмийг 6 харуул хамгаалсан байдаг аж. Энэхүү сүмийн дотор ороход чулуун сийлбэр, эртний барималууд гээд түүхэн гайхалтай зүйлүүдийг харах болно.



Луксорын сүм.
Карнакийн ойролцоо Луксорын сүм бий. Энэ нь хэд хэдэн сүм, байгууламж, барималыг агуулсан томоохон цогцолбор юм. Сүмийн төв хаалгыг маш олон сфинксууд харж хамгаалдаг бөгөөд энэ нь өнгөрсөн зуунд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх аж.



Ягаан пирамид.
Ягаан пирамид буюу Хойд пирамид нь Дахшурск тосгонд байх пирамидын хамгийн том нь юм. 104 метрийн өндөртэй энэхүү пирамид нь Египетийн гуравдагч өндөр пирамид юм байна. Хамгийн их анхаарал татаж буй зүйл нь пирамдын ягаан туяанд оршино.



Хаадын хөндий.
Хаадын хөндий нь Луксор тосгоны ойролцоо томоохон газар нутгийг эзэлдэг. Энэхүү газар та МЭӨ 1600-1100 оны үеийн Египетийн хаад, фараоны булшийг харах боломжтой. Мөн алдарт Тутанхамоны булш болон бусад томоохон Египетийн хаадуудын булшийг харж болох юм.



Аварга Сфинкс.
Энэхүү аварга Сфинкс нь бүхэл чулуугаар хийсэн дэлхийн хамгийн том баримал бөгөөд түүний урт нь 70 метр, өндөр нь 20 метр орчим юм байна. Аварга Сфинксийг МЭӨ-2500 оны өмнө барьсан хэмээн үздэг. Орчин үед энэ нь дэлхийн хамгийн үнэт түүхэн дурсгалт баримал бөгөөд Эртний Египетийг илэхийлсэн томоохон дурсгал юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()