Хамгийн хамгийн үнэ цэнэ

2013-02-27, 23:20
25,224
Мөнгөний талаар сонирхолтой баримтуудыг агуулсан гэрэл зургуудыг хүлээн авч үзэцгээе. Энэхүү цуглуулгад хамгийн өндөр үнэтэй алтан гулдмай, хамгийн үнэтэй газар нутаг, хамгийн их өртэй улс, хамгийн үнэтэй реклам гэх мэт зүйлс багтаж байгаа билээ.
Хамгийн хамгийн үнэ цэнэ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй видео сурталчилгаа нь Chanel No.5 үнэртэй усны сурталчилгаа байсан юм. Энэхүү богино хэмжээний бичлэгийн минут бүр нь 11 сая доллароор үнэлэгдэж байсан бөгөөд 4 минутын энэхүү бичлэг 44 сая долларын үнэтэй болжээ. Зураг авалт өндөр өртөгтэй болсны томоохон шалтгаан нь энэхүү зураг авалтанд алдарт жүжигчин Николь Кидман оролцсон явдал юм. Тэрээр ийнхүү 5 өдөр зураг авалтанд оролцохдоо 16 сая долларын хөлс авсан байна. Энэ нь сурталчилгаанд оролцож байсан одуудаас хамгийн өндөр үнэтэйд тооцогдож байгаа юм.



Хамгийн чанартай, найдвартай мөнгөн дэвсгэрт нь Кувейтийн динар юм байна. 1 динар 2.52 евро эсвэл 3.65 долларын үнэтэй гэнэ. Үүнээс гадна динар 1961 онд л гүйлгээнд анх орсон байна. Нефтийн асар их орд нь доллар, евро, фунтыг түлхэн гаргаж динарыг улсынхаа мөнгөн дэвсгэртийг болгон ашиглах эх үүсвэрийг тавьжээ. Магадгүй үүнээс болоод л Кувейт хангалттай хөгжиж чадахгүй байгаа болов уу.



Хамгийн үнэтэй, хамгийн том алтан гулдмай 250 кг жинтэй гэнэ. Энэхүү гулдмай 13 сая долларын үнэтэй аж.



Хамгийн үнэтэй танилцуулга буюу лого нь судлаачдын дүгнэлтээр “Coca-Cola” болсон байна. 2011 онд түүний үнэ 72 тэрбум долларын үнд хүрчээ.



Хамгийн том худалдааны сүлжээ нь Gap Inc брэндийн дэлгүүр юм байна. Дорис болон Дональд Фишер нар 1969 онд энэхүү брэндийг байгуулж байжээ. Одоогийн байдлаар дэлхий дээр 3150 орчим Gap Inc дэлгүүрийн сүлжээ байдаг юм байна.



Дэлхийн хамгийн баян эмэгтэйг Кристи Уолтон гэдэг юм байна. “Wal-Mart” дэлгүүрийн үүсгэн байгуулагч, Кристигийн нөхөр Жонн Уолтон нас барсны дараа тэрээр эдгээр дэлгүүрүүдийн эзэн, өв залгамжлагч болжээ. Түүний хөрөнгийг ойролцоогоор 26.5 тэрбум доллараар үнэлэж байгаа гэнэ.



Фейсбукийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг дэлхийн хамгийн залуу тэрбумтны тоонд ордог. 2008 оны байдлаар түүний хөрөнгийг 1 тэрбум доллар хэмээн тоолж байсан бол 2011 онд 13.5, 2012 онд 17.5 тэрбум доллар болтлоо өсжээ.



Хэдийгээр АНУ нэлээд хөгжингүй, баян орны тоонд ордог ч энэ улс 14.36 триллион долларын өртэй юм байна. Өөрөөр хэлбэл хамгийн их өртэй орон гэхэд болно. Хэрвээ энэхүү өрийг хүн амынхаа тоонд хуваах юм бол хүн бүр 46 мянган доллар төлөх хэрэг гарах нь ээ.



Хамгийн үнэтэй алтан зоос нь 100 кг жинтэй, 3 см зузаантай юм байна. Энэхүү зоосны үнэ нь 900 мянган долларын үнэтэй аж.



Хамгийн үнэтэй газар Хонконгт байдаг байна. Одоо энэхүү газар нутаг Хятадын бизнесмэн Ли Шау Ки-гийн эрх мэдэлд байгаа бөгөөд тэрээр энэхүү газрыг 233 сая доллараар худалдан авчээ.



Одоогийн байдлаар хамгийн хуучин акт нь 1606 онд бичигдэж байжээ. Түүний үнэлгээ нь 150 гульден юм байна. Энэхүү актыг 2011 онд илрүүлсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()