Зөвлөлтийн үеэс эхлэн янз бүрийн эрдэс бодис, чулуулгатай байх нь өсвөр насны хүүхдийн мөрөөдөл болж байсан билээ. Үүнтэй холбогдуулан үнийн хувьд нэлээд өндөр байсан нь мэдээж. Гэтэл бүх чулуулгууд харагдаж байгаа шигээ сайхан байдаггүй гэнэ. Нэлээд хэд хэдэн чулуулгууд эрүүл мэндэд болон тухайн гэрийн уур амьсгалд муугаар нөлөөлдөг байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авцгаая.
Хадгалах
Австралийн инженер Марк нь Пхеньян руу нислэг хийсэн бөгөөд ингэж явахдаа Хойд Солонгосын нисэхийн компаний үйлчилгээний тухай тэмдэглэл хөтөлсөн байна. Энэ нийтлэлийг та бүхэндээ орчуулан хүргэж байна. Саяхан бид Аэрофлотын үйлчилгээний талаар мэдээллийг хүргэж байсан билээ. Магадгүй та эндээс Аэрофлот болон Хойд Солонгосын нислэгийг харьцуулан үзэж болох юм.
Хадгалах
Мянга мянган жуулчид Себуд байрлах Тан-Аваныг зорин очих болжээ. Өмнө нь энэхүү газар бараг л жуулчид ирдэггүй байсан бөгөөд санаандгүй тохиолдлоор дайрч гардаг л байсан байна. Ийнхүү мянга мянгаараа очих болсон шалтгаан нь нутгийн иргэд Халиман аварга загасыг тэжээж, арлын эрэг рүү дуудан авчирдагтай холбоотой аж. Тиймээс халиман аварга загасыг ойроос харахыг хүссэн жуулчид цуглах болсон байна.
Хадгалах
Энэхүү галт уул нь Индонезийн Флорес арлын ойролцоо оршдог бөгөөд энэхүү арлын хамгийн сонирхолтой газруудын нэг юм байна. Галт уулын онцлог нь галт уулын тогоонд байнга өнгөө хувиргадаг гурван нуур байрладаг гэнэ. Энэхүү өнгөө хувиргадаг шалтгааныг нутгийн иргэд нэг өөрөөр, шинжээчид бас өөрөөр тайлбарладаг бөгөөд аль нь үнэн болохыг тогтооход хэцүү билээ. Ингээд энэхүү сонирхолтой галт уулын талаар хүлээн авцгаая.
Хадгалах
Амстердамын хамгийн хөгшин биеэ үнэлэгчид болох ихэр эгч дүүс 50 жилийн хөдөлмөрийн дараа тэтгэвэртээ гарлаа. 70 настай Луиза болон Мартина Фоккенс нар өөрсдийгөө энэхүү ажилд хөгширсөн хэмээн үзэж ийнхүү тэтгэвэртээ гарахаар шийджээ. 50 жилийн хугацаанд эгч, дүүс нийт 355000 эрчүүдэд үйлчилсэн байна. Харин ажлаа орхих болсон шалтгаан нь тэдний эрүүл мэндийн байдлаас хамааралтай аж.
Хадгалах
Хүн төрөлхтөн нефт болон хийн аварга цогцолбор “Troll-A” босгосон байна. Энэхүү цогцолбор нь дэлхийн аварга цогцолборуудын нэг бөгөөд Хойд далайд байдаг аж. “Troll-A” цогцолбор дотор тулгарч болох аюулаас хамгаалсан шинэлэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан юм. Тиймээс энэхүү цогцолбор агуу инженерийн бүтээсэн шилдэг бүтээл төдийгүй газраас хөндий байрлах томоохон байгууламж ажээ.
Хадгалах
Эмэгтэй хүн гэдэг эелдэг даруу, сул дорой мэт санагдана. Үнэн хэрэгтээ бүсгүйчүүд маань мэргэн ухаан, шинэлэг санаа, зориг зүрхээрээ биднийг гайхшруулсаар л байна. Ингээд эмэгтэй хүний талаар сонирхолтой баримтуудтай танилцацгаая.
Хадгалах
Зарим тохиолдолд зохиолчид өөрсдөө ч мэдэлгүй бодит болон хэрэгжих ямар нэг санаа, бүтээл эсвэл алдарт хүний нэрийг зохиолдоо багтаан бичдэг. Тиймээс зарим үед эдгээр ном, зохиолын үйл явдал, бүтээл, хүн гэх мэт зүйлс нь он цагийн аясаар бидний амьдралд гарч ирдэг байна. Ингээд эдгээр амьдрал дээр бодит болон хэрэгжсэн зарим ном, зохиолын баримтуудаас толилуулъя.
Хадгалах
Хар түрс болон аварга загасны (Huso) түрсийг АНУ-д үүлдэрлэхийг хориглодог байна. Учир нь аварга загасны түрсийг авахын тулд тухайн загас нас бие гүйцсэн байх ёстой бөгөөд энэ нь 15-20 жилийн туршид явагддаг байна. Харин тусгай, зөв температуртай газар байлгаж, зөв хооллосны дараа энэхүү загас 6-7 жилийн дараа нас бие гүйцдэг аж. Тиймээс хар түрс гаргаж авахын тулд Украйны цагаач иргэн энэхүү аргыг хэрэглэж өөрийн бизнесийг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа аж. Тэрээр Флорида мужийн Бэскомед “Sturgeon Aquafarms” хэмээх загасны фермийг нээсэн байна.
Хадгалах
Гэр ахуйн ажил гэдэг төдийлөн хүсээд байхаар зүйл биш билээ. Тэгвэл зарим нэг энгийн бүтээгдэхүүнүүдийг ахуйн ажлаа хөнгөлөхөд ашиглаж болох юм. Үүнийг “Лайфхакинг” хэмээн нэрлэх бөгөөд энгийн бүтээгдэхүүнийг өөрийн зорилгодоо ашиглан, амьдралыг илүү хөнгөн хялбар болгох явдал аж. Ингээд лайфхакингийн нууцуудаас танилцацгаая.
Хадгалах
8 настай сургуулийн сурагч хөвгүүн 61 настай эмэгтэйтэй гэрлэжээ. Үнэхээр хачирхалтай санагдаж байгаа биз. Үнэн хэрэгтээ тэднийг гэрлэ хэмээн нас барсан өвгийнх нь сүнс тушаасан байна. Энэхүү нас барсан өвөг нь ийнхүү хүүгийн хувь заяаг тодорхойлсон хэмээн нутгийн иргэд үзсэн байна. Эхнэр болох 61 настай Хелен Шабангу нь 5 хүүхдийн эх, нөхөртэй эмэгтэй аж. Ингээд сүнсний муу зүйлээс айсан 8 настай Санелийн гэр бүл хоёр сарын дотор л хүүгийн хуримыг зохион байгуулсан байна.
Хадгалах
Оросын нэгэн фото блогчин Энэтхэг орноор аялаж, Пичола нуур болон хотын Удайпура ордны маш гоё зурагнуудыг авч, фото тэмдэглэл хөтөлжээ. Та бүхнийг энэхүү үзэсгэлэнт газрыг харж мэлмийгээ баясгахыг санал болгож байна.
Хадгалах