8 настай хүү 61 настай эхнэртэй боллоо

2013-03-13, 03:32
28,631
8 настай сургуулийн сурагч хөвгүүн 61 настай эмэгтэйтэй гэрлэжээ. Үнэхээр хачирхалтай санагдаж байгаа биз. Үнэн хэрэгтээ тэднийг гэрлэ хэмээн нас барсан өвгийнх нь сүнс тушаасан байна. Энэхүү нас барсан өвөг нь ийнхүү хүүгийн хувь заяаг тодорхойлсон хэмээн нутгийн иргэд үзсэн байна. Эхнэр болох 61 настай Хелен Шабангу нь 5 хүүхдийн эх, нөхөртэй эмэгтэй аж. Ингээд сүнсний муу зүйлээс айсан 8 настай Санелийн гэр бүл хоёр сарын дотор л хүүгийн хуримыг зохион байгуулсан байна.
8 настай хүү 61 настай эхнэртэй боллоо

1. Дэгжин хувцасласан сүйт залуу болон сүйт бүсгүй нар. Энэхүү хуримын ёслол Өмнөд Африкт болсон бөгөөд Африкийн төдийгүй улс орны иргэдийн анхаарлыг татаж, тэднийг нэлээд гайхшралд оруулсан байна. Харин сүйт залуугийн гэр бүлийнхэн үүнийг албан ёсны хурим гэдэг үүднээс биш харин шашны ёслол хэмээх хүлээн аваарай хэмээн олон нийтэд зарласан аж.



2. Санелийн ээж 46 настай Санеля Пэйшенс хэлэхдээ: “Манай гэр бүлд ийм зүйл анх удаа л тохиолдож байна. Санелийн нэрийг түүний нас барсан өвөөгийн нэрээр өгсөн бөгөөд өвөө нь нас барах хүртлээ гэрлээгүй байсан юм. Тиймээс ачийгаа түүний өмнөөс гэрлээч хэмээн нас барсныхаа дараа хүссэн бололтой. Энэхүү хуримын ёслолыг хийснээр ийнхүү нөгөө ертөнцөд очсон өвөөгөө баярлуулж, өөрсдөө ч аз жаргалтай болж чадаж байгаа. Хүсэлтийг нь биелүүлээгүй тохиолдолд манай гэр бүлтэй муу зүйл тохиолдох болно” –хэмээн ярьжээ.



3. Санельд хуримын ёслол таалагдаж, тэрээр маш сандарч байлаа. Эдгээр хосууд маань гэрлэлтээ батлуулааагүй бөгөөд хуримын ёслолын дараа гэр гэртээ харьцгаасан юм. Ингээд Санель хэзээ нэгэн цагт өөрийн насны бүсгүйтэйгээ гэрлэх болно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.



4. Санель хэлэхдээ: “Би Хелентэй гэрлэсэндээ баяртай байна. “Хуримынхаа дараа би хичээлдээ явж өсөхөөрөө өөрийн насны бүсгүйтэйгээ гэрлэх болно” -гэжээ.



5. Эмэгтэйд ч гэсэн энэхүү хурим таалагдсан гэнэ. Тэрээр хэлэхдээ: “Надад энэхүү хуримын ёслол таалагдсан юм. Учир нь энэхүү хуримаараа бид өвөг дээдсээ аз жаргалтай болгож чадсан” гэжээ.



6. Энэхүү хуримыг жинхэнэ ёслол гэхээсээ илүү ямар нэгэн тоглоом, шашны ёслол хэмээн үзэж болох юм. Тиймээс гайхах зүйл байхгүй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()