Дэлхий дээрх хамгийн аюултай эрдэс бодисууд

2013-03-17, 20:52
27,337
Зөвлөлтийн үеэс эхлэн янз бүрийн эрдэс бодис, чулуулгатай байх нь өсвөр насны хүүхдийн мөрөөдөл болж байсан билээ. Үүнтэй холбогдуулан үнийн хувьд нэлээд өндөр байсан нь мэдээж. Гэтэл бүх чулуулгууд харагдаж байгаа шигээ сайхан байдаггүй гэнэ. Нэлээд хэд хэдэн чулуулгууд эрүүл мэндэд болон тухайн гэрийн уур амьсгалд муугаар нөлөөлдөг байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авцгаая.
Дэлхий дээрх хамгийн аюултай эрдэс бодисууд

Колорадоит (Coloradoite)
Колорадоит (Coloradoite) бол саяхан илрүүлсэн кристалл бодис юм. Энэхүү бодис нь теллур болон мөнгөн усны нийлмэг болох теллурид хэмээх бодистой учир хортой, мөн ховор чулуулгын тоонд багтдаг байна. Халаах үед энэхүү металл маш хортой уур болон тоосыг ялгаруулдаг. Хамгийн сонирхолтой нь энэхүү металлыг теллур гаргаж авахын тулд ашигладаг байна. Колорадоитаар замын хотгорыг бөглөдөг болохыг мэдсэний дараа Австралид энэхүү металыг олборлодог болжээ.



Гутчинсонит (Hutchinsonite)
Тали бол тугалгын ихэр юм. Энэхүү тослог металл нь атомын жингээрээ тугалгатай ижил боловч тугалгаас илүү хортой гэнэ. Олон өвөрмөц бодисууд нэгдэж энэхүү тали хэмээх бодис үүсдэг байна. Талийн хор хөнөөл нь үс унах, арьсны өвчин болон үхэлд хүргэх аюултай юм. Гутчинсонит нь тали, тугалга болон хүнцэлийн нийлмэл аж. Гутчинсонитыг Кембрижийн сургуулийн эрдэс судлаач Жонн Хатчинсона (John Hutchinson)-ы нэрээр нэрлэсэн байна. Энэхүү бодисыг Европын уулархаг хэсэг болон хүдрийн ордтой газар харж болно.



Галенит (Galena)
Галенит нь тугалга гаргаж авах хамгийн чухал хүдэр юм. Ямар нэгэн аюулгүй байдлын хамгаалалтгүйгээр галениттай харьцаж байгаа хүмүүсийн хувьд үхэлд хүргэх чадвартай хортой бодис аж. Учир нь энэхүү бодисыг боловсруулж байх үед их хэмжээний тоос ялгардаг бөгөөд ажилчид тоосыг залгих магадлалтай юм. Тугалга гаргаж авсны дараа галенитаас гарсан уур, тоос зэрэг нь байгал орчинд хөнөөлтэй. Галенитыг алхаар цохиход тэрээр хэд хэдэн жижиг хэсэгт хуваагдах боловч өмнөхтэйгөө ижил хэлбэртэй байх гэнэ.



Асбест (Asbestos)
Асбест нь байгалийн гаралтай бодис бөгөөд бараг л дэлхийн хамгийн аюултай бодисын тоонд багтах болов уу. Бусад бодисууд химийн найрлагаараа хүний биед санаандгүй байдлаар хор хөнөөл учруулдаг бол асбест нь уушгинд шууд нөлөөлдөг байна. Асбест нь дэлхий дээр нэлээд тархмал төмөр, натри болон хүчилтөргөчийн давхар исэл юм. Асбестийг агаарт байлгахад дэлхий даяар асбестын хэсгүүд тарах аж. Тиймээс бараг л хүн бүрийн уушгинд асбестын мяндас байхыг үгүйсгэх аргагүй.



Арсенопирит (Arsenopyrite)
Арсенопирит нь алттай ойролцоо бодис юм. Арсенопирит нь төмөр болон хүнцэлийн сульфид аж. Энэхүү бодисыг халаах эсвэл ямар нэгэн химийн урвалд оруулахад хүнцэлийн хүчтэй үнэр гарах бөгөөд хүний биед муугаар нөлөөлөх юм. Хачирхалтай нь арсенопиритыг гаднаас нь хараад тодорхойлж болох гэнэ. Түүний багахан хэсэг хэлтэрч унахад сармисны үнэр ялгардаг байна.



Торбернит (Torbernite)
Торбернит (Torbernite) бол тамын бодис юм. Энэхүү бодис нь фосфор, зэс, ус, ураны урвалын дүнд бий болсон ч гайхалтай кристаллтай учир эрдэс чулуулга цуглуулагчдын анхаарлыг ихэд татдаг байжээ. Торбернит нь уушгины хорт хавдар үүсгэх магадлалтай гэнэ. Хорт бодисыг ялгаруулж буй хамгийн гол хэсэг нь кристалл хэсэг нь байдаг аж.



Стибнит (Stibnite)
Стибнит (Stibnite) нь сурьмагийн сульфид бөгөөд мөнгө мэт харагдана. Тиймээс ч өмнө нь энэхүү бодисыг мөнгөлөг аяга, сав, халбага сэрээ хийхэд ашиглаж байсан байна. Энэхүү бодис хоолны хордлого үзүүлдэг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй байсан учир нэлээд хэдэн хүн энэхүү бодисоос болоод амь насаа алдаж байжээ. Хэрвээ энэхүү бодисыг үзмэрийн маягаар хадгалсан ч бодисыг барьсныхаа дараа заавал гараа угааж, хордлого авахаас сэргийлэх нь чухал.



Аурипигмент (Orpiment)
Хүнцэлээс хамгийн аюултай байх чулуулаг нь хүнцэл болон хүхэрийн нийлмэг чулуулаг юм. Аурипигментын өнгө нь ихэд анхаарал татах бөгөөд гарт авсан тохиолдолд хүнцэлийн өмөн үүсгэх болон мэдрэлд хортой бодисыг ялгаруулдаг байна. Үүнээс гадна энэхүү бодис нь гэрлийн нөлөөллөөр задардаг бөгөөд хүчтэй сармисны үнэр гаргадаг. Аурипигментыг уран зургийн будаг гаргаж авахад хэрэглэдэг байсан бөгөөд маш олон зураач нар үүнд хордсон болов уу.



Киноварь (Cinnabar)
Киноварь нь мөнгөн усны сульфид юм. Энэхүү бодисын нэр нь “Лууны цус” гэсэн утгатай юм байна. Энэхүү бодисыг халааж цэвэр мөнгөн ус гаргаж авдаг бөгөөд үүний дараа хүний мэдрэг байдал алдагдаж, үхэлд ч хүрэх аюултай болдог. 1700 оны үед Киноварь агуулагдсан газар очиж ажиллах нь үхэлрүү явж байгаа хэрэг хэмээн үздэг байжээ. Зарим эмч нар энэхүү бодисыг анагаах үйлчилгээтэй хэмээн үзэж зарим нэг эмчилгээнд зориулан хэрэглэдэг байжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()