Себу арал дахь халиман аварга загас

2013-03-17, 00:06
23,471
Мянга мянган жуулчид Себуд байрлах Тан-Аваныг зорин очих болжээ. Өмнө нь энэхүү газар бараг л жуулчид ирдэггүй байсан бөгөөд санаандгүй тохиолдлоор дайрч гардаг л байсан байна. Ийнхүү мянга мянгаараа очих болсон шалтгаан нь нутгийн иргэд Халиман аварга загасыг тэжээж, арлын эрэг рүү дуудан авчирдагтай холбоотой аж. Тиймээс халиман аварга загасыг ойроос харахыг хүссэн жуулчид цуглах болсон байна.
Себу арал дахь халиман аварга загас

Тан-Аваны Загас агнуурын холбооны (TOSWFA) гүйцэтгэх захирал Рамонито Лагахид хэлэхдээ: "Биднийг энэхүү үйл ажиллагаагаа зогсоо хэмээн биологичид хэлж байгаа. Хэрвээ бид халиман загас тэжээж, жуулдчыг арал дээрээ авчрахгүй бол амьдрах боломжгүй болно. Эсвэл дахин загас агнах шаардлага гарна шүү дээ” -гэжээ.





Хэдийгээр халиман аварга загаснууд 12.7 метрийн урттай, 21.5 тонн жинтэй ч тэд ихэвчлэн далайн замаг, хөвөгчдөөр хооллодог гэнэ. Энэхүү тэжээмэл аварга загас маань маш дуулгавартай, хүнд ямар ч хор хөнөөлгүй юм байна. Халиман аварга загаснууд хэр удаан амьдардаг болох нь тогтоогдоогүй байгаа бөгөөд мөн тоо ширхгийн хувьд ч тодорхой бус байгаа аж.



Рамонито Лагахид: “Тан-Аванд үргэлж халиман аварга загаснууд байсаар л ирсэн. Би залуу байх үедээ ч энэхүү загасыг харж байсан. Халиман аварга загасыг хооллохын тулд бид шөнө гарч зориулалтын дун хэлбэртнийг түүдэг хэмээн” -хэлжээ.



Халиман аварга загасны талаар мэдээлэл 2 жилийн өмнөөс Интернэтээр цацагдаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш жуулчид Себу арлыг үй олноороо зорих болжээ. 2012 оны нэгэн өдөр нийт 1642 жуулчин энэхүү загасыг харахаар очсон байна.



Эдгээр аварга загасуудыг 6:00-13:00 цагийн хооронд хооллодог бөгөөд 80 метрийн зайнаас харилцдаг байна. Ихэнхидээ 8-10 ширхэг загас ирдэг боловч зарим тохиолдолд 20 гаруй дагас цуглах нь ч бий.



Зүгээр л ойроос харахад 500 песо (£8,30) бол түүнтэй хамт сэлэхэд 1500 песо байдаг аж. Ингээд тухайн өдөр хөтөч, тайлбарлагч хийсэн ажилтан 1000-1500 песогийн цалин авдаг нь Филлипиний иргэдийн хувьд чамлахааргүй цалин юм.



Халиман аварга загас тэжээж, жуулчид ирэх болсноор иргэдийн амьдрал дээшилж, олон тоосгон барилгууд бий болсон байна. 23 настай Айки Лагахид ярихдаа: "Халиман аварга загастай ажиллах нь илүү ашигтай байдаг" -гэжээ.



Жуулчид ч мөн сэтгэл хангалуун буцдаг байна.



Гэсэн хэдий ч бүгд сэтгэл хангалуун бус байдаг аж. Биологичдын үзэж байгаагаар ийнхүү хооллох нь загасны эрүүл мэндэд муу нөлөөтэй бөгөөд ийм жижигхэн газар нэг дор олон загас цуглаж байгаа нь боломжгүй зүйл хэмээн хэлжээ. Завин дээрээс загасыг хооллож байгаа нь ч гэсэн бодит биш мэт санагдана.



Биологчид хэлэхдээ, “Энэ яг л амьтны хүрээлэн мэт харагдана. Халиман аварга загас тэжээснээр олж авч байгаа мэдлэг нь зэрлэг байгаль дээрээс олж авах мэдлэг туршлагаас тэс өөр зүйл. Энэ бол зэрлэг байгалийг ашиглан бизнес хийж буй явдал юм” -гэжээ.



Мөн биологичид загасны сэтгэл зүйн тал дээр нэлээд айж байгаа бөгөөд гэнэт уурлах, зэрлэг араншинтай болох гэх мэт эмгэгүүд илэрч болох гэнэ. Үүнээс гадна загастай хэт ойрхон ажилласнаар янз бүрийн халдварт өвчин авах магадлалтай аж.



Амьтдын эрхийг хамгаалах байгууллагын хувьд үүнийг амьдралаа залгуулах үйл ажилагаа гэдгийг ойлгож байгаа хэдий ч урт удаан хугацааны туршид оршин тогтнохын тулд илүү найдвартай, боловсронгуй байх ёстой хэмээн үзжээ.



Халиман аварга загасыг хооллохын тулд Тан-Аваныг зорих завь.



Хооллохын тулд ирж буй халиман аварга загас.



Загасчид завиа татаж байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()