Ахуйн нууцууд

2013-03-14, 03:46
71,263
Гэр ахуйн ажил гэдэг төдийлөн хүсээд байхаар зүйл биш билээ. Тэгвэл зарим нэг энгийн бүтээгдэхүүнүүдийг ахуйн ажлаа хөнгөлөхөд ашиглаж болох юм. Үүнийг “Лайфхакинг” хэмээн нэрлэх бөгөөд энгийн бүтээгдэхүүнийг өөрийн зорилгодоо ашиглан, амьдралыг илүү хөнгөн хялбар болгох явдал аж. Ингээд лайфхакингийн нууцуудаас танилцацгаая.
Ахуйн нууцууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Агааржуулагч болгон дүрдэг цайг ашиглах
Хэд хэдэн хэрэглэсэн дүрдэг цайг хөргөгчинд хийж тавихад хөргөгчний муухай үнэр дарагдах болно.



2. Хүүхдийн нойтон салфеткийг ашиглах
Ямар нэгэн цахилгаан төхөөрмөж арчих шингэн худалдаж авахаасаа өмнө хүүхдийн нойтон салфеткийг ашиглаад үзээрэй.



3. Перекись буюу хэт ислийг толбо арилгахад хэрэглэж болно
Цайруулагч бодис гарснаас хойш хэт ислийг ашиглахаа больсон билээ. Үнэн хэрэгтээ хэт исэл нь тобло арилгах гайхалтай бодис болдог аж.



4. Нялцгай биетнийг устгахад шар айраг хэрэгтэй
Хэрвээ таны зуслангийн байрны гадаа ямар нэг авгалдай, нялцгай биетэн байвал том амсартай саванд шар айраг хийж тавьбал амьтад өөрсдөө мөлхөөд орчихно.



5. Шоргоолжны эсрэг шанцайг хэрэглэх
Хэрээ шоргоолжноос салахыг хүсэл шоргоолж үүрлэсэн газар шанцайг цацаарай.



6. Шүдний оог цэвэрлэгч бодис болгон ашиглах нь
Шүдний оо нь металл зүйлийг гайхалтай сайн цэвэрлэх бөгөөд мөн гаран дахь сармисны үнэрийг арилгах чадвартай.



7. Алка-Зельтцер эм
Алка-Зельтцер –ийг загасчилж буй газрынхаа эргэн тойронд хийвэл таны загасчлал амжилттай болох магадлалтай аж.



8. Үүний эсрэг дүрдэг цай
Цайны навчинд байдаг идээлгийн ислэг нь Үүг арилгах маш сайн бодис юм. Өдөрт 3 удаа 15 минутын туршид бүлээн дүрдэг цайг тавьснаар Үү арилах болно.



9. Гадил жимсний хальс
Гадил жимсний хальсаар мөнгөн эдлэл арчвал мөнгөн эдлэлийн өнгө сэргэх болно.



10. Нянгийн эсрэг зөгийн бал
Зарим төрлийн зөгийн бал нь нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд шарх эдгээхэд туслах байна.



11. Загатналтын эсрэг аспирин
Шумуул хазсан газар аспирины уусмалыг түрхсэнээр загатналт үгүй болох гэнэ.



12. Хүнсний содыг шүд цайруулахад хэрэглэж болно
Хүнсний сод нь эвгүй үнэрийг дарахаас гадна шүд цайруулах үйлчилгээтэй. Гэхдээ байнга хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай.



13. Гарын тос гутлыг гялалзсан өнгөтэй болгоно
Гарын тос нь таны гутлыг гялалзсан өнгөтэй болгохоос гадна илүү зөөлөн болгох аж.



14. Модны нүүрсийг агааржуулагч болгож хэрэглэх нь
Модны нүүрс нь хөргөгч болон автомашин дахь эвгүй үнэрийг дарах болно.



15. Багсны бохирдлыг арилгахад уксусыг ашиглаж болно
Халуун уксусанд 30 минутын турш бохирдолтой багсыг дэвтээгээд халуун усаар зайлсны дараа багс тань шинэ юм шиг л болох болно.



16. Кофе шүүлтүүр нь цонх угаахад хэрэгтэй
Цонх угаахдаа кофены шүүлтүүрийг ашиглавал ямар ч зураас гарахгүй.



17. Мөнгөлөг гялгар цаас
Мөнгөлөг гялгар цаасыг хэд хэдэн удаа хайчлахад таны хайч илүү иртэй болох болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()