Хүн төрөлхтөний гайхалтай бүтээл

2013-03-16, 01:33
20,524
Хүн төрөлхтөн нефт болон хийн аварга цогцолбор “Troll-A” босгосон байна. Энэхүү цогцолбор нь дэлхийн аварга цогцолборуудын нэг бөгөөд Хойд далайд байдаг аж. “Troll-A” цогцолбор дотор тулгарч болох аюулаас хамгаалсан шинэлэг тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан юм. Тиймээс энэхүү цогцолбор агуу инженерийн бүтээсэн шилдэг бүтээл төдийгүй газраас хөндий байрлах томоохон байгууламж ажээ.
Хүн төрөлхтөний гайхалтай бүтээл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа







Бат бөх, тэнцвэртэй байдлыг нь хангах үүднээс талбайн ихэнхи хэсэг нь усан доор байгаа ч усны дээр харагдаж буй хэсгийг нь харахад л гайхшрал төрүүлж байна.



Ихэвчлэн талбайн тулгууруудыг тусд нь хийж дараа нь авчирч байрлуулдаг байна. Харин “Troll-A”-ийн хувьд бүгдийг нь нэг  доор хийж дараа нь далайруу шилжүүлсэн байна. Энэхүү цогцолборыг зөвхөн байрлуулахад л 7 хоног шаардагдсан аж.



Цогцолборын суурь далайн түвшнээс доош 303 метрийн гүнд байрлаж байгаа. Харин усны дээр байгаа бетонуудын нэгд нь цахилгаан шат байгаа бөгөөд энэхүү цахилгаан шатны тусламжтайгаар усан доор буй хэсэг рүү очих боломжтой юм. Троллын тулгуурын хананы зузаан нь 1м орчим бөгөөд төмөр бетоноор хийгдсэн аж. Энэхүү 4 бетоны хамт тусгай төмөр бетонон хэсэг бий бөгөөд энэ нь газар хөдлөлт болон байгалийн ямар нэгэн аюулт үзэгдлээс цогцолборыг хамгаалах юм.



























1996 онд энэхүү цогцолбор “Задгай тэнгист буй дэлхийн хамгийн том хийн цогцолбор” хэмээн Гиннесийн номд багтжээ. Харин одоо энэхүү шагналын эзэн нь Мексикийн тохой дахь Петрониус цамхаг болжээ.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()