СААК БАРИМТ

Хачирхалтай ажлууд

Гэрэл зурагчин Нэнси Шифф (Nancy Schiff) аль болохоор сонирхолтой, өвөрмөц ажил мэргэжлийн талаар олж, тэдний ажилчдын гэрэл зургийг хар цагаанаар дарж өөрийн ажлын онцлогийг харуулахыг зорьдог нэгэн билээ. Түүнд ч энэ ажил бас таалагддаг байна. Нэнсигийн ачаар дэлхийн өнцөг булан бүрийн хачирхалтай, сонирхолтой ажил мэргэжил эрхлэдэг хүмүүсийг бид мэдэж авдаг билээ.
Хачирхалтай ажлууд Хадгалах
2013-07-03, 19:16

Сайхан сэтгэлтэй хүмүүс бас байдаг л юм байна

Дайн байлдаан, жагсаал цуглаан, улс төрийн эргэлтээр дүүрэн энэ дэлхийд хүн чанар, тусархаг сэтгэл, бусдыг дэмжих дэмжлэгээ алдахгүй байх нь нэн чухал. Уг нь сайн үйл хийх нь их хэцүү биш, гэвч ихэнхи хүмүүс тусалж чадах байсан гэдгээ сайн мэдэж байгаа ч, юу ч анзаараагүй дүр эсгэдэг. Бага боловч сэтгэлээсээ хийсэн тусархаг алхам нь дэлхийн бүх баялгаас ч их аз жаргал, хайр, хүндлэлийг авчирна шүү дээ.
Сайхан сэтгэлтэй хүмүүс бас байдаг л юм байна Хадгалах
2013-07-03, 03:50

Пхукет арлын шөнийн амьдрал

Тайландад биеэ үнэлэх явдал хэт замбараагүй дэлгэрсэн нь жуулчид болон орон нутгийн амрагчдад зориулсан амралтын бүсүүдийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа аж. Ингээд бүгдээрээ нэгэн аялагчийн "Пхукет" арлын шөнийн амьдралтай танилцсан фото тэмдэглэлийг сонирхоцгооё. "Шөнө, Пхукет" гэдэг хоёр үгийг сонсмогц танд зугаа цэнгэл, шөнийн цэнгээний газрууд, түргэн хоолнууд, жуулчид, тэгээд мэдээж биеэ үнэлэгчид төсөөлөгдөж байгаа биз.
Пхукет арлын шөнийн амьдрал Хадгалах
2013-07-02, 04:55

Жуулчдыг хүртэл алах “эрхтэй” цор ганц газар

Солонгосын цэрэггүйжүүлсэн бүсэд оршдог "Панмунжом" (Panmunjom) тосгон бол “Байлдааны үйл ажиллагаанаас үүдэн гарч болзошгүй гэмтэл бэртэл, болон амь насаа алдах явдалд өөрийн биеэр бүрэн хариуцлага үүрнэ” – гэсэн актад заавал гарын үсэг зурах шаардлагыг жуулчдад тавьдаг газар юм. Сөүлээс хойш 55 км-ийн зайд орших энэ тосгон нь Хойд болон Өмнөд Солонгос хоёрын дунд байдаг бодит хил юм.
Жуулчдыг хүртэл алах “эрхтэй” цор ганц газар Хадгалах
2013-07-02, 00:57

Солиотой цагаан хоолтнууд

Цагаан хоолтнууд болон амьтдыг хамгаалагчид зовж тарчилж буй амьтадыг өмгөөлж тэдэнтэй адил зовж байгаагаа илэрхийлж хачирхалтай үйл ажиллагааг зохион явуулдаг гэдгийг одоо бид мэддэг болсон. Энэ удаа тэд биеэ цоолох биш, бие биенээ улайссан төмрөөр тамгалсан байна.
Солиотой цагаан хоолтнууд Хадгалах
2013-07-01, 21:07

Бали дахь бас нэгэн хачирхалтай ёслол

Жил бүр Бали арал дээр орших “Тенгананесе” тосгоны оршин суугчид Индра бурханд хүндэтгэл үзүүлэхийн тулд “Usabha Sambah” нэртэй сар орчим үргэлжилдэг ёслолыг тэмдэглэдэг байна. Энэ үеэр жуулчдын сонирхолыг ихээр тадаг зүйл бол эрчүүд нь өргөстэй ургамалаар хоорондоо тулалддаг байна.
Бали дахь бас нэгэн хачирхалтай ёслол Хадгалах
2013-07-01, 20:20

Aймшигтай ёс, жаяг

Улс үндэстэн бүр өөрийн гэсэн түүх соёл, ёс жаяг уламжлалтай байдаг билээ. Түүхийн уламжлалыг хадгалсан томоохон ёснуудын нэг нь шашны зан үйлийн уламжлал байдаг бөгөөд эдгээр уалмжлалууд нь нэг талаас сонирхолтой, нэг талаас жихүүдэс хүргэм аймшигтай мэт санагдана. Гэхдээ л энэ бүхэн тухайн үндэстний соёлыг өгүүлж буй бэлгэ тэмдэг. Ингээд дэлхийн өнцөг булан бүрт буй иргэдийн одоог хүртэл уламжлагдан ирсэн хачирхалтай ёс, жаягаас сонирхоцгооё.
Aймшигтай ёс, жаяг Хадгалах
2013-06-30, 20:47

Нүүр шилжүүлэн суулгах хагалгааны хамгийн гайхалтай үр дүн

37 настай Ричард Ли Норрис (Richard Lee Norris) 1997 онд шувууны буутай болгоомжгүй харьцсанаас болж, нүүрээ аймшигтай гэмтээсэнээс хойш олон жилийг масканы ард нуугдаж өнгөрүүлсэн ажээ. Харин саяхан Мэрилендийн их сургууль дээр 36 цаг хийгдсэн хагалгааны үр дүнд шинэ нүүртэй болжээ. 150 орчим эмч сувилагч нар уг хагалгаанд оролцож өвчтөнд эрүү, шүд, хэл, булчин болон судаснуудыг шилжүүлэн суулгажээ.
Нүүр шилжүүлэн суулгах хагалгааны хамгийн гайхалтай үр дүн Хадгалах
2013-06-30, 20:17

Үл Мэдэгдэх Нисдэг Биет унасан 4 газар

Ер бусын, танигдэж мэдэгдээгүй зүйлсэд дурлагчдын анхаарлыг "Үл Мэдэгдэх Нисдэг Биетүүд" (UFO) үргэлж татдаг. Урьд нь хачин жигтэй “харь гариг”-тай холбоотой үйл явдал болж байсан, одоо ч гэсэн заримдаа тийм явдал тохиолддог газрууд руу Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид их зорьдог. Өнөөдөр та бүхний анхааралд "Үл Мэдэгдэх Нисдэг Биет" унаж байсан хэмээн тэмдэглэгдсэн 4 газрын тухай мэдээллийг хүргэж байна. Хэрэв та ийм зүйлд дур сонирхолтой бол энэ 4 газар заавал очиж үзэхийг санал болгоё.
Үл Мэдэгдэх Нисдэг Биет унасан 4 газар Хадгалах
2013-06-30, 02:26

Днепр мөрний эрэг дээрх сонирхолтой спорт талбай

Украйны нийслэл Киевийн нэгэн паркт нутгийн хүмүүс нь хаягдал төмрөөр хийсэн тренажёр дээр булчин, шөрмөсөө хөгжүүлж байдаг нэгэн сонирхолтой газар байдаг байна. Хүнд атлетикийн тамирчид энэхүү спорт цогцолборыг өнгөрсөн зууны 70-аад оноос барьж эхэлжээ. Өнөөдөр энэ газраас залуучуудыг төдийгүй халуун хүйтнээс үл халширах золбоолог тэтгэвэрийн хөгшчүүлийг ч олж болно.
Днепр мөрний эрэг дээрх сонирхолтой спорт талбай Хадгалах
2013-06-30, 02:06

Цусаар уйлдаг охин

Энэ дэлхий дээр сонин содон зүйл их тохиолдох юм. Нэг хэсэг интернэтээр алмазаар уйлдаг охин хэмээн шуугиж байсан бол энэ удаад 20 настай Чилигийн нэгэн охин эмч нарыг гайхшруулаад байгаа гэнэ. Тэрээр цусаар уйлж байгаа бөгөөд энэ өвчтөнд ямар эмчилгээ хийх, хэрхэн туслах талаараа эмч нар ямар ч ойлголтгүй гар хумхин суух болоод байгаа аж.
Цусаар уйлдаг охин Хадгалах
2013-06-29, 20:21

Эрдэмтдийн гаргасан 12 алдаа

Ташаа ойлголтууд нь дам яриа, өгүүллэг, түүх, домгоос үүсэн хүмүүсийг төөрөгдөлд оруулдаг баримт, ойлголтууд юм. Энэ бүхнийг ямар нэгэн онол, шинжлэх ухааны талаас батлах нь юу л бол. Гэхдээ зарим тохиолдолд эрдэмтдийн алдаанаас эсвэл иргэдийн буруу ойлголтоос болоод сонирхолтой, хөгжилтэй, шинжлэх ухааны ташаа ойлголтууд бий болж, иргэдийг мунхруулдаг байна. Ингээд эрдэмтдийн гаргасан сонирхолтой 12 алдааг хүргэе.
Эрдэмтдийн гаргасан 12 алдаа Хадгалах
2013-06-29, 01:14