17 настай "шизофрени" өвчтэй охины зурсан гайхалтай зургууд

Гайхмаар зурах авьяастай Кейт охин одоо 18 настай бөгөөд сэтгэл мэдрэлийн "шизофрени" өвчнөөр шаналж яваа нэгэн юм. Тэрбээр "Би багаасаа зураач болохыг хүсдэг байсан. Гэхдээ энэ өвчний шинж тэмдэг илрэх хүртэл би юу ч мэдээгүй. Би сэтгэцийн өвтэй гэдгээ мэдээд өөрийгөө маш ихээр үзэн ядсан. Яагаад гэвэл энэ нь намайг бусдаас өөр, хэвийн бус гэдгийг илтгэж байгаа шүү дээ. Харамсалтай нь би намайг харахаас ч эвгүйцдэг аймшигтай нийгэмд бусад хүмүүстэй зохицож амьдрах ёстой. Тэд энэ төрлийн өвчтэй хүмүүсийг хэвлэл мэдээлэл, кинонд гардаг шигээр л төсөөлдөг хэвшмэл ойлголттой байдаг. Тийм учраас би ямар байдгийг бусдад харуулахыг хүссэн" гэж ярьж байжээ. 

17 настай "шизофрени" өвчтэй охины зурсан гайхалтай зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Олон жилийн турш эмч нар надад хэд хэдэн төрлийн онош тавьсаар ирсэн. Харин миний сэтгэцийн байдал эрс муудсаны улмаас 17 настай байхад намайг шизофрени өвчтэй гэж оношилсон. Би ихэнхдээ гаж, галзуу гэмээр зураг зурдаг бөгөөд энэ бүхэн намайг тайвшрахад тусалдаг байсан"

"Надад сонин дуу чимээ, шуугиан их сонсогддог. Бас хачирхалтай царай, эвгүй нүднүүд харагддаг. Сэтгэл хямрах үед би өөрийгөө "Ялаа болчихсон юм шиг" л төсөөлдөг. Энэ цох тухайн үед надад төрдөг сэтгэгдлийг илэрхийлж байгаа юм"

"Би сэтгэл зүйн хувьд хүмүүсийн төсөөлж байгаагаас хүнд зүйлийг даван туулдаг. Заримдаа хэн нэгэн надад гал асаа, бүх зүйлийг шатаа гэж шивнэдэг"

"Энэ бол хана, шалан дээрээс над руу ширтэж байдаг царайнууд. Тэд ихэнхдээ зүгээр ч ширтэхгүй бас хөдөлдөг"

"Шувуу надад дуу дуулж өгдөг"

"Миний хөрөг зураг: Толинд харах үедээ би өөртөө ингэж харагддаг"

"Өөрийн гэсэн үнэлэмж гэх зүйл надад байхгүй, тэр нь ач холбогдолгүй санагддаг. Ихэнхдээ би өөр нэгэн болохыг мөрөөддөг"

"Миний нүд заримдаа олон өнгийн толбонуудтай, их хачин харагддаг "

"Бусадтай харилцах үедээ би сэтгэл хөдлөлөө маш сайн хянах шаардлагатай болдог. Энэ бүхэнтэй би өдөр бүр тэмцдэг. Ямар хэцүү байдгийг ойлгоход бэрх байх"

Кате зөвхөн өөрт харагддаг хийсвэр зүйлсийг зурдаггүй. Тэрбээр бусад зүйлсийг ч маш сайн зурдаг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()