Үл Мэдэгдэх Нисдэг Биет унасан 4 газар

2013-06-30, 02:26
45,013
Ер бусын, танигдэж мэдэгдээгүй зүйлсэд дурлагчдын анхаарлыг "Үл Мэдэгдэх Нисдэг Биетүүд" (UFO) үргэлж татдаг. Урьд нь хачин жигтэй “харь гариг”-тай холбоотой үйл явдал болж байсан, одоо ч гэсэн заримдаа тийм явдал тохиолддог газрууд руу Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид их зорьдог. Өнөөдөр та бүхний анхааралд "Үл Мэдэгдэх Нисдэг Биет" унаж байсан хэмээн тэмдэглэгдсэн 4 газрын тухай мэдээллийг хүргэж байна. Хэрэв та ийм зүйлд дур сонирхолтой бол энэ 4 газар заавал очиж үзэхийг санал болгоё.
Үл Мэдэгдэх Нисдэг Биет унасан 4 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Розуэль, Нью-Мексико, АНУ. Үл Мэдэглэх Нисдэг Биет (ҮМНБ) унасан гэдгээрээ алдартай газар. Хүмүүсийн ярьдгаар 1947 онд Нью-Мексико-гийн тэнгэрт том хэмжээтэй, диск хэвбэлийн, гэрэлтсэн зүйл нисч ирсэн гэдэг. Хотоос ойролцоогоор 25 км-ийн зайд нисээд, унаж осолдсон байна. Үл Мэдэгдэх Нисдэг Биетийн үлдэгдлийг фермерүүд олсон гэдэг. Энэхүү хачин жигтэй үйл явдлын баримт болон үлдсэн ганц зүйл бол одоо ҮМНБ-ийн осолдсон гэх том хар нүх юм. Чухам түүнийг л харахаар жуулчид Шинэ Мексико-г зорьдог байна. Розуэль-д болсон энэ явдлын дараа харь гаригийн хүний цогцосыг олон нийтийн нүдэн дээр ил зөөж, дуулиан тарьж байжээ. Мэдээж одоо бол резинэн манекенээр олныг хуурсан гэдгийг бид мэдэж байгаа учраас инээд хүрмээр... Гэвч тэр үедээ энэ явдал нь үнэхээр олныг шоконд оруулж, бүгдэд үнэн голоосоо итгэхэд хүргэж байжээ.




2. Кловис, Нью-Мексико, АНУ. Харь гаригийн хөлөг онгоц осолдсон гэгдэх АНУ-ын хоёр дахь алдартай газар. Энэхүү газар нь ойролцоох хотоосоо 40 км-ийн зайд оршдог учраас Розуэль-ээс арай бага танигджээ. Жуулчид ийшээ ҮМНБ-ийн музей дахь харь гаригийн хүмүүсийн лааны тосон барималууд, төрөл бүрийн нууцлагдмал гэрэл зургуудыг харахаар очдог.




3. Дальнегорск, Приморын хязгаар, Орос. Гэрчүүдийн хэлж буйгаар 1980-аад оны дундуур хөл бөмбөгийн бөмбөг шиг хэмжээтэй шатаж буй биет нисч ирээд, хаданд зоогдсон гэж ярьцгаадаг. “Сүйрлийн” дараа цэргийнхэн ирж, нисдэг аппаратны үлдэгдлийг авч явсан байна. Дашрамд дурьдахад эрдэмтэд энэ газрыг хичнээн судлаад ч ер бусын байдлыг нь тайлж чадаагүй байна. Энэхүү газарт жил бүр Оросын өнцөг булан бүрээс зуу зуун харь гаригийн нисдэг биет судлаачид очдог ажээ.




4. Владикавказ, Хойд Осет, Орос. Владикавказаас холгүйхэн нэгэн хачирхалтай явдал гарчээ: Газраас хөөргөсөн пуужин нь замдаа нэгэн үл мэдэгдэх нисдэг биеттэй мөргөлдсөн байна. Пуужин усгагдаагүй боловч гэмтэж, газар дээр буцаж унасан байна. Хэд хоногийн дараа мөөг түүж явсан хүмүүс ой дотроос өнөөх пуужинтай мөргөлдсөн гэх нисдэг биетийг олжээ. Олдсон биет нь хачирхалтай цилиндр хэлбэртэй, талст хэлбэрийн орой, металл суурьтай байсан аж. Мөөгчид объектийн зургийг авсныхаа дараа, шууд улсын аюулгүй албаныханд тушаасан байна.



Бонус видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()