СААК БАРИМТ

Хятадын Коммунист намын 100 жилийн ой хэрхэн болж өнгөрсөн бэ? (40 фото)

Хятадын коммунист намын 100 жилийн ойн баяр дэлхий нийтийн анхаарлын төвд болж өнгөрлөө. Тус улсын удирдагч Ши Жиньпин ёслолын үйл ажиллааны үеэр үг хэлэхдээ Хятадын бүрэн эрхт байдлыг хамгаас эрхэмлэж, эр орныхоо эв нэгдлийг бэхжүүлэхээ амлав. Мөн тэрээр Тайванийн асуудлыг шийдвэрлэн, Хятад улсын эрх ямбыг басаж болохгүйг сануулна гэжээ.  

Хятадын Коммунист намын 100 жилийн ой хэрхэн болж өнгөрсөн бэ? (40 фото) Хадгалах

Мусульман эмэгтэйчүүдийн толгойн гоёл ямар учиртай байдаг вэ?

Исламын шашинтай орнуудад эмэгтэйчүүд нь толгой эсвэл бүтэн биеэ халхалсан гивлүүр зүүдэг уламжлалтай билээ. Гэхдээ тэрхүү гивлүүр нь улс үндэстнээсээ шалтгаалаад хийц, хэмжээ зэрэг хэд хэдэн онцлогоор хоорондоо ялгардаг аж. Мөн цаг үеэ дагаад өмнөхөөс олон төрлийн гивлүүрүүд бий болжээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Мусульман эмэгтэйчүүдийн толгойн гоёл ямар учиртай байдаг вэ? Хадгалах

Хүний үнэт эрхтэн нүдний талаар сонирхолтой 15 баримт

Хорвоо ертөнцийг харах агуу чадварыг бидэнд өгөхийн зэрэгцээ сэтгэл зүрхний илэрхийлэл, гоо сайхны бэлгэдэл болдог болохоор нүдийг эрт цагаас эхлэн магтан дуулсаар иржээ. Гэхдээ та энэхүү гайхамшигт эрхтний талаар хэр сайн мэдэх вэ? Сансарт уйлах боломжтой эсэх, цэнхэр нүдтэй цагаан муур яагаад дүлий байдаг зэрэг олон сонирхолтой асуултуудын хариуг дараах нийтлэлээс уншаарай. 

Хүний үнэт эрхтэн нүдний талаар сонирхолтой 15 баримт Хадгалах
2021-07-04, 16:45

Ээжийнхээ үхлийг эмээгээсээ 13 жилийн турш нуусан Хятад эмэгтэйн сэтгэл хөдөлгөм түүх

Хайртай хүнээ аварч үлдэхийн тулд өөрт нь худлаа хэлэх шаардлага заримдаа гардаг аж. Өмнөд хөршийн Сиань хотын оршин суугч Чен Жин хэмээх эмэгтэй ээжийгээ хорт хавдраар өөд болсон явдлыг эмээгээсээ 13 жилийн турш нуужээ. Тэр ч байтугай тэрээр ээжтэйгээ ижил хоолойтой эмэгтэйг олж, эмээгээ "охинтой нь" яриулж тайтгаруулдаг байсан гэнэ. 

Ээжийнхээ үхлийг эмээгээсээ 13 жилийн турш нуусан Хятад эмэгтэйн сэтгэл хөдөлгөм түүх Хадгалах
2021-07-04, 15:44

"Тэднийг басаж болохгүй..." - Том гүрнүүдийн армийн түүхэн дэх хамгийн ичгэвтэр ялагдлууд

Дайн тулаанд цаг агаар, зэр зэвсэг, хоол хүнс, аз завшаан гээд олон зүйл ялалт ялагдлыг шийддэг. Гэвч зарим тохиолдолд цэргийн удирдагч нар илт давуу талтай байж амархан ялахаар тулаанд өөрсдийн тэнэглэлээс болж бүрэн ялагдал хүлээх тохиолдол гардаг. Өнөөдөр та бүхэнд тэдгээр түүхэнд үлдсэн гутамшигт ялагдлуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

"Тэднийг басаж болохгүй..." - Том гүрнүүдийн армийн түүхэн дэх хамгийн ичгэвтэр ялагдлууд Хадгалах

Чернобылийн хориотой бүсийн нууц камерт буусан амьтад

Биологич Сергей Гашчак 1990 оноос хойш Чернобылийн зэрлэг ан амьтдыг ажиглаж ирсэн бөгөөд олон тооны мэдрэгчтэй нууц камерын ачаар тус цөмийн гамшигт нэрвэгдсэн газар нутгийн экологийг судалсан хэвээр байгаа аж. Тэрбээр саяхан Чернобылийн хориотой бүсийн амьтад өдгөө хэрхэн аж төрж байгааг харуулсан зургуудаа хуваалцсан байна. 

Чернобылийн хориотой бүсийн нууц камерт буусан амьтад Хадгалах

Калифорнийн "Цахиурын хөндий" дэх сарын 900 долларын үнэтэй байр ямар харагддаг вэ?

Цэцэглэн хөгжсөн улсуудын хүн хөдөлгөөн ихтэй томоохон хотуудад орон сууц түрээсэлж амьдрахад сар бүр их хэмжээний зарлага гаргах хэрэгтэй болдог. Хэрэв та үүнийг тэнэглэл гэж бодож байвал АНУ-ын Сан Франциско хот дахь байшингийн гадна майханд хонохын төлөө хоорондоо үзэлцэхэд ч бэлэн хүмүүс байдаг гэдгийг санаарай. Энд сард 900 орчим ам.доллар төлж майхан түрээслэх хүсэлтэй хүмүүсийн цуваа тасардаггүй. 

Калифорнийн "Цахиурын хөндий" дэх сарын 900 долларын үнэтэй байр ямар харагддаг вэ? Хадгалах

"Гаансыг нь хугартал цохисон нь..." - Сталинаас айгаагүй гурван эрийн түүх

Өнгөрсөн зууны хамгийн их айдас дагуулсан дарангуйлагчдын нэг бол 1924-1952 оны хооронд хойд хөршийн төрийг барьсан Иосиф Виссарионович Сталин юм. Асар их үнээр улс орноо гадны эзэрхийллээс хамгаалж, улмаар дэлхийн супер хүчит гүрнийг бий болгосон гавьяатай ч өөрийн эрх мэдэл, байр сууриа бас хамгаалахын тулд цуст хядлага, хэлмэгдүүлэлт үйлдэж, ард иргэдийнхээ зүрхэнд айдас хуруулсан нь үнэн юм. Гэвч цөс ихтэй эрс түүнийг эсэргүүцэж, тэр ч байтугай биед нь халдаж байсан ч тохиолдлууд бий. Ингээд Сталинаас айгаагүй тэрхүү хүмүүсийн хувь заяа хэрхэн эргэснийг хүргэж байна.

"Гаансыг нь хугартал цохисон нь..." - Сталинаас айгаагүй гурван эрийн түүх Хадгалах
2021-07-02, 14:36

“Silk way-2021” дэлхийн цомын уралдаан эхэллээ

“Silk way-2021” дэлхийн цомын цуврал уралдаан ОХУ ын Омск хотоос ирэх долоодугаар сарын 1-нд эхэлж Горнын алтай нурууны үзэсгэлэнт байгаль Баян-Өлгий аймгаар хил дамнан 5400 км замыг туулах нь ээ.

“Silk way-2021” дэлхийн цомын уралдаан эхэллээ Хадгалах

"Согтуу дизайнер"-ын бүтээл гэлтэй, ойлгоход хэцүү бүтээгдэхүүнүүд (40 фото)

Дизайн гэдэг өдгөө дэлхийн маш олон төрөл зүйлээр техник технологитой уралдан хөгжиж, улам бүр боловсронгуй болсоор байгаа билээ. Өнгө төрх, зориулалт, гоо зүйн мэдрэмж гэгчлэн хэрэглээний урлагийн төлөөлөл болсон дизайнууд заримдаа хэр баргийн хүнд ойлгогдохооргүй, хачирхалтай байх нь бий. Инстаграм сүлжээн дэх Ugly Design хуудсанд үүнтэй ижил дизайнтай бүтээлүүдийн зургийг оруулж, хүмүүст сонирхуулдаг байна. 

"Согтуу дизайнер"-ын бүтээл гэлтэй, ойлгоход хэцүү бүтээгдэхүүнүүд (40 фото) Хадгалах

Тэврэлдэн хэвтсэн 1700 жилийн настай Сяньби хосын булш судлаачдыг гайхшруулжээ

Түгээмэл биш ч археологчид заримдаа хамтад нь оршуулсан булшийг илрүүлэх нь бий. Эдгээр нь ихэвчлэн гэр бүлийн булш байдаг бөгөөд тухайн хүмүүсийн амьд ахуй цагийн мэдээллийг араг ясаар нь дамжуулж олох боломжтой. Тэдгээр хүмүүсийн хоорондын холбоо, юу иддэг байсан, ямар гэмтэл бэртэл авсан, ямар өвчин эмгэг туссан, хаана амьдардаг байсан зэрэг мэдээллийг шинжлэх ухааны тусламжтайгаар мэдэж авч болно. Тиймээс бие биендээ хайртай байсан хүмүүсийн шарилыг илрүүлэх нь тийм ч хэцүү биш юм. Ийм булш тийм ч их олдоод байдаггүй боловч саяхан Хятадын эрдэмтэд яг ийм булш олсон болохоо зарласан байна. 

Тэврэлдэн хэвтсэн 1700 жилийн настай Сяньби хосын булш судлаачдыг гайхшруулжээ Хадгалах

"Дээд айлын зовлон" - Хэцүүхэн хөрштэй оршин суугчдад тохиолдсон хөгжилтэй явдлууд

Нийтийн орон сууцанд амьдардаг хүн бүхэн бусад айлын дуу чимээнээс авхуулаад ус алдах, хажуу айл засвар хийх зэрэг элдэв асуудлуудаас болж дор хаяж нэг удаа "зовж" үзсэн нь гарцаагүй. Үүнээс гадна өдөр шөнөгүй дэвхцэх салхилгагүй хүүхдүүд, байсхийгээд тавилгаа хяхтнуулан чирдэг хүмүүс гээд дээд айлтай холбоотой асуудлыг ч бас дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ мэтчилэн засвар хийх нэрээр бараг айлд нэвтэрч орж ирэх дөхдөг "хэцүүхэн" хөршүүдийн явдлуудаас сонирхуулъя!

"Дээд айлын зовлон" - Хэцүүхэн хөрштэй оршин суугчдад тохиолдсон хөгжилтэй явдлууд Хадгалах