Олныг алмайруулсан "аварга биет" хүү 5 нас хүрээд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Тикток сүлжээнд хоёр хүүхдийн ээж хэмээх эмэгтэй бага хүүгээ хэрхэн төрүүлсэн тухайгаа хуваалцан ярьж буй бичлэг олон мянган интернет хэрэглэгчдэд хүрчээ. Тэрээр хүүхдээ төрүүлэхдээ кесар мэс засал хийлгэсэн бөгөөд хамгийн сонирхолтой нь мэс заслыг заавал хоёр эмч удирдаж хийх ёстой болсон байна. Эхийн хэвлий дэх ер бусын том нярайг гаргаж авахын тулд үүнээс өөр арга байгаагүй аж.

Олныг алмайруулсан "аварга биет" хүү 5 нас хүрээд хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тикток хэрэглэгч @shans1588 өнгөрсөн долоо хоногт өөрийн амьдралд тохиолдсон гайхалтай түүхээ хуваалцсан бөгөөд үүнээс хойш түүний бичлэгийг 36 сая гаруй интернет хэрэглэгчид үзсэн байна.

Эмэгтэй жирэмсний 38 дахь долоо хоног дээрээ кесар хагалгаанд орсон байна.

Нярай үнэхээр л олныг цочирдуулам дуулиантай төржээ. Түүнийг эхийн хэвлийгээс гаргаж авахад 6.4 кг жинтэй, бараг 61 см урт байсан гэнэ. Ерөнхийдөө шинээр төрсөн хүүхдүүдийн дундаж жин 3.4 кг байдаг бол урт нь 51 см байдаг аж.

Нярай маш том байсан тул төрөх эмнэлэгт өөрт нь тохирсон хэмжээтэй живх олдохгүй байв. Ийнхүү хүүхэд сэхээн амьдруулах тасагт 11 хоног хэвтсэний дараа 6-9 сартай хүүхдийн хувцас өмсөөд гэртээ харьсан байна.

Жаалхүүгийн унтаж байгааг харсан хүмүүс нярай хүүхэд гэдэгт нь итгэдэггүй байв.

Ер бусын хүүгийн бичлэг хурдан хугацаанд цахим ертөнцөд тархаж, ганцхан долоо хоногийн дотор долоон сая лайк, 100 мянга гаруй сэтгэгдэл цуглуулжээ.

Хүү үеийнхэн дундаа том биетэй хэвээр байгаа гэнэ.

Тэрээр одоо таван настай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()