Мусульман эмэгтэйчүүдийн толгойн гоёл ямар учиртай байдаг вэ?

Исламын шашинтай орнуудад эмэгтэйчүүд нь толгой эсвэл бүтэн биеэ халхалсан гивлүүр зүүдэг уламжлалтай билээ. Гэхдээ тэрхүү гивлүүр нь улс үндэстнээсээ шалтгаалаад хийц, хэмжээ зэрэг хэд хэдэн онцлогоор хоорондоо ялгардаг аж. Мөн цаг үеэ дагаад өмнөхөөс олон төрлийн гивлүүрүүд бий болжээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Мусульман эмэгтэйчүүдийн толгойн гоёл ямар учиртай байдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Исламын шашинтай эмэгтэйчүүд яагаад гивлүүр зүүдэг вэ?

Эмэгтэйчүүдэд гивлүүр зүүх эсвэл зүүхгүй байхад нөлөөлдөг хувийн, шашны, нийгмийн олон хүчин зүйл байдаг. Исламын шашинд үүнтэй холбоотой дүрмүүд байдаг ч яг нэгдсэн ойлголт байхгүй. Исламын шашны сургааль номлол бүхий Коран сударт Бурхны элч Мухаммадын эхнэрүүд гивлүүр зүүдэг байсныг хэд хэдэн удаа дурдсан байдаг. Үүнээс улбаалж Исламын шашинтай эмэгтэйчүүд заавал гивлүүр зүүх ёстой гэсэн үзэл тарсан юм. 

Исламын шашинтай эмэгтэйчүүд яагаад гивлүүр зүүдэг вэ?

Түүхэн явцдаа асар олон удаа өөрчлөгдсөн энэхүү өмсгөл орчин үед шашны итгэл үнэмшил, зан заншлаас гадна илүү загварлагт тооцогдох болжээ. 

Мөн Барууны орнуудад амьдардаг Исламын шашинтай иргэд гивлүүр зүүх ёсоо авч үлдэхийг хичээж эхэлсэн байна. 

2 Хижаб

Хижаб нь гивлүүрийн ерөнхий нэршил бөгөөд орчуулбал толгойн алчуур гэсэн утгатай болно. Гэхдээ өмнө нь дурдсанчлан улс орон, үндэстэн бүр өөрсдийн гэсэн хижабны соёлтой байдаг. Зарим нэг нь бүхэл биеийг хааж байхад зарим нь зүгээр л үс далдлах зориулалттай. 

Хижаб

3 Шайла (Shayla)

Шайла гэдэг бол урт, тэгш өнцөгт хэлбэртэй ороолт бөгөөд үүгээр толгой мөрийг халхалдаг. Энэхүү ороолтыг Персийн буланд түгээмэл хэрэглэдэг. Шайлаг төрөл бүрийн өнгө, даавуу, загвараар хийж болно. 

Шайла (Shayla)

4 Ешарп (Eşarp)

Eşarp бол Турк эмэгтэйчүүдийн өмсдөг дөрвөлжин хэлбэртэй, толгой болон хүзүүг далдалдаг ороолт юм. Үүнийг ихэнхдээ торгоор хийдэг боловч олон янзын загвар, өнгөтэй.

Ешарп (Eşarp)

5 Тудон (Tudung)

Tudung нь Зүүн Өмнөд Азийн Исламын шашинтай эмэгтэйчүүдийн дунд хамгийн алдартай толгойн алчуур юм. Малайз, Сингапур, Индонези, Брунейн муслим шашинтай эмэгтэйчүүд үүнийг маш түгээмэл зүүдэг. Ихэвчлэн tudung нь үс, чих, хүзүүг халхалдаг бөгөөд нүүрээ бүхэлд нь ил гаргах боломжтой. Албан газар, сурагчийн дүрэмт хувцас, олон нийтийн албан ёсны цугларалтад үүнийг заавал өмсөх ёстой юм. 

Тудон (Tudung)

6 Чадор (Chador)

Чадор шууд өмсдөг нөмрөг хэлбэрийн гивлүүр юм. Нэг хэлбэрийн өмсгөл учраас үүнийг аль нэг газарт нь уяж бэхлэх шаардлагагүй. Гэхдээ зарим газарт нь сүлбээр зүүгээр хатгаж тогтоож болдог. Эмэгтэйчүүд ихэвчлэн хар өнгийн чадор өмсдөг боловч гэртээ эсвэл сүмд янз янзын өнгөтэйг өмсөх тохиолдол бий.

Чадор (Chador)

7 Аль Амира (Al Amira)

Аль Амира (эсвэл зүгээр Амира) бол хөвөн даавуу маягийн хөнгөн материалаар хийсэн, хоёр хэсгээс бүрддэг гивлүүр юм. Үүнийг голдуу Персийн булангийн эмэгтэйчүүд өмсдөг. 

Аль Амира (Al Amira)

8 Химар (Khimar)

Химар бол нөмрөг шиг гивлүүр бөгөөд бэлхүүс хүртэл унждаг байна. Химар нь ихэнх тохиолдолд үс, хүзүү, мөрийг бүрэн далдалдаг боловч нүүрийг ил гаргадаг. Үүнийг египет эмэгтэйчүүд өмсдөг бөгөөд бэлхүүснээс дооших хэсгээ гивүүртэйгээ ижил өнгийн урт банзлаар халхалдаг. Өнгөний хувьд ямар ч байж болно. 

Химар (Khimar)

9 Батула (Battoulah)

Бедуин нь гивлүүр гэхээсээ илүү багтай төстэй. Энэхүү гивлүүрийг Бахрейн, Кувейт, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Оман, Катар зэрэг Персийн булангийн хэд хэдэн улс орнууд, мөн Ираны өмнөд хэсэгт амьдардаг муслим эмэгтэйчүүд зүүдэг. Батула нь арабын Бедуин хэмээх нүүдэлчин овог аймгаас гаралтай бөгөөд нас ахисан эсвэл гэр бүлтэй эмэгтэйчүүд өмсдөг аж. Цөлийн хатуу ширүүн газар нутагт нүүдэллэдэг Бедуин эмэгтэйчүүд энэхүү багны тусламжтай тоос шорооноос өөрсдийгөө хамгаалдаг байжээ. Батула зүүх уламжлал нь залуу үеийнхний дунд бараг л устаж байгаа тул тэдний дунд үүнийг сурталчлах олон арга хэмжээ болдог байна. 

Батула (Battoulah)

10 Бурка (Burka)

Бурка нь магадгүй энэ жагсаалт дээрх хамгийн алдартай гивлүүр байх. Нүднээс бусад хэсгийг далдалдаг энэхүү өмсгөлийг Талибаны хяналтанд байдаг Афганистаны газар нутагт амьдардаг эмэгтэйчүүд өмсдөг. Буркаг төрөл бүрийн материал, тэр дундаа морины сүүлээр хүртэл хийдэг аж. Афганистаны нийслэл Кабул хотод ихэнх бурка цэнхэр байдаг бол Афганистан, Пакистаны бусад хэсэгт бор, ногоон, цагаан өнгөтэй байдаг. 

Бурка (Burka)

11 Бошияа (Boshiya)

Бошияа нь Буркагаас илүү биеийг халхалдаг цор ганц гивлүүр юм. Үүнийг өмссөн бүсгүй нүдээ хүртэл ил гаргаж болдоггүй. Бошияаг толгой дээр зангидаж бэхэлдэг бөгөөд дээрээс доош унжиж бүхэл биеийг халхалдаг байна. 

Бошияа (Boshiya)

12 Дупатта (Dupatta)

Дупатта бол Пакистан, Энэтхэг, Бангладешийн уламжлалт хувцаслалтын нэг хэсэг юм. Энэ нь ихэвчлэн хөнгөн материалаар хийгдсэн, ирмэг дээр нь гоёмсог хатгамал бүхий алчуур байдаг. Исламын шашинт эмэгтэйчүүд үүнийг бас гоёмсог ороолт болгон ашигладаг.

Дупатта (Dupatta)

13 Жилбаб (Jilbab)

Коран сударт жилбаб хэмээх биеийг бүхэлд нь халхлах хувцаслалтыг заасан байдаг бөгөөд гивлүүрийг ингэж нэрлэнэ гэж огт дурдаагүй байдаг. Тиймээс Хойд Африк, Арабын хойгт жилбаб гэдэг үг нь урт даашинз эсвэл хүрэм гэсэн утгыг илэрхийлдэг. Харин Индонезид байгаа бол жилбаб нь даруухан хувцаслалтыг, ялангуяа толгойноос хөл хүртэл унждаг алчуурын нэр юм. 

Жилбаб (Jilbab)

14 Никаб (Niqab)

Никаб гэдэг нь эмэгтэй хүний нүднээс бусад хэсгийг далдалдаг нөмрөг мэт урт өмсгөл юм. Энэ гивлүүр нь ихэвчлэн хар өнгөтэй байдаг бөгөөд никаб зүүсэн  эмэгтэй хүн биеийн үлдсэн хэсгээ ижил өнгийн хувцсаар халхлах ёстой аж. Энэ хувцас нь Персийн булангийн орнуудад түгээмэл бий.

Никаб (Niqab)

15 Буркини

Бүтэн биеийг халхалдаг усны хувцас сүүлийн жилүүдэд түгээмэл болоод байгаа. Энэ нь шумбагчийн өмсгөлтэй төстэй учраас сэлэхэд ямар ч саад учруулдаггүй.

Буркини

16 Турбан

Исламын шашинтай эрэгтэйчүүд ихэвчлэн Турбан буюу толгойны ороолт зүүдэг билээ. Тэгвэл сүүлийн үед эмэгтэйчүүд ч гэсэн уламжлалт соёлоо хадгалж чадсан орчин цагийн хүн гэдгээ харуулахын тулд турбанаар гоёх болжээ. Энэ зөвхөн үсийг далдалдаг учраас бусад гивлүүрээс эрс ялгаатай. 

Турбан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()