Чернобылийн хориотой бүсийн нууц камерт буусан амьтад

Биологич Сергей Гашчак 1990 оноос хойш Чернобылийн зэрлэг ан амьтдыг ажиглаж ирсэн бөгөөд олон тооны мэдрэгчтэй нууц камерын ачаар тус цөмийн гамшигт нэрвэгдсэн газар нутгийн экологийг судалсан хэвээр байгаа аж. Тэрбээр саяхан Чернобылийн хориотой бүсийн амьтад өдгөө хэрхэн аж төрж байгааг харуулсан зургуудаа хуваалцсан байна. 

Чернобылийн хориотой бүсийн нууц камерт буусан амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүнгүй болоод 40 жил болж байгаа тус нутаг зэрлэг амьтдаар дүүрэн болсон гэдгийг Сергей Гашчак дурдсан юм. Бүр ослоос өмнө огт байгаагүй ан амьтад энд ирж суурьших болсон гэнэ. Жишээ нь хандгай, буга, ирвэс, зэрлэг үхэр, тэр байтугай монгол тахь хүртэл Чернобыльд үзэгдэх болжээ. 

Хүрэн баавгай ба чоно зэрэг амьтад Чернобылийн шинэ эзэд болжээ. Махчин амьтад хүн амьдардаггүй газар нутагт өөрсдийн нөлөөгөө амархан тогтоодог юм. Хэдий цацраг идвэхит бодисын ул мөр арилаагүй байгаа ч шинэ "оршин суугчид" нь түүнтэй дасан зохицож байгаа бололтой. Беларус, Орос зэрэг хөрш зэргэлдээ орнуудаас устах дөхсөн амьтад энд сууршиж эхэлсэн тул Украйны байгаль орчны яам Чернобылийг байгалийн дархан цаазат бүс болгох санал хүртэл гаргасан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()